ЦАГ АГААР: Дуу цахилгаантай аадар бороо орж болзошгүй

М.Амаржаргал / Шинжлэх Ухаан

Малчид, иргэд, тариаланчид, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр төв болон говийн аймгуудын нутгаар, маргааш нутгийн зүүн хагаст дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2019 оны 08 дугаар сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Нутгийн төв хэсгээр үүлэрхэг. Төв болон говийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, бороо орохгүй. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор 16-21 градус, Их нууруудын хотгор болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр 25-30 градус, Алтайн өвөр говь, говийн аймгуудын зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгаар 32-37 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өчигдрөөс сэрүүсч 25-27 градус дулаан байна.


Сэтгэгдэл

Зочин [202.179.24.187] 2019-08-06 06:12:00

ЮҮ Ч ГЭСЭН ЗОНТИКОО АВААРАЙ ГЭДЭГ ШИГ БОЛЖ

Зочин [64.119.19.78] 2019-08-04 09:13:13

Chi ooriihoo ylgadsiig ooroo soruul sdakaa hunii omnoos amidraa uy

Зочин [66.181.181.119] 2019-08-04 08:23:42

бороо орж болзошгүй гэнээ анх удаа ийм тэнэг гарчиг харлаа

Zochin [202.179.27.239] 2019-08-04 06:00:46

Boroo orj ch medne orohgui baij ch medne gej unshigdav.

Зочин [66.181.187.136] 2019-08-04 06:37:19

Хуцалгүй модон жорлонгоо соруул


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.