Морин цэргийн уралдааныг 24 цаг хиймэл дагуулаар хянана

М.Амаржаргал / Спорт

“Аравт” олон улсын морин цэргийн уралдаан анх удаа манай улсад зохион байгуулагдаж байна. Таван улс оролцсон энэхүү уралдаан энэ сарын 3-ны бямба гаригт эхлэх юм. Тэгвэл “Аравт” олон улсын морин цэргийн уралдааны Холбоо, хяналтын систем зохион байгуулах бүлгийнхэн уралдааны холбоо, хяналтыг тасралтгүй, чанартай явуулахын тулд хиймэл дагуулаас баг тамирчдыг хаана явж байгааг 24 цагийн туршид хянах аж.

ОХУ-ын Батлан хамгаалах яам 2015 оноос эхлэн “Арми” буюу “Цэргийн наадам” олон улсын тэмцээнийг зохион байгуулж ирсэн бөгөөд тус наадам жилээс жилд өргөжин тэлж оролцогч орнуудын тоо нэмэгдсээр байгаа. Монгол Улсын Зэвсэгт хүчин дээрх тэмцээнд “Танкийн биатлон”, “Мэргэн буудагчийн зааг”, ”Хээрийн гал тогоо” гэсэн төрлүүдэд оролцохдоо чамгүй амжилт үзүүлсээр ирсэн.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.