Агаарын бохирдолт бага байна

Д.Тулга / Эрүүл мэнд

Эх сурвалж: agaar.mn

Өнөөдөр буюу долдугаар сарын 31-ний 09:00 цагийн байдлаар Нийслэлийн ихэнх байршлуудад бага бохирдолтой байна.

Жишээлбэл, орчимд агаарын чанарын индекс Баянхошуунд 171, Нисэх орчимд 157 байгаа бол Зурагт, Зуун айл орчимд 143 гэж зааж байна.

Одоогоор Сибирийн ойд гарсан түймрийн утаа Улаанбаатар хотод орж ирээд байгаа юм.

Бага бохирдолтой үед, хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрнэ. Зүрх судас, амьсгалын замын архаг өвчтэй, ялангуяа гуурсан хоолойн багтраа өвчтэй хүмүүс нөлөөлөлд илүү өртөнө.

Зүрх судас, уушгины архаг өвчтэй хүмүүс, хүүхдүүд, өндөр настангууд гадаа биеийн хүчний хүнд ажил хийх, тоглох хугацаагаа багасгах, нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэр (тухайлбал автозам)-ээс хол байх хэрэгтэй.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.