Нагац дүүгийнхээ хурууг тасалсан этгээдэд 10 жилийн ял оноолоо 

Б.БУРМАА / Хууль

Долоон настай охиныг нагац ах нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ зодож танхайран гарын дөрвөн хурууг цавчиж тасалсан хэрэг гарсан. Дээрх хэргийг үйлдсэн этгээдэд холбогдох хэргийг өнөөдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Түүнд бага насны хүүхдийг зодож, гэмтээсэн Чинтөр гэгчид эрүүгийн хуулийн 11.1.2.1-д зааснаар ял төлөвлөөд байсан юм.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Г.Чинтөрд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019.08.01-ний өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч Г.Чинтөрд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1-2 дах хэсгийн 2.1 "энэ хуулийн 10.1. дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн" , 2.3 " бие махбодын сэтгэл санааны шаналал зовиур үүсгэж үйлдсэн" , 2.4 "зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсэгийн чанартай зүйл хэрэглэсэн" хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Чинтөрд 10 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хэргийг сануулахад, Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны иргэн, 51 настай, эрэгтэй Ч нь 2019 оны тавдугаар сарын 14-ны өдөр архи ууж согтуурсан үедээ долоон настай нагац дүүгийнхээ зүүн гарын дунд хуруу, долоовор хуруу, баруун гарын эрхий хурууг сүхээр тасласан бөгөөд охин яаралтай хагалгаанд орсон билээ.


Сэтгэгдэл

Зочин [203.91.116.118] 2019-08-02 08:33:30

Болж муу балиар архичин. Нялх амьтанд эр бяраа гаргаж байдаг. Үхэж далд ороорой.

23 [66.181.161.6] 2019-08-01 14:53:23

Utga nairuulgaa haraach avah yum alga.

zachin [80.255.41.98] 2019-08-01 14:06:07

Ene arhidalt ehtei niigmiig naad awilgachid chine bii bolgoson shuu dee. Ted nar ene heregt shuud hamaarahgui ch shuud busaar hamaaraltai bga 1 awilgachin baihgui bolohod 30.000 hvn yaduurlaas garsan gsn sudalgaag hujaa nar gargasan bna lee vnenii ortoi l medeelel

Зочин [103.229.120.148] 2019-08-01 12:36:30

ИЙМ АЦНУУДЫГ УСТГАЛД ОРУУЛАХГҮЙ БОЛ БОЛОХОО БАЙЧИХААД БАЙНА АА.

Uz [79.205.121.17] 2019-08-01 12:29:53

Avilgachdaa uunees iluu shiitcedeg bol doroo högjindöö. Bomj muu uusnaa shingeech chadahgui chatsgiig

Ахаас [66.181.161.63] 2019-08-01 11:39:10

Яргачин новш шорондоо үхээрэй гэж ерөөе

Зочин [66.181.184.198] 2019-08-01 10:48:53

жирийн иргэдэд мөн ч хатуу хандах юм даа. Согтуу баагийгийн хийсэн солиотой үйлдэл гэсэн ш дээ. ер нь ч сэтгэл мэдрэл нь зүгээргүй байх

Зочин [202.21.113.238] 2019-08-01 10:45:29

Мөн ч хөнгөн ял өгөх юм даа, эмэгтэй нялх хүүхдийн ирээдүй яана даа.

Зочин [66.181.183.207] 2019-08-01 10:24:32

Тийм хэрцгий хэрэгтэнд 10 жил багадаж байна. 20 жилийн ял өгөх ёстой.

Зочин [185.117.56.199] 2019-08-01 10:22:23

Avilgachdaa tsaazlaachee

Зочин [202.55.188.41] 2019-08-01 10:04:28

Нагац дүү гэж байхгүй ээ. Битгий ийм бядуу байгаач. Нагац ах юм бол зээ дүү эсвэл зарим газар ач, омбол дүү гэж л ярина. Ээжийн төрлийг нагац гэдэг л дээ. Нагац ах, нагац эгч, нагац аав, нагац ээж гээд. Нагац гэдэг нь нагача-нагаши-инагши гэх мэтээр хувирч наана байдаг хүн, арай ойр хүн гэх маягаар утга шилжин үүссэн үг байж магадгүй. Зарим тохиолдол миний ээжийн эмэгтэй дүү надаас дүү байх тийм онцгой тохиолдол гарч болох юм. Тийм тохиолдолд л нагац дүү гэж яригдаж мэдэх юм. Энэ тохиолдолд 51 настай нагац ахдаа 7 настай охин бол зээ дүү нь л болно.

Зочин [122.201.21.131] 2019-08-01 10:44:20

Чи номын цагаан солиотой юу ?

Зочин [59.153.85.125] 2019-08-01 09:55:58

Ядуу ардад хууль янзын шудрага үйлчилж бнашүү


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.