Он гарсаар обьектын гал түймрийн улмаас 41 хүн амиа алджээ

Б.Мөнхцацрал / Нийгэм

Он гарсаар эхний долоон сарын байдлаар обьектын гал түймэр нийт 2885 удаа гарч, үүний улмаас 6.5 тэрбум төгрөгийн хохирол учирч, 41 хүн нас барж, 20 хүн түлэгдэж гэмтэн, 578 толгой мал хорогдож, 1123 гэр орон сууц шатсан байна.

Дээрх гал түймрийн аюулаас Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 660 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 42.4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа. Обьектод гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 23.6 хувиар өсөж, харин учирсан хохирлын хэмжээ нэг дахин буурсан байна.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.