Б.Цацрал: Нэмж нүүрс борлуулагчидтай гэрээ байгуулж ажиллана

Б.Мөнхцацрал / Нийгэм

Өнөөдөр болсон Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцын талаар нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Цацрал танилцууллаа.

Тэрбээр ”Наймдугаар сарын 3-ны өдрийн байдлаар сайжруулсан шахмал түлшний нөөц 155.600 тонн байна. Түлшийг Сонгинохайрхан дүүргийн 22, 28 дугаар хороо, Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 12, 13 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Баянзүрх дүүргийн 22, 23, 27 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны нийт 10 цэгээр тавдугаар сарын 15-наас борлуулж эхэлсэн. Өнөөдрөөс эхлэн нэмж борлуулагчидтай гэрээ байгуулж ажиллана. Мөн Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах, хяналт тавьж ажиллах бүтцийг дөрвөн түвшинд гаргаад байна” гэв.


Сэтгэгдэл

Хаанаа ч хүрэлцэхгүй [202.126.89.33] 2019-08-06 13:24:26

Сайжруулсан боловсруулсан түлшийг хийе гэсэн болгонд нь зээл өг. Ажиллуул. Хэдэн жилийн дараа л чигээ олж эхлэнэ. Харж байгаарай

зочин [122.201.31.181] 2019-08-06 03:22:42

5-н гудамжины аманд нэг нүүрс борлуулах цэг байгуул.

Зочин [85.203.47.171] 2019-08-06 00:59:23

Ажлаа хий бодит ажил бхгүй бхад худлаа л яриад бхын

ЗОЧИН [202.131.233.190] 2019-08-06 00:49:57

155 000 ТН ТҮЛШ БАЙГАА ГЭНЭ ҮҮ, ИЙМ ХЭМЖЭЭНИЙ ТҮЛШ ХААНА БАЙГАА ЮМ БЭ, ХЭДЭН ТОМ ХАШААНД Ч БАГТАХГҮЙ ТҮЛШ БАЙХ ЁСТОЙ, ЭНЭ ТҮЛШНИЙ НАЙРЛАГЫГ, НЭМЭЛТ ЯМАР БҮТЭЭГДЭХҮҮН ОРЖ, ХЭДЭН % УТААГ БУУРУУЛЖ, ХИР УДААН АСДАГ, ОРЦ ЗЭРЭГ ЗҮЙЛИЙГ ТАНИЛЦУУЛНА УУ, АГААРЫН БОХИРДОЛТОЙ ТЭМЦЭХ ГЭЗРАА.

зочин [66.181.189.169] 2019-08-06 00:00:12

Хар утаа гаргаад байгаа машинуудаа цэгцлээчээ, хордож гүйцлээ, агаарын бохирдлыг бууруулах сан, бусад байгууллагууд юугаа хийгээд байгаа юм бэ,

zochin [202.126.89.89] 2019-08-05 11:55:38

chenj hulgaichuud n muu shahmal tulsh holij bgaa gesen ee uvuliig yaj barandaa

Зочин [202.9.45.91] 2019-08-05 10:18:53

энэ газрыг татан буулга. хот дүүрэг, хороо гэсэн энэ олон хийх ажилгүй амьгүй албат ажлаа хий.

Зочин [66.181.161.54] 2019-08-05 09:43:53

нээрээ иргэдээ мөнгөжүүлж байржуулж чадаагүй байж гэр хорооллыхонд буруугаа тохоцгоодог улсууд хангаж чадах эсэх нь ч тодорхойгүй, туршигдаагүй түлшээ иргэдэд шахна гээд түүхий нүүрсийг нь хориглож чадаж бга юм чинь нийгмийн тулгамдсан бусад асуудлаа ч гэсэн иймэрхүү маягаар шийдчихвэл яасын. жишээ нь тамхи оруулахыг хориглоод тамхинаас гаргагч, хуурамч цахилгаан тамхи гэх мэтийг л оруул. архийг хорьж зөвхөн жүүс ундаа оруулаад бвал архичдаасаа сална. хичнээн гэр бүл амар тайван амьдрах билээ. за бас цалин бага байж баяжсан авилгачдыг ч бас хотруу оруулахгүй хилээр гаргаж улсын нэрийг баастуулахгүй байх гэх мэт үргэлжлээд байж болно. тэр дундаа сонгогдож гарчаад амласнаа биелүүлээгүй худал амлагчдыг хамгийн түрүүнд хотоос хөөж гаргаад оруулахгүй, нэрээ бодоод улсын хилээр гаргахгүй байх хэрэгтэй. зуршлаа тавихгүй энд тэнд очоод худлаа яриад улсын нэр нүүр хорлоод байж мэднэ.

Зочин [66.181.161.54] 2019-08-05 09:15:14

нүүрсний илчлэг хэдэн төрөл бгаа юм? алаг толгойн нүүрстэй адил илчтэй түлш бга юу? налайх баганууртай ойролцоо илчтэй нүүрс томдуу байшинтай айлуудыг халааж чаддаггүй. ойр ойрхон түлж дулаацахын тулд өнөөх утааг нь тасралтгүй гаргах хэрэгтэй болно.

Зочин [103.10.23.111] 2019-08-05 11:20:02

шахмал түлэж сайн муу гэж бас байна зарим нь сайн байхад зарим нь тааруу байна өөр өөр нүүрсээр хийгээд байгаа юм биш үү шалгаж хяндаг газар алга уу Цагаан ууттай ямарч буцах хаягүй нь муу юм бэлээ

зочин [64.119.22.130] 2019-08-05 08:09:26

АТГ гэдэг шигээ,агаарын бохирдолтой тэицэх газар гээд сүржин нэртэй байгууллага бий болжээ,утааг хот орчимын дүүрэгүүдэд бага хэмжээгээр утаа тортоггүй байлгаж чадах болов уу? Авилгатай,утаатай тэмцэх хоёр ч арилахгүй их л зовлонтой ажил бна,сүржин байгууллагын ажил даржин болчихгүй л байгаасай,наад шахмал түлш хотын 150 гаруй хорооны гэр хороололын айлуудыг тасралтгүй хангаж чадах уу?


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.