“Токио олимп сан”-д 50 сая төгрөгийн хандив өргөлөө

Б.БУРМАА / Спорт

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ёндонпэрэнлэйн Баатарбилэг өнөөдөр Япон дахь Монгол Улсын соёлын элч, Кансай-Монголын соёл, спорт, эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн тэргүүн, ноён Каваүчи Широ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Монголын үндэсний язгуур урлаг, өв соёлыг Япон Улсад сурталчлан таниулах, Монгол Улсад бейсбол, жудогийн спортыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, сайн үйлсийн ажлуудыг зохион байгуулж ирсэн ноён Каваүчи Широд талархал илэрхийллээ.

Дараа нь Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн санаачилгаар байгуулсан Токио-2020 зуны олимп болон паралимпийн наадамд оролцох Монголын баг, тамирчдыг дэмжих "Токио олимп сан"-д хоёр сая иен (50 сая төгрөг)-ий хандив, тусламжийг Каваүчи Широгийн зүгээс манай талд гардуулан өгөв.

“Токио олимп сан” нь Монгол Улсын нэр хүндийг дэлхийн спортын тавцанд өндөрт өргөх, Япон Улсын нийслэл Токио хотноо болох зуны Олимпийн XXXII, Паралимпийн XVI наадамд Монгол Улсын баг тамирчдыг амжилттай бэлтгэн оролцуулах, тэдгээрт дэмжлэг үзүүлэхэд бүх нийтийн оролцоог өрнүүлж, хөрөнгө бүрдүүлэх, хандив цуглуулах, үр ашигтай зарцуулах зорилготой байгууллага юм.


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.66] 2019-08-09 08:07:51

боловсролын сайд хувийсаа өгсөн байлгүй

Зочин [66.181.161.66] 2019-08-09 08:05:57

Монгол улс шүүдээ олон сайхан хүүхдүүд амьдарч байгаа тэрний оронд дуугай байхгүй яасан юм вэ эсвэл ард түнээсээ ханидив гуйгаач нэг сумын наадиын хагасын хагас мөнгө

2224 [202.55.191.205] 2019-08-06 08:36:59

Арайл дэндүү доош орж байна. Ард түмэн ба Алт амлагч нар гэсэн нэгэн үлгэр байна гэнэ.. Гадныхан: Сүр жавхлан болж сүржгэнсэн Сэлэм эргүүлэгч ЕСайд чинь хаана байна? Авилга, хахуулын хэрэгтэй хатуу тэмцэнэ Ард түмнээ ядуурлаас аврана гэсэн Ардчилсан Ерөнхийлөгч чинь хаана байна? Шудрага үнэнийг тогтоож Шуналгүй цэвэр ажиллана гэсэн шүүх, прокрорууд чинь хаана байна? Оффшорт гарсан мөнгөө оруулж ирнэ Оюутолгойн баялагаа орлогогүй өгөөд яах билээ Одоо бүгдээрээ тэмцэж Монголчуудаа сайхан амьдруулна гэсэн Алтан амлалт, алтаар амлагч нар чинь хаана байна?

Зочин [202.179.27.212] 2019-08-06 01:49:13

сая долларын хэндив гнө гэхээр сайд нь гүйж очин гардаж байдаг. Ямар их доош орж байна. Газрын дарга нь авна биз. Ёстой гутамшг. Хөдөөний багаа хөдөөгөөрөө байдаг юм байна.

hulgaich tsaraitai [202.126.88.165] 2019-08-05 12:26:03

Ene japan hulhiduulj dee. harah tsarainii hulgaich tsaraitai hongiliin uzuuriin shaldan bandid belneer ugnuu gedeg dashiin shog gesen ug. Ene hulgaich Junaigaa dagaad zailaasai. manai arhangaihan chamaig uzen yaddag


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.