Өнөөдөр Буянт-Ухаа, нисэх чиглэлд нийтийн тээвэр үйлчлэхгүй

М.Амаржаргал / Нийгэм

Барилга хот байгуулалтын яамны захиалгаар “Буянт-Ухаа-2" хорооллын хоёрдугаар ээлжийн 972 айлын орон сууцын 18 барилгын гадна инженерийн шугам сүлжээний, дэд бүтцийн ажил”-ын үргэлжлэл болох ф473мм хоолойн сувагчлал шинээр болон хуучин ф219мм шугам хоолойн буулгалтын ажлыг өнөөдөр /2018.08.04/ 01.00 цагаас маргаашийн 06.00 цаг хүртэл хийж гүйцэтгэнэ.

Иймд дээрх хугацаанд тухайн авто замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний ХО:9 “Био комбинат – Сонсголон – 5 шар”, ХО:7 “Туул тосгон – Био комбинат – 120 мянгат”, Ч:7 “Нисэх – МУБИС – Ард кино театр”, Ч:9 “Нисэх – Нарны гүүр – Тэнгис кино театр – Хүнсний 4 дэлгүүр”, Ч:15 “Нисэх – Сонсголон – 5шар – 3-р эмнэлэг” чиглэлүүдийн замналд түр хугацаагаар дараах өөрчлөлтүүд орж байна.

Дээрх ажилтай холбогдуулан 2019 оны наймдугаар сарын 04-ний өдөр Ч:68 “Буянт-Ухаа 2 хороолол -Нисэх”, ШҮ:2 “Нисэх – МУБИС-Ард кино театр” чиглэлүүд түр зогсох аж.


Сэтгэгдэл

зочин [103.212.119.96] 2019-08-05 01:59:10

Инженерийн байгууламж,хот төлөвлөлтгүйн гай ингэж харагдаж бгаа юм даа

Зочин [202.179.27.156] 2019-08-04 09:40:17

Замын доогуурх шугам сүлжээг туннелтэй хийхгүй бол хожим засвар хийж солиход бас зам хаах болох вийдээ

Зочин [202.126.89.75] 2019-08-04 08:26:14

Сайхан

Зочин [202.9.42.173] 2019-08-04 04:07:30

Замыг эвдээд муухай болгох юмаа дараан хуучинаар нь болгож болдоггүй юмуу малууд юмаа


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.