Э.Содномжамц: 50-60 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэнгийн загвар зураг төсөл боловсруулах уралдаанд идэвхтэй оролцоорой

Д.Тулга / Спорт

Битүү дээвэртэй шинэ цэнгэлдэх хүрээлэн байгуулах талаар манайхан олон жилийн турш ярьсан ч өнөө хэр ажил хэрэг болоогүй л байна. Харин өнөө жилийн Улсын баяр наадмын өмнөхөн 50-60 мянган хүний суудалтай Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” байгуулах асуудал Засгийн газрын түвшинд яригдаж, яамд, нийслэлийн ЗДТГ-ын төлөөллийг багтаасан ажлын хэсэг байгуулсан билээ. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг даргын захирамж гарч, “Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” байгуулах төслийн концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдааныг зохион байгуулахаар зарлаад байна. Энэ талаар нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга, “Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” байгуулах санал боловсруулах ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Э.Содномжамцаас дараах тодруулгыг авлаа.

-Жил бүрийн Улсын баяр наадмаар “Шинэ цэнгэлдэх хүрээлэн байгуулахгүй бол наадамчид, жуулчид хаанаа ч багталцахгүй байна” гэдэг яриа гардаг. Олон жил ярьсан “Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” байгуулах асуудал өдгөө ажил хэрэг болохоор төлөвлөгдөж, байршил сонгох, зураг төсөл боловсруулах ажлууд эхэлсэн гэдэг үнэн үү?

-Тийм ээ. Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны долдугаар сарын 9-ний өдрийн 94 дүгээр захирамж гарч, “Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” байгуулах санал боловсруулах ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийн даргаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд БСШУС-ын сайд, БОАЖ-ын сайд, БХБ-ын сайд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, нарийн бичгийн даргаар НЗДТГ-ын дарга миний бие томилогдсон байгаа. Ерөнхий сайдын энэ захирамж долдугаар сарын 16-нд НЗДТГ-т ирснээр нийслэлийн холбогдох агентлагуудын дарга удирдлага, мэргэжилтнүүдтэй хамт Нисэх, Яармагийн орчимд ажиллаж, шинээр байгуулах “Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн”-г хаана байгуулбал зохимжтойг судалж зөвлөлдсөн. Ингээд Яармагт буюу одоогийн “Буянт-Ухаа” спорт цогцолборын ордны замын зүүн талд, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын баруун талд, Нисэх, Яармагийн орчимд буюу Богд уулын ард, Хүй долоон худгийн “Монгол наадам” цогцолборын газарт гэсэн дөрвөн байршлыг судалж ажлын хэсгийн хуралдаанд оруулж хэлэлцүүлээд, хоёр газрыг нь сонгон Засгийн газрын хуралдаанд оруулахаар тогтоод байна. Шинэ цэнгэлдэх хүрээлэнг “Буянт-Ухаа” спорт цогцолборын ордны замын зүүн талд байгуулах уу, Хүй долоон худгийн “Монгол наадам” цогцолборын газарт байгуулах уу гэдгийг маргаашийн Засгийн газрын хуралдаанаар эцэслэн тогтооно.

Мөн дээрх шийдвэртэй холбогдуулан нийслэлийн Засаг даргын 2019 оны А/787 дугаар захирамж гарч, “Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” байгуулах төслийн концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдааныг өнөөдрөөс эхлээд зохион байгуулахаар зарлаад байна. Олон улсын спортын төрөл бүрийн тэмцээн уралдаан, урлаг уран сайхны арга хэмжээнүүдийг зохион байгуулах боломжтой, үндэсний хэв шинжийг агуулсан, олон улсын жишигт нийцсэн, орчин үеийн хэрэгцээ шаардлагыг хангасан 50-60 мянган хүний суудалтай, битүү дээвэртэй цэнгэлдэх хүрээлэнгийн төслийн концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдаанд мэргэжлийн байгууллагууд, уран бүтээлчид та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.

-50-60 мянган хүний суудалтай, битүү дээвэртэй цэнгэлдэх хүрээлэнгийн загвар зураг төслийг гаргах түүхэн бөгөөд хүндтэй эрхийн төлөө өрсөлдөх уран бүтээлчдэд тавьж байгаа хамгийн гол шаардлага юу вэ. Ямар хүмүүс оролцох боломжтой вэ?

-Таны хэлдгээр энэ бол үнэхээрийн түүхэн бөгөөд хүндтэй үүрэг хариуцлага юм. “Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” байгуулах төслийн концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдаанд мэргэжлийн байгууллагууд мөн хувь уран бүтээлчид, мэргэжлийн ангийн оюутнууд оролцох боломжтой. Анхаарах гол зүйл нь хугацаа жаахан давчуу байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй. Уралдааныг 2019 оны наймдугаар сарын 06-наас 16-ны хооронд зарлагдаж байгаа бөгөөд оролцох хүсэлтэй уран бүтээлчид, аж ахуйн нэгжүүдийн бүтээлийг наймдугаар сарын 16-ны 16:00 цаг хүртэл хүлээн авах юм. 30 сая төгрөгийн шагналын сантай тус уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг шалгаруулахдаа таван гол шаардлага тавьж байгаа. Нэгдүгээрт, төслийн үзэл санаа, шинэлэг байдал, хоёрдугаарт, үндэсний онцлог, түүх, соёлын хэв шинжийг тусгасан байх, гуравдугаарт, байгаль орчинд ээлтэй, орчин үеийн технологийн шийдлийг тусгасан байдал, дөрөвдүгээрт, ажлын гүйцэтгэл, иж бүрдлийн шаардлага хангасан байх, тавдугаарт олон нийтийн санал асуулга гэсэн таван шалгуур үзүүлэлтээр дүгнэж, эхний 2 байр эзлүүлнэ. Ирүүлсэн бүтээлүүдийг 2019 оны 08 дугаар сарын 17,18,19-ний өдрүүдэд нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын цахим хуудсанд байршуулж, олон нийтийн саналыг цахимаар хүлээн авах юм.

-50-60 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэнгийн газрын асуудлыг шийдэх нэг хэрэг. Цаана нь дахиад зогсоолын асуудал, дэд бүтцийг хэрхэн шийдэх вэ гээд нийслэлийн зүгээс шалтгаалах зүйл олон байгаа. Энэ тал дээр ямар шийдэл эрэлхийлж байна вэ?

-“Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” байгуулахад зогсоол, авто зам, дэд бүтэц гээд мэдээж олон асуудал, цөөнгүй бэрхшээл нийслэлийн өмнө тулгарч таарна. Үүнийг олон талаас нь бодолцож, хамгийн боломжит хувилбараар шийдэх нь л чухал. Тухайлбал, Хүй долоон худгийн “Монгол наадам” цогцолборын газарт шинэ цэнгэлдэх хүрээлэнг байгуулснаар бүх зүйл нь нэг дороо төвлөрөх нь сайн ч гэлээ зам тавих, цахилгаан, дулаанд холбох, цэвэр, бохирын шугам татах гээд дэд бүтцийн асуудал ярвигтай. Бараг шинэ цэнгэлдэх барих зардалтайгаа адилхан өртөг шаардаж ч мэднэ. Яармагт буюу одоогийн “Буянт-Ухаа” спорт цогцолборын ордны замын зүүн талд шинэ цэнгэлдэхийг байгуулах шийдвэр Засгийн газраас гарлаа гэхэд газрын асуудлыг нь нэг тийш шийдэх хэрэгтэй байгаа. Учир нь тухайн газрыг хувийн хэвшлийн хоёр байгууллагад давхцуулаад олгочихсон юм билээ. Нэг нь дуудлага худалдааны анхны үнээ төлсөн байгаа. Засгийн газраас тухайн газрыг улс тусгай хэрэгцээнд шилжүүлж авна гэж шийдвэл нөхөн төлбөр төлж, нөгөө байгууллагыг хохиролгүй болгох асуудал яригдана. Ямар ч байсан энэ Засгийн газар болоод нийслэлийн удирдлагууд олон жил ярьсан шинэ цэнгэлдэх хүрээлэн байгуулах ажлыг эхлүүлж, Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор наадамчин олныгоо олон улсын жишигт нийцсэн, орчин үеийн хэрэгцээ шаардлагыг хангасан 50-60 мянган хүний суудалтай, битүү дээвэртэй цэнгэлдэхэд наадуулах боломжийг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна.

-Цаг гаргаж дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн танд баярлалаа.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл

Нар [202.9.42.210] 2019-08-09 06:36:55

Нэг дороо төвлөрч Хүй долоон худагт барих нь дээр Хот маш их мөнгө гарагсан тэнд төрийн компани ажиллаж байгаа шүү

Irgen [202.9.43.175] 2019-08-08 15:08:13

Naadmiin 2-3 xonogiin tuluu iim ix zardal gargana gedeg bol bas ner lyivariin shiidel zaaval barix shaardlagtai ym bol turiin avilgachin offshorchidiin xurungu mungiig xyraaj barijj bolox l ym exleed 100 jiliin nyxen jorlon ytaa 2 oosoo yaj salxaa byx niiteer xeleltsej salax ni ilyy chyxal bltai tegeed ch naadmiin neelt xaalt tuduu zyild bysad yed ni xooson syydal xyn barag bxgyi bdag biz de

Зочин [103.50.206.40] 2019-08-07 10:54:11

Манай архитекторууд гадаадын цэнгэлдэхүүдийн зураг төслийг олж аваад л бага зэрэг өөрчлөөд л тендерт оролцох нь ойлгомжтой шүүдээ. Цаг хугацаа алдаж их мөнгө зарлагадах ямар ч шаардлагагүй шүү.

Зочин [202.21.108.226] 2019-08-07 10:45:14

Монгол шиг газар ийм том стадионоор яах юм бэ? Ганцхан наадмаар хэрэглэх зүйлд. Энэ стадионоо ашиглаад байхад Монгол шиг цөөн хүн амтай газар хангалттай. Дарааа нь ашиглалт, ажиллах хүч гээд бөөн зардал шүү. Үүний оронд нүхэн жорлонгийн асуудлыг цэгцэлмээр байн(а. Англи Америк аль 19-р зууны сүүлээр энэ асуудлаа шийдсэн байдаг. Гэтэл Монгол 21-р зуунд нийслэл хотдоо нүхэн жорлонтой, үер ус, хөрсний бохирдол үүсгэхээс гадна халдвар тархах асуудал их байна.

Зочин [103.50.206.40] 2019-08-07 10:57:18

Байнга ашиглаж байх менежментийг ухаантай залуус хийх байлгүйдээ. Одоогийн стадион шиг байлгахгүй байлгаж чадна гэж бодож байна. Дэмжих нь зөв шүү.

Зочин [103.50.206.40] 2019-08-07 10:06:22

сонгон шалгаруулна гэж шоу хийхээ больсон нь дээр. Тэрний оронд гадаадын бэлэн бариад ашиглаж байгаа өч төчнөөн маш гоё цэнгэлдэхүүд байна. Тэдний зураг төслийг нь бэлэн худалдаж аваад эсвэл ядуу гэдгээ үнэнээ хэлээд бэлэглээч гэвэл дэмжих гадаадын олон компаниуд байгаа. Гадаадын шилдэг цэнгэлдэх хүрээлэнгүүдийн зураг төслийг зуучлаад бэлгэнд олоод ирэх тендер зарлабал гадаадад амьдарч байгаа иргэд оюутнууд маш олон байгаа шүү. Тухайн орны цэнгэлдэх барьсан архитекторчтой нь уулзаад л бага зэрэг өөрчлөлт оруулаад л үндэснийхээ хэв маягийг оруулчихаж болно. Гадаадад байгаа ухаантай иргэд оюутнуудынхаа хүчийг ашиглаачээ. Бидэнд ганц удаа ашиглааад хадгалагдаж байгаа зураг төслөө эзэд нь ч өгөхөд дуртай байна шүү гэдгийг бодолцоорой ТӨРИЙН ТҮШЭЭД МИНЬ?

Зочин [103.50.206.40] 2019-08-07 10:19:36

МАШ ИХ МӨНГӨ ХЭМНЭНЭ ГЭДЭГ ТООЦООГ ТЭНЭГ ХҮНЧ ОЙЛГОХ ЮМ БАЙНА. УХААНТАЙ ТӨРИЙН ТҮШЭЭД МААНЬ АРД ТҮМНИЙ ТАТВАРЫН МӨНГИЙГ ХЭМНЭХЭЭ МЭДЭЖ БАЙГАА БАЙЛГҮЙДЭЭ. ЦАГ ХУГАЦАА АЛДАЖ ЗУРАГ ТӨСӨЛ ХИЙЛГЭН ШАЛГАРУУЛАХ ГЭЭД ЯАХ ЮМ БЭ. БЭЛЭН ЦЭНГЭЛДЭХҮҮДИЙН ЗУРАГ ТӨСЛИЙГ ОЛЖ ИРЭХ, ЭЗЭД НЬ ЗӨВШӨӨРСӨН, БЭЛЭГЛЭН ТУСЛАХ БОЛЗОЛТОЙ ТЕНДЕРИЙГ ЯАРАЛТАЙ ЗАРЛААД ӨГӨӨЧЭЭ, МАНАЙХНЫ САНАЛ БОЛГОХ ТӨСЛҮҮД ДЭЛХИЙН ЦЭНГЭЛДЭХҮҮДИЙН ХААНА НЬ Ч ХҮРЭХГҮЙ ДАРАА НЬ БӨӨН ХЭРҮҮЛ МАРГААН ҮҮСНЭ.ЭВТЭЙ БАЙХЫН ТУЛД БЭЛЭН ЗУРАГ ТӨСӨЛ БЭЛГЭНД АВАХЫН ТӨЛӨӨ ХӨӨЦӨЛДЬЕ БҮХ НИЙТЭЭРЭЙ. ЯАРМАГТ БАЙХ НЬ МАШ ЗӨВ СОНГОЛТ БАЙНА ДЭМЖЭЭРЭЙ.

temuujin [202.9.45.215] 2019-08-07 03:38:01

Тэртэй тэргүй эзэн нь тодорхой болчихсон ажилд орж хүч цагаа бараад яахав дээ.

Зочин [64.119.21.210] 2019-08-07 03:16:24

30-40 мянга хүний суудалтай байвал зүйд нийцнэ.ч

зочин [202.131.229.246] 2019-08-07 02:44:56

хүй долоон худагт барих нь зөв юм хийхээрээ л төсөв мөнгөө харамлах юм тийм бол юу бүтхийн хүний төлөө юм хийхдээ дандаа харам болхоор чинь үйлс чинь бүтэхгүй шүү

зочин [64.119.19.216] 2019-08-07 02:38:40

Максын Ганбаатар нарын олон жил хашсан газрыг аваад стадион барих хэрэгтэй .битүү дээвэр хэрэггүй

Зочин [64.119.26.117] 2019-08-07 02:22:55

ireeduugee bodood hui doloon deer arvan jiliin daraa yarmagt gishgeh gazargui bolon

Зочин [103.229.121.121] 2019-08-07 01:28:46

Яаа ч бодсон яармагт барьсан нь хамаагуй дээр . Ядаж байга ажиллаж ортогоо нохоод олно дээр нь том хэмжээний шову зохион байгуулаж болно нийслэлчуудэд маш ашигтай гое ч юм болно. Зуй долоон худагт жилд ганц л уйл ажилгаа тэгээд хээр нэг эвдэрсэн гандсан балгас л болж улдэнэ. Хотын залуус тийшээ очиж шову узнэ гэд юу байхав дээ. Яармагт хийсэн нь дээрээ

газраа [202.179.25.228] 2019-08-07 00:58:21

Газраа шийдээгүй байж юун зураг төсөл вэ. Тэр зураг төсөл энэ чинь газраа мэдэж байж орчин тойрон дэд бүтэц бусад байгууламжтай зохицох, зам, зогсоол гээд уялддаг болохоос зүгээр нэг хийсвэр уянгын халилтай зураг байдаг юм бши шүү дээ. Ажлаа мэдэхгүй мэдлэггүй ийм л нөхдүүд нийслэлд шургалчихсан байгаа юм даа.

зочин [202.179.25.228] 2019-08-07 00:54:07

Оролцоод хэрэгггүй санааг чинь хулгайлаад өөрсдийн болгоод мөнгийг нь авчихдаг юм. тийм юм бол ирсэн зураг төсөл, санааг нэг бүрчлэн бусдад ил болгон үзэсгэлэн гаргасан ч яадаг юм. Шалгаруулалт нь уг үзэсгэлэндээ байг л дээ. Тэгэхгүй бол шаана шүү наадуул чинь

baasnio har batgana [185.39.141.108] 2019-08-07 00:27:25

baasaa ehleed tseverlechih .... hot ter chigtee yalgadasaar ursaj bn . ursah bvh guu jalgiig ni hogoor dvvrgej tegshleed uvsiin tsartsaa nuud tsementen shireng barichihsan baasand jivej bn hvvree . 65 yanhan 4 uil yuuch hiihgvi hereldej tonoj jdv deed 20 on bolohod 6 sariin dotor 60 000 hvnii suudaltai banz naalduulan hadah ni zoos bodson en e ulugching iin duriig muna gadasaar hanga

Зочин [220.195.66.111] 2019-08-06 14:43:55

Ер нь хүйн 7 худагт л барих нь гарцаагүй зөв шүү дээ.Дэд бүтцийн зардал гэж ярихын оронд энэ арга хэмжээгээрээ нэг мөр тийш нь томоохон дэд бүтэц татаж хотоо тэлэхээ бодох нь зөв шүү дээ.Зам харгуй харин ч 2 талаасаа боломжийн болсон шүү дээ.Тэгээс улсын баяраар 2.3 өдөр тэндээ сайхан нэг дор баярлах нь зөв шүү дээ

Зочин [103.50.206.40] 2019-08-07 10:23:14

2,3 хоног баярлачихаад бусад үед нь хэн очих юм, балгас болгох гээгүй юм бол дэмий зүйл бичихээ боль.

Ганбаа [66.181.176.89] 2019-08-06 14:02:55

АТГ сонсоо байлгүй дээ.Сонгууль дөхжээ.Одоо л идэж

Зочин [49.0.171.43] 2019-08-06 13:22:03

manai mongol uls arhitektoriin zurag hiij surah arai boloogui gadnii arhitektorchidoor hiilgeh n zuv

зочин [66.181.184.247] 2019-08-06 12:30:47

20 онд наад суга чинь гарахгүй гэдгээ мэдэрцэн гар байна. Сайхан мөнгө шааж байнаа. МАН Хүрэлсүхтэйгээ ёстой нэг нэг намагт унана 20 онд. Ийм л хулгайчуудаар өөрийгөө хүрээллүүлээдээ. Хүрэлээ чи худалч хулгайч Ждүчин чи намтайгаа бас энэ хулгайчтайгаа далд ороорой

zochin [66.181.184.247] 2019-08-06 12:25:47

bolovson mungu shaah arga bn. ATГ_т өгчихмөөр гар байнаа

60 terbum [66.181.184.247] 2019-08-06 11:58:37

naadah chin zugeer l jujig. ali hediin zuraad beldtsen bgaa. teriigee 1_r bairand shaalgaad 30 sayaa karmaalaad zuvchuulah ajilaa ali hediin gartaa oruultsan. yamar ch lag pizda 10 honogt shaaj chadahgui iim tom stadionii zurgiig. tegeed ter ni gehdee hezee ch barigdahgui. zugeer l neg muruudul bolon huvirna. surguuli tsetserlegee l barihaa bod pizda min ee. 30 say hulgailah ajlaa zogsooj uz

zochin [185.39.141.108] 2019-08-06 11:14:36

mi luuhaanii ved ulaanbaatriin erunhii tuluvluguug munch olon zurj batlaj ulsaas olon zuun ter bumiig zuvchuulan tonoj .... ter tuluvluguu ni yuun heregjih esergeereee gazariin naimaa panz vsergen . jorlon tvts grajin balgasaar dvvrgej ulaanbaatriig ugaadas bolgoj taviad tonilj bui dvr zurag ... erunhii arhitektor gej natsagdorj geech mi luuhaan deetemchin hulgaich bilegt geed zartai lalaruudiin bugs vnerlesen yalgadas.. onoodor yag adilhan vrgeljilseer

yoyoyo [185.39.141.108] 2019-08-06 11:01:08

yuun uraldaan be . hvvreeee vmhii atsaaa . tusuv tatsaj suudag lalar ve chi ...... .. stadion chin delhiin standarttai ... 5 10 20 25 30 myangan hvnii suudaltai .. bitvv hagas grsen 1 l turliin standarttai barilga shde . .... surguuli tsetserlegiin barilgiig urd hoino ni bulan tohoi zalgaad l uur uur zurag hiisen dvr esgej ter ter bumaar ni shaadag argaa uurchilj bui ....... ulsiiin tusuv deer hvrelbaatar geech ivsiin hugshin lalar suuj choijoodoo ih baga dald 9 busiin buzar argaar mungu tsatsaj bui... orosiin jil davaad huduu tosgod ki 10 20 000 hvnii suudaltai 100 200 jiliin nastai tumur beton tsutgamal stadionuud vi tvmeetee .... tvvnii zurag tusul net interneter dvvren bn ... ene tonuulchdiig hezee tseerlvvlj husch tonsoniig ni ilrvvleh ve

Зочин [66.181.183.207] 2019-08-06 12:12:30

Эрхэм ноён таны санал сайн бна. Гэвч Содномжамц дарга мэргэжлийн ангийн оюутнуудаар тийм цэнгэлдэх хүрээлэнгийн зураг төсөл хийлгэх санаатай. Монголын оюутны эрдэм мэдлэг чадвар агуу юм байхаа. Уралдаанд шагнал авах оюутныг дарга мэдэж байгаа байх шүү.

zochin [185.39.141.108] 2019-08-06 11:08:15

chingesiin talbain umnuh tsetserlegiin zurag uraldaan zarlaj 1 hulgaich ni tisuv shaasan .. hezerch ter tusul ni 65 yanhanii vldsen 6 sar dotor heregjihgvi l baihgvi yu??? . tuuz haichilj tsai bulan tarhi ugaan hezeech bosdoggvi balgas iin goe gangan zurag sambar bosgoj tonuul hiideg arga ni shine shatand garlaa daa . 65. MAN iim zali tonuul deerem d vnen mergeshsen hulgaichid ni batlagdsaar ... ardchilsan nam . huurhiii sain muu helvvlen bvteen baiguulalt munch ihiig hiisen dee .... unuudriin ashiglaltand gvitseen oruulj bui surguuluud bvgd xhinges samuurai bondoor san hvvjin bosson iig 65 uursduu hiisen met reklamdan tonosoor

Zochin [202.126.89.94] 2019-08-06 10:33:30

Zaaval hui doloo hudagt bari, bolohgui bol ard tumneesee handivin ayan zohion baiguul!!!

Зочин [202.9.42.17] 2019-08-06 10:24:31

Ухсэний чинь стадион бас баахан монго оймсдох гээд улайрч байна шуу дээ

Зочин [59.153.112.160] 2019-08-06 09:49:14

МАКС -ЫН ГАНБААГААС 70 ГА ГАЗРАА ЗОДООД АВ. МИЕЭТЭЙ хуйвалдаж авилга огч авсан газар шуу

ЗОЧИН [202.131.233.190] 2019-08-06 09:31:51

ХАМГИЙН ТОХИРОМЖТОЙ ГАЗАР НЬ "БУЯНТ УХАА" СПОРТ ЦОГЦОЛБОРЫН УРД ЗАМЫН ЗҮҮН ТАЛД БАЙХ НЬ ЗӨВ, ОДООХОНДОО БИТҮҮ БАЙХ ШААРДЛАГА БАЙХГҮЙ, ХЭТДЭЭ 10, 20 ЖИЛИЙН ДАРАА БИТҮҮ БОЛГОЖ БОЛНО Ш ДЭЭ, ТИЙМ МАЯГААР ЗУРАГ ХИЙХ ХЭРЭГТЭЙ,НААДМААС ӨӨР УРЛАГ СОЁЛ, СПОРТЫН АРГА ХЭМЖЭЭ ЭНД НЭГ ИХ ЯВАГДАХГҮЙ, ДЭРГЭД НЬ СПОРТ ЦОГЦОЛБОР БАЙНА Ш ДЭЭ, 50-60 МЯНГАН ХҮНИЙ СУУДАЛТАЙ БИТҮҮ СТАДИОН 2 ЖИЛД БАРЬЖ АМЖИХГҮЙ Л БОЛОВУУ, ҮНДСЭНДЭЭ 2020 ОНД Л БАРИНА Ш ДЭЭ, МӨН МӨНГӨ НЬ БАЙНА УУ, ГЭДЭГ АСУУДАЛ

Bold o [121.163.70.184] 2019-08-06 09:22:53

Gazar davhtsuulj olgood 2 talaas hoyulangaas ni avilga avdag ih muuhai argatai ulsuud shuu daraa ni nogoo 2 tal gazaraa bulaatsaad shuuhdeed shuuhiin ni hen iluu mongo ogson tald ni shiideed ene avilgiin suljeeg zogsooh arga bn uu ard tumeen

Нүд чих [103.212.117.203] 2019-08-06 08:56:39

Уралдаан зарлаж буй зорлго нь зураг төсөл биш,эскиз загварын шалгаруулалт байлгүй дээ.Йим хугацаанд бүхэл бүтэн зураг төсөл боловруулж хийнэ гэж юу байхав ! 50 мянга орчим суудалтай стадион битүү байна гэдэг юу л болдоо. Наадмын нээлт дуусаад л стадион хоосон болдгийг санах хэрэгтэй. Нөгөөтэйгүүр бусад цагт яаж ашиглаж ямар үйл ажиллагаа явуулж, тогтмол орлоготой байлгах асуудал яригдана. Тогтмол үйл ажиллагаатай байхын тулд битүү байж халуун дулаанаар хангагдах хэрэгтэй.Халаалт дулаан ч шийдэгдэнэ. 50-60 мянган суудал агуулаад битүү байх гэдэг л асуудал.


33 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
33 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.