ӨГЛӨӨНИЙ МЭДЭЭ-MEDEE.MN САЙТЫН УНШИГЧ ТАНД

Д.Тулга / Боловсрол

УЛААНБААТАРТ 21 ХЭМ ДУЛААХ БАЙХ НЬ

СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА

Улсын хэмжээнд нийслэл Улаанбаатар хот, Булган, Баян-Өлгий, Дорнод, Дорноговь, Дархан-Уул, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв, Увс, Хөвсгөл, Хэнтий аймгийн 43 суманд нийт 88 удаагийн ой, хээрийн гал түймэр гарсан байна.

http://dailynews.mn/uploads/201704/news/4d0d106ee2f29a5812137dba1d85d730_4686.jpg

Иргэд, малчид, тариаланчид, ой, хээрийн бүсэд зорчин явагсад:

-Автомашин техникийн бүрэн бүтэн байдалд хяналт тавих,

-Ил задгай гал түлэхгүй байх, асаасан гал, түүдэг, тамхи, шүдэнзний галыг сайтар унтраах,

– Гал асаагуурыг хээр, хөдөө ил задгай хаяхгүй байх,

-Насанд хүрээгүй хүүхдийг түймрийн аюултай үед ой, хээрт чүдэнз, асаагууртай явуулахгүй байх,

-Түймэр унтраах шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэж ой, хээрийн гал түймэр гарах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

ХАМГИЙН БОГИНО ХУГАЦАНД ХИЙХ ӨГЛӨӨНИЙ ХООЛ-Хүнсний ногоотой фриттата

http://resource.sodonsolution.org/emegteichuud/photo/2016/4/7d53320bc64bbe22/15dce947f81c6782big.jpg

Орц:

Өндөг – 6 ш

Амтат чинжүү – 3 ш

Улаан сонгино – 1 ш

Брокколи – 200 гр

Ногоон шош /урт/ – 200 гр

Нимбэг – ¼

Оливын тос – 50 мл

Сармис – 2 хумс

Цөцгий – 50 гр

Давс

Хар перец

Амтлагч

Хийх арга: Өндгөө давс, бусад амтлагчтай холино. Брокколийн цэцэгтэй хэсгийг сонгоно. Чинжүүгээ цэвэрлээд нарийн хэрчинэ. Сонгиныг нимгэн хагас цагариг хэлбэртэй хэрчинэ. Сармисаа нухаж, нимбэгийн шүүс, оливын тостой холино. Хэрчсэн сонгиноо цөцгийн тосонд зөөлөртөл хуураад, брокколи нэмж ахин 1 минут хуурна. Дээр нь чинжүү, ногоон шош нэмээд мөн 1 минут хуурна. Түрүүчийн сармисаа нэмж хийгээд 30 секундын дараа өндгөө асгаж өгнө. Өндөг бэхжиж эхэлмэгц, урьдчилж халаасан шарах шүүгээнд хийж 180 хэмд 7-10 минут шарна. Давс, перец, яншуй цацаад таваглана

ХАР ХОРХОЙНООС СЭРЭМЖЛЭЭРЭЙ

Сүүлийн үед ямар нь мэдэгдэхгүй хар хорхой нийслэд маш их байгаа талаар иргэд бчисээр байна. ШУА-ийн "Ерөнхий болон Сорилын биологийн хүрээлэн” энэ талаар ямар нэгэн мэдээлэлгүй байгаа бөгөөд чухам ямар хорхой болох талаар тайлбар хийгээгүй байна.

Юутай ч сэрэмжлүүлэг болгох үүднээс дараах мэдээллийг хүргэж байна.

Хар хорхой нь хазсан тохиолдолд үзүүлэх хорт нөлөө бага ч чихэнд орсон тохиолдолд чихний хэнгэргийг гэмтээх аюултайг түргэн тусламжийн төвийн эмч анхааруулж байна.

Хэрвээ хар хорхойд хазуулсан тохиолдолд эмзэг арьстай хүмүүсийн хувьд хазсан хэсэг улайх хавдах байдал ажиглагддаг байна. Тиймээс тохирох тунгаар харшлын эм уухыг эмч зөвлөж байна. Бага насны хүүхдээ ногоон бүсэд авч явахдаа чихийг нь хөвөнгөөр бөглөж хорхой шавьж чих рүү орохоос сэргийлээрэй.

Хэрвээ хар хорхой чихэнд орсон тохиолдолд чих рүү ус хийж гаргана . Ус хийгээд гарахгүй тохиолдолд чих хамар хоолойн эмчид яаралтай үзүүлээрэй.


Сэтгэгдэл

Эмч [202.9.42.115] 2019-08-06 08:59:21

Чихэнд хорхой шавьж орвол ус биш ургамлын тос хийж гаргадаг юм.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.