ӨӨР ӨНЦӨГ-Сүржин барилгатай, даржин бодлоготой их дээд сургуулиудыг хэзээ цэгцлэх вэ Ё.Баатарбилэг сайд аа

Д.Тулга / Боловсрол

Одоогоос арваад жилийн өмнө "Шинэ Монгол" сургуулийн сурагчид Япон улсад зуны амралтаараа суралцаж байхдаа цунамид өртөх аюулаас 200 гаруй хүүхдийн амь насыг аварсан мэдээллийн мөрөөр тус сургуулийг зорьж билээ. "Шинэ Монгол Эрдмийн Хүрээлэн"-гийн Ерөнхийлөгч Ж.Галбадрах багштай уулзаж сурагчдынх нь амжилтын талаар ярилцангаа сургуультай нь танилцаж, “Та ч мундаг сургуультай болжээ” гэхэд бодлогшронгуй харснаа “Болоогүй ээ. Энэ бол зүгээр л байшин. Хүнд боловсрол олгоно гэдэг олон давхар байшин барихаас тэс өөр зүйл шүү” гэж билээ.

image

Хичээлиийн шинэ жил эхлэхэд хэдхэн хоног үлдлээ. Хувийн их дээд сургуулийн элсэлтийн зар эхнээсээ “бөмбөгдөж” байна. Энэ цаг мөчид хүүхдээ аль их дээд сургуульд оруулах вэ хэмээн толгойгоо эргэтэл бодож буй хүмүүст анхааруулга өгч, зөв сонголт хийхийг санал болгох нь сэтгүүлч бидний үүрэг хэмээн ухамсарлаж байна.

Их дээд сургуулийн элсэлтийн зарыг та анзаарсан байх. Хамгийн олон мэргэжлээрээ төгсгөдөг, хамгийн том байшинтай, спорт урлагийн заалтай ч гэх шиг. Тэдний сурталчлаад, бусдад гайхуулаад байгаа зүйл бол ердөө хамгийн эхний шаардлага, дээд боловсрол олгож буй сургуульд байх л ёстой зүйл.

Сурах таатай орчин бүрдүүлэх чухал гэдэгтэй хэн ч маргахгүй ч тус сургуулиудыг төгсөгчид хаана, ямар ажил эрхэлж, дотоодын хийгээд гадаадад ямар амжилт үзүүлж, төгсөгчдийн хэдэн хувь нь ажлын байрны шаардлага хангаж байгаагаа давхар сурталчлах ёстой бус уу. Аль эсвэл тийм мэдээлэл огт байхгүй учир хэлэхээс ч ичдэг болов уу. Их дээд сургуулийн тоо хэрээс хэтэрч, төгсөгчдийн сурлагын амжилт, чанар түүнээс хэдэн дахин илүү муу байгааг бид мэдсээр байгаа ч ямар ч арга хэмжээ авч чадахгүй байсаар байх уу.

Хувийн их дээд сургуулийн өнөөгийн төрх, чадварын талаар шүүмжлэхээр хүний хувийн бизнес рүү халдлаа хэмээн сүрэглэн дайрах нь энүүхэнд. Тиймээ энэ та болон таны хүрээлэлд байгаа хүмүүсийн хувийн бизнес. Гэхдээ олон нийтийн оюун ухаан цаашлаад Монгол Улсын хөгжилд асар их хор хөнөөл учруулж буй бизнес.

Сүржин барилгатай даржин бодлоготой нэгэн сургуулийн үнэн түүхийг бичье. /Нэрийг бичихээс татгалзав. Бодит байдлыг нэрээ нууцлахыг хүссэн нэг оюутан О ярьсан юм/

image

Нийслэлийн төв хэсэгт байрлах тус сургуульд төгсгөдөггүй мэргэжил гэж байдаггүй аж. Гаалийн ажилтан гэсэн ангитай гэнэ. Ямар хичээл үздэгийг нь сонирхоход “Гаалийн байцаагч гэсэн байх, нэг хүн ирээд би ч юугаа заахав. Тэгээд ч та нар төгсөөд гаальд орно гэж үлгэр дээ. Хуулиа л сайн уншдаг байхдаа” гэсэн шуу юм яриад инээдэм маазраан дунд хичээл нь өнгөрдөг гэнэ. Тухайн оюутны өдрийн хуваарь 10.00 цагт сургууль дээрээ очно. Хичээл нь эхлээгүй багш нь байхгүй. Нааш цааш хольхиж, сэлгүүцсээр 12.00 цаг болоход ганц нэг хуушуур пирошки авч үдээд ангийнхныгаа хүлээнэ. Нэг хэсэг нь ирээд ганц нэг цаг хичээл орсон болоод тарна. Орой нь ямар нэгэн аргаар мөнгө босгож хаа нэг хямдхан газар орж ганц нэг лааз пиво уугаад л тарна” гэж ярилаа. Шалгалт энэ тэр нь ёстой дур гутам болдог гэнэ. Бие даалт хэмээх хуулан бичгийн аварга шалгаруулах уралдааныг ангиараа хийгээд зарим нь шууд олшруулаад багшдаа өгсөн нэр зүүдэг аж. Хамгийн инээдтэй нь багш гэх нэр зүүсэн тэр эрхэм нь зааж шальсан зүйлгүй учир өмнөх төгсөгчдийн дундаас дөмөгхөн зүйл хийсэн хүүхдийн материалыг итгэлтэй нэг оюутандаа өгчигдөг аж. Тэр нь багшийн нэрийг хамгаалах үүрэг хүлээн хувилагч хийж эхэлдэг. Ийм аргаар дөрвөн жилийг үдээд сурсан зүйлгүй, хийсэн ажилгүй, хэтэвчээ сэгсрээд диплом нэртэй цаас аваад салсан залуус хотоор дүүрэн байна.

Хүүхдээ хүнээс дутаахгүй гэсэн аминчхан бас аргагүй нэгэн үзлийг хувийн их дээд сургуулийн удирдлага сурмаг ашиглаад, төлбөрөө тоншихоо хэнээс ч дутахгүй сайн мэднэ. Төлбөрөө авсан л бол тэр хүүхэд юу сурах, хичээлдээ ирж байна уу, төгсөөд ажил хийх чадвартай эсэх нь тус сургуульд огтхон ч хамаагүй. Зөвхөн мөнгө, мөнгө, мөнгө, төлбөр, төлбөр, төлбөр.

Хөдөө хөхөрч, гадаа гандаж яваа малчид энэ бизнесийн хамгийн том хохирогч. Мэдээлэлтэй ойр байгаа нийслэлийн иргэд ямар сургуульд хүүхдээ оруулахаа бага ч гэсэн мэднэ. Харин малчид хэн нэгний дам яриа, саахалтын айлын хүүхэд сайхан сургуульд орж гэсэн ам дамжсан ярианаас мэдээлэл авч, нөгөө сүржин барилгатай даржин бодлоготой сургуулийг сонгочихно. Жилийн дөрвөн улиралд хөлс хүчээ зориулан малласан хэдэн малаа муулж өгөөд явуулна.Төлбөрөөс гадна хүүхдийн жилийн хэрэгцээ гэж бас л нөгөө хэдэн мал руу ноцно. Энэ бүгдийн үр дүнд дээд сургууль төгссөн худалдагч, дээд сургууль төгссөн үйлчлэгч болж байх жишээтэй.

Эрүүл мэндийн салбарынхан тэр дундаа их эмч нарыг хувийн эмнэлэгтэй, үдээс өмнө улсын эмнэлэгт ажилласан болоод үдээс хойш хувийн эмнэлэгтээ ажиллаж, улсын ажлыг цалгардуулдаг гэх. Боловсролын салбарынхан ч мөн л тийм байна.

image

Боловсролын салбараа өөд нь татаж, дэлхийн жишигт ойртуулахад санаа тавихгүй бол Монголын нэр хүнд унаж, монголчууд бидний ирээдүй өвсөнд ороогоод ч үхэр идэхгүй, өөхөнд ороогоод ч нохой шиншлэхгүй болох нь Ё.БААТАРБИЛЭГ сайд аа.


Сэтгэгдэл

Зочин [43.242.242.59] 2019-08-06 06:15:50

наад баахан их дээд гэсэн нэртэй сургуулиудаа багануур юм уу багахангай дүүрэг рүү нүүлгээч ээ

Zochin [139.5.216.31] 2019-08-05 19:37:15

Нэгд: Их дээд сургуулийг хааж цөөрүүлэх чанаржуулах Хоёрт :Их дээд сургуульд элсэх шалгалтын босго суурь оноонд хүрээгүй хүүхэд элсдэггүй байх Гуравт: УБ т 1-2 сургууль үлдээж бусдыг оюутны кампус хотхон, бусад хот сууринд шилжүүлж шийдэх нь нэн тэргүүнд хийх ёстой ажлууд болж байна. УБ т олон сургууль оюутан байснаараа хот оюутан 2 урвуу хамааралтай болсон нь маш тодорхой маш олон зүйл дээр харагддаг. Шоучин янхан хулхидагч л нийгэмд ихээр гаргаж байна.

Намуу [107.167.116.101] 2019-08-05 18:14:36

Улсын их дээд сургуулиуд бас дампуу болсон. Магадгүй, хувийнх нь бага багаар дээшилж, улсынх нь өм цөм уруудаж байгаа. Сургуульд орохдоо багш нарынх нь авдаг цалин хэд байгааг, хэдэн багш гадаадын хөгжилтэй оронд цол зэргээ хамгаалсныг нь судлах хэрэгтэй. Монголд доктор цолтныг зайдас үйлдвэрлэж байгаа юм шиг л үйлдвэрлэдэг болсон. Ялангуяа сүүлийн үеийн докторууд арай дэндүү чамлалттай.

зочин [49.0.191.250] 2019-08-05 14:15:47

Манай монголын одоо байгаа сургуулиудаас арай гайгүй нь МУИС, ТИС, ГХДС, Их засаг, Монгол бизнес, АУИС, ХААИС, Шихихутуг нар л байх шиг байдаг, харин бусдыг нь татан буулгавал таарах хачин бутархай мөнгө шиг луйврын газрууд даа

Зочин [202.126.89.63] 2019-08-05 16:40:03

За их засаг чдээ урлагийн сургууль юмуу мэдэхгүй урлагийн үзлэг гэж сүртэй улаан нямосор юм ярихаар халтираад Чингис хаан руу орчихно зам ярихаар Чингис хаан зам барьж гээд барилга ярихаар Чингис хаан барилга барьж гээд дээр нь тэр дуун чанга гэж учрал нь хүний хүү гэсэндээ бас араас нь ген гэж агуу шүү

зочин [49.0.191.250] 2019-08-05 14:09:18

МУИС-ын нэрийг луйвардаад авчихсан монголын хамгийн том их сургууль МҮИС гэсэн хуурамч реклам нэртэй хувийн 1 сургууль хөдөөний мэдээлэл муутай хүмүүсийн хүүхдийн мөнгийг хүүлж байгаа газар байна, сургалтын чанар гэж ёстой 00 ....энэ худлаа сургуулийн далд эзэн нь Эбий юм уу, хүмүүс хуучин хуурамч архи хийдэг Мөнхбат гэдэг захиралтай компани энэ аймшигтай сургуулийг бүртгүүлж гандангийн ард том байшин барьсан гэх юм үнэн үү, архины үйлдвэр байсан газар бузар шингэс

луйвар шүү [211.15.213.98] 2019-08-05 14:06:20

Гадна оронд бол үндэсний гэдэг бол улсын, төрийн өмчийн сургууль гэж ойлгодог. Монгол улсын их сургууль намайг төгсөх үед Монголын үндэсний их сургууль (Mongolian National University) гэсэн нэртэй байсан. Одоо яахаараа тэр нэрийг хувиын сургууль ашиглаж, олон түмнийг хуурч залилж байдаг юм болоо? Энд Японд иймэрхүү зүйлийг залилан луйвар гэж үзээд аль эрт шүүхээс зохих ялыг нь өгч, хөрөнгө мөнгийг нь хурааж үйл ажиллагааг нь зогсооно. МУИС яагаад шүүхдэхгүй байгаа юм болоо, эсвэл шүүхдсэн ч нөгөө авлигач шүүгчид илэрхий буруу шийдвэр гаргаад байна уу.

Зочин [192.82.65.200] 2019-08-06 04:00:00

Яг тийм.

Зочин [150.129.140.83] 2019-08-05 14:05:06

Зарим сургууль үүднийхээ гүйдэг самбарт сургуулиа ГАДААДАД ГАРАХ ГАРЦ гэж өвөл зунгүй сурталчлах болсон нь зөв үү, буруу юу? Сургууль боловсрол олгодогоос биш цагаач нарыг бэлтгэдэггүй баймаар...

zocjin [185.39.141.108] 2019-08-05 12:44:38

orost komnistuudiin leninii heden surgaal nomoor shalgalt ugch deed mergejil ezemshsen geh ....unuudriin nymdorj oos ehleed papa mamagaa gadarladag bolson balainuud . mastar iin diplomiog zariin daguu hudaldan avch anketaa chimej ailgviteh ...

10 jil [185.39.141.108] 2019-08-05 12:30:02

20 jil surguul nertei deerem hiij 10 jil shvvmjlen chalchlaa .. .. odoo bolson yalgadasuud baigaa tsagt yu ch uurchligduhgvi hooson shvls vschin hataj tonosoor .... turiin ergelt hiij buruu sehsen baasnuudiin usiig tataj gemee ni ...

Сэтгүүлч [66.181.182.15] 2019-08-05 10:47:14

Нэртэй устай нь бичээч ээ. Үнэн зүйл байна. Ямар ч нотолгоо баримтгүй яс хаясан юм бичих ямар хэрэг байна аа, ТЭНЭГ МИНЬ Ядахдаа нэрээ бич

Зочин [64.119.17.70] 2019-08-05 09:35:17

MУИС-тай төстэй МҮИС гэдэг нэр өгч хөдөөний хүүхдүүдийн толгой эргүүлэн сургуульдаа оруулж байгаа үйлдэл бол луйвар шүү.

Маргаж л байсан асуудал.Тээр 1985 онд. [202.131.228.118] 2019-08-05 08:42:32

Би оюутан байхдаа 1985 оны зун хүмүүстэй энэ асуудлаар маргаж л байлаа. Мань нь "Монголд диплом авах гэсэн хүний хувь тоо нь ЗХУ, социалист орнуудаас хамаагүй өндөр. Ингэж болж байгаа юм уу? Оронд нь ТМС, техникум Монголд илүү хэрэгтэй. Дипломын цалин 650-700 төгрөг учраас л ийм гажуудал үүсээд байнашдээ" гэхэд өөдөөс "Монгол бол чухамхүү хөгжиж байгаа улс, ийм байхгүй бол болохгүй" гээд л байсан. Одоо тэгсэн 2019 онд энэ маргаан яг хэвээр, гэхдээ Монгол бол зах зээлийн улс болчихжээ. Тэр олон их, дээд сургуулийн үй түмэн төгсөгчид нь ажилгүй л сууж байна.

Баатарбилэгт [66.181.184.78] 2019-08-05 07:54:19

Өөрийн орны eрөнхий боловсролын тогтолцооны дэргэд гадаад хэлтэй сургууль ажиллуулж боловсролоо балладаг орон ганц л манайх байна. Яах вэ

Zochin [59.153.115.48] 2019-08-05 07:48:24

Huviin surguuli bvgd Ih surguuli bolchin tiim bolzol bvgd hangasan ni yu l bol deed surguuli kollej gedeg ym bhgvi sonin bn ondor tolbortei 12 jiliin surguuliudad hynalt tauidag bas tolboriin hyzgaar togtooj boldgvimuu Ih surguulias ondor tolbortei bhiin etsest ni hvvhed surguuliin bolousrol auah gazar shvvdee Haruardiin surguulias zarim ni vnetei boltoi iim bh ni zouvv

Зочин [66.181.179.209] 2019-08-05 07:25:44

СҮРЖИН НЭРТЭЙ ИХ ДЭЭД СУРГУУЛЬ ЧИНЬ ЗҮГЭЭР Л БИЗНЕС БОЛЧТХСОН ШҮҮ ДЭЭ БҮГДИЙГ ТАТАН БУУЛГАЖ МЭРГЭЖИЛ СУРГАЛТЫН ТМС БОЛГО МЭРГЭЖИЛТЭЙ АЖИЛЧИД БЭЛТГЭХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ДАА

Зочин [103.26.193.152] 2019-08-05 07:21:18

Uursduu hicheeheed sain suraach....

Зочин [202.126.89.14] 2019-08-05 07:17:34

Mash zuv uu, sain surguuliudiig bitgii hulduu chir l de,шутис-ийн мэдээлэл холбоо технологийн сургууль гээд сайн сургуулиуд байж л бн шд,оорсдоо орж чадахгуй,бас ямар ч сурах идэвхгуй оюутнууд зондоо бн шд, шилдэг хуухдууд ээ сонгож дээд сургуульд аваач ээ, хавтгайруулахаа болиоч

Зочин [66.181.183.236] 2019-08-05 06:49:09

МАШ ЗӨВ АСУУДЛЫГ ХӨНДСӨН БАЙНА. ЯМАРЧ МЭДЛЭГ БОЛОВСРОЛГҮЙ ДИПЛОМТОЙ АЖИЛГҮЙЧҮҮДИЙГ БЭЛТГЭЖ, МОНГОЛЧУУДЫН ЯДУУРЛЫГ НЭМЭГДҮҮЛДЭГ ИХ, ДЭЭД НЭРТЭЙ СУРГУУЛИУДЫГ ЦЭГЦЭЛЖ ЦӨӨРӨН ЧАНАРТАЙ ХЭДЭН СУРГУУЛЬТАЙ БОЛОХ ЁТОЙ

Зочин [202.179.31.104] 2019-08-05 06:33:19

Manai huviin surguuliud sain!!!!!!!!!!! Bi USA-d zuun eregyn terguuleh ih surguuli togsson hunii huvid ingej dugnej bn. Manai deed surguuli sain. Harin tsetserlegyg olonoor baiguulah heregtei. Huviin surguuliud bie daasan uil ajillagaatai gedegiig tor zasag martah uchirgui.

zochin [122.201.23.84] 2019-08-05 06:23:15

Их дээд сургуулиуд улсад татвар төлөхгүй, орлогоо нэмэгдүүлж баяжаад л

иргэн [202.126.89.140] 2019-08-05 06:04:28

Энэ Баатарбилэг сайд чинь хувийн сургууль төгслүү яалаа ямарч байсан 1 шалихгүй сургууль төгссөн нөхөр дөө, Энэ хүн өөрчилж чадах уу.

Дэмжиж байна [121.101.177.71] 2019-08-05 05:24:42

Хот хөдөөгүй хүүхдээ заавал дээд сургуульд сургах хэрэггүй гэдгийг ойлгох цаг болжээ. Зүгээр л бусдыг харж барьцаад , дуурайгаад сургаад байгаа юм. Үүнээс болж улсынх ч бай хувийнх ч бай дээд сургуулийн чанар навс унасан. Багш болон оюутны шалгуурыг өндөр болгохгүй бол улс маань нилдээ ёс зүйгүй хүмүүсээр дүүрлээ Жишээ дурьдахад : МУБИС-ийн биеийн тамирын дээдийн захирлынх нь яриаг сонсоод ой гутсан, сайд та иймэрхүү удирдлагыг үтэр түргэн зайлуулж байхгүй бол улсын сургуулийн нэр ч унана шүү

Зочин [202.9.43.251] 2019-08-05 04:24:30

Би багш хүн надтай холбогдсон хувийн их сургуулиуд үнэхээр хариуцлагагүй юм билээ. Миний нэг хамаатан ня-бо мэргэжлээр төгсөөд ёстой юм мэдэхгүй тул богино хугацааны дамжаанд сургаж зүгтэй болгож байв МҮИС гэхэд хичнээн ч мэргэжлээр элсэлт авч байна вэ. Тэр олон багш байна уу. Холион бантан болдог байхаа. Малчид энэ хувийн сургуулиас болж ядуурч байгаа тал бий шүү. Хотынхон бол бараг орохоо больсон шүүдээ

Зочин [66.181.178.251] 2019-08-05 05:43:57

Дээд,Их нэртэй мөнгөний машинаас салах цаг болсон.

Зочин [202.179.31.51] 2019-08-05 03:45:13

Монголын Хүний нөөцийн дээд сургууль гээд үнэн элгийн сургууль байнаа. Одоо болимоор юм. Олон хөдөөний оюутнуудын мөнгөөр тоглож байнаа. Арай л юм.

Huviin surguuliud heregguiee.Hedeenii huuhduudiin mungeer nayji [202.9.43.50] 2019-08-05 06:44:50

L

Бат [64.119.16.170] 2019-08-05 03:32:15

Монгол боловсролоор яах юм бэ бүгд л мухар сүсэгтэй их мэдэгч болдгоос хойш харин бөх морио орой дээрээ залснаараа л байж бай үхрүүдээ

Зочин [203.91.115.41] 2019-08-05 03:08:38

монголд болж байгаа юм алга аль ч салбар

Zochin [64.119.23.37] 2019-08-05 02:53:10

Ulsiin emnelegt ajilladag emch ulsdaa l ajillah uuregtei bh hkteregtei...chanartai bh...

иргэн [69.246.37.140] 2019-08-05 02:32:15

би ч хувийн сургууль төгссөн, хэрэг алга, одоо гадаадад хар ажил хийж амьдарч бнаа, монголын сургуулиуд худлаа онол заана, амьдрал дээр яаж ч хэрэгжихгүй баахан ном уншуулна, багш нар нь оюутнуудаараа ном орчуулуулаад өөрсдөө доктор профессор цол авдаг, эсвэл хэн ч ойлгохын аргагүй номоо шахна, тэр ном нь галзуу хүний өдрийн тэмдэглэл. ийм сургуульд мөнгөө цагаа үрсэндээ маш их харамсаж бна. дээр дооргүй худлаа ярьсан мөнгө харсан багш нар, анги танхим ариун цэвэр яртад ч хэрэггүй. нэг багш яаж 40-50 хүнд юм зааж чадах вэ? нэг багш 20 оюутанд л заах хэрэгтэй, тэгэж байж чанартай сургалт бно ш дээ. Монголын боловсрол гадаадад хэрэг болохгүй бна ш дээ. МОНГОЛД АНАГААХ ТӨГСӨӨД СОЛОНГОСТ ҮЙЛДВЭРТ АЖИЛЛАЖ БНА Ш ДЭЭ. МОНГОЛ ЁСТОЙ ДАМПУУ УЛС ЮМАА.

Зочин [112.72.11.110] 2019-08-05 02:28:34

Тэр сургууль Элбэгээгийнх байлаа гэхэд би лав шүүмжилмээргүй байна. Тэрний оронд Элбэгээгийн ѳршѳѳлийн хуулийн хор хохирол, яармагт Энхболд, Бадамжунай нартай хамтран худалдаж байгаа их хэмжээний газрын асуудлыг ярилцах нь дээр. Тэр сургуульд орох эсэх нь хувь хүний л сонголт. Ороод хухидуулсан бол та нарын л хохь. Тийм сургуульд орох хэмжээний чадал чинь л тэр байна шүү дээ. Тэгээд сайн дураараа хохирчихоод тѳрийг тухирч хувийн сургууль руу дайрах гэж үү? Бид ийм увайгүй арчаагүй социлизмын суртлаа болих хэрэгтэй. Хѳгжье гэж байгаа бол.

Зочин [66.181.178.251] 2019-08-05 05:48:21

Хөгжмөөр байвал социализмын сайн талыг хар.

zochin [103.26.195.93] 2019-08-05 02:27:30

MYndesnii ih surguuli gj balai umaa haagaache

Зочин [66.181.161.70] 2019-08-05 01:48:23

Энэ сэдвээр өргөн хэлэлцэх цаг нь болжээ. Дампуугийн хамгийн тод жишээ нь тэр нэг МҮИС гээд Гандангийн хойно нэг сургууль байнаа. Элсэлтийн шалгалтаар хэдэн оноо авсан хамаагүй ТӨЛБӨРӨӨ өгсөн хүүхэд бүрийг элсүүлж бүх мэргэжлээр төгсгөж байна бүр Хүний их эмч ч бэлдэж байна..

Зочин [66.181.177.184] 2019-08-05 01:38:21

Их Сургуулийн сургалтын чанар ,байшин барилгаас хамаарах нь тун бага, харин эрдэмийн зэрэг гадаадад хамгаалсан профессоруудаас л 99% хамаарна. Тийм багш олох гэвэл цалин нь сайн байх хэрэгтэй. Монголд хамгаалсан докторууд бол дэмий нэр төдий хүмүүс . .

Зочин [85.203.47.153] 2019-08-05 01:17:29

Ёр нь улаан шугамаар шилдэг нь дээд сургуульд орж бид ажилчин бэлтгэх хэрэгтэй хувийн сургуулиудыг хаах нь зөв шүү толгойгоогоороо биш мөнгөөр диплом авдаг новшнуудаас юу ч гарахгүй

Зочин [202.21.126.30] 2019-08-05 02:20:55

Үнэн дээ

Зочин [80.214.19.125] 2019-08-05 01:14:55

Mongold 10 deed surguuli l hangalttai busdiig ni haah tsag bolson

Зочин [202.126.89.165] 2019-08-05 02:19:18

zuv zuv

Зочин [182.160.34.164] 2019-08-05 01:07:41

цахиагийн Тарвагадоржийн хувь эзэмшиж мөнгө иддэг мүүний МҮИС шүү дээ. авгай Болормаа нь мөнгийг нь хянаж гадагшаа оффшор луу гаргадаг юм шүү

тар [66.181.161.8] 2019-08-05 01:58:05

Үнэн шүү

Сайдаа ??? [66.181.161.26] 2019-08-05 01:05:20

Дээд боловсроын нэр хүндээр тоглож том байшинд даржин сургалт явуулж байгаа сургуулиудад өндөр шаардлага тавьж цэгцэлж өгөөчээ . Маш зөв сэдэв хөндсөн байна .

Зочин [202.126.89.182] 2019-08-05 00:59:05

Бичиг үсгийн чадваргүй хэл сонсголгүй иргэдийг дээд сургуульд оруулж яах юм.ёстой шог юм билээ.

Зочин [202.21.109.99] 2019-08-05 00:49:12

Одоо болио дээд сургуулийн шалгалтыг улаан шугамд оруул энэ олон хувийн сургуулийг хаа

Зочин [66.181.161.70] 2019-08-05 01:55:32

Үнэн шүү

Зочин [202.9.43.81] 2019-08-05 00:46:35

ХААИС будаа шүү маш муу болсон.

Зочин [182.160.34.164] 2019-08-05 00:35:27

цахиагийн Тарвагадоржийн хувь эзэмшиж мөнгө иддэг мүүний МҮИС шүү дээ. авгай Болормаа нь мөнгийг нь хянаж гадагшаа оффшор луу гаргадаг юм шүү

Зочин [112.72.11.118] 2019-08-05 00:18:36

Мүтис-г л шиншлээд байх шиг байна. Гэхдээ энэ нэг их асуудал биш байх аа. Улсын сургуулиуд аль 2000-аад онд яг ийм болсон шүү дээ. Шутис байна. Энэ сургуулийн хүүхдүүд хямдхан бааранд ордог нь үнэхээр дэвшилттэй хэрэг. Тэр үед шутисын оюутнууд шууд анги дотроо баарддаг байсан юм. Ѳглѳа ирээд цүнхээ ширээ рүүгээ шургуулахад пижигнээд баахан пийвний лааз оочдог байлаа. Профессорын лекцэн дээр хойно таван гарддаг, Покерддог байлаа. Хичээл, шалгалт хавтгай хуулалт копи пасьт болно. Багшдаа 10 мянган тѳгрѳг ѳгч хоолонд оруулаад 70 оноогоо бүтэн авдаг байв. Тийм байхад мань мэт нь хүчээрээ начин хийх гэж байгаа юм шиг зүтгэх нь онигооны сэдэв болдог байлаа. 2000 онд шүү дээ. Улсын сургууль. Ѳнѳѳдѳр байдал бүр дордсон нь эдгээр улсын сургуулиуд бүтэц чиглэлийн хувьд нурж хувийн сургуулиудыг ѳѳртѳѳ хүчээр нэгэтгэн ажиллах хүчийг нь булаан авсан байдлаас илт харагдаж байна. Ийм байхад хувийн сургуулиудыг ярих хэрэг байна уу? Гэхдээ тэд чинь ядаж л тѳсѳвт дарамт учруулдаггүй шүү дээ.

Зочин [112.72.11.118] 2019-08-05 00:30:44

Тэгээд бас сонголт хийх боломжууд байна. Ѳнѳѳдѳр сургалтын чанараараа аль ч сургууль адил. Нэг хэсэг менежментээрээ гайгүй гэгддэг Худалдаа үйлдвэрлэл, Мандах гээд байсан. Бүгдийг нь улс ѳѳртѳѳ нэгэтгээ биддээ? Менежментийг хүч түрэмгийлэн явуулсан гэсэн үг. Одоо тэгээд бүгдээрээ ялгаагүй болж авсан. Улсын сургуулиуд бол уушийн газар л болсон. Хувь хүний сонголт. Уг нь одоогийн оюутнууд Сэздс юмуу Анагаахад орох гэж үзээд чадлаараа шалгарч чадахгүй бол зүгээр Мсүтэд элсмээр юм байгааншдээ. Тэр нь амьдралд хамаагүй ойр. Заслыг янзтай хийдэг болоод гараад ирвэл бэлэн зах зээл тосоод байж байна. Гагнуур, Хүнд машин механизм, тогооч, сантехник, цахилгаан холбоо дохиолол гээд алт шиг эрэлттэй мэргэжлүүд байнашдээ. Юун солонгос америк явах. Юун дэлгүүрийн худалдагч болох вэ. Хүний ѳѳрийн санаачлага, сүйхээ, оролдлого л мэдэх хэрэг. Бараг үнэгүй сураад авна. Дипломын араас дэмий мѳнгѳ зарж хѳѳцѳлдѳхѳѳ боливол таарна. Боломж хэзээд байсаар байна. Ямар социализмд байгаа биш дээ.

Яах вэ? Сайдаа? [202.9.45.3] 2019-08-05 00:17:50

Ажилгүйчуудын, залхуучуудын, хөдөөгийн ядуурлын эх уурхай болсон их дээд сургууль гэгчээ цэгцлэх болоогүй юу сайдаа. Хэдий болтол хүмүүсийг шулж хэсэг бүлэг хүмүүс баяжсаар байх вэ?


52 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
52 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.