Жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ийг Н.Түвшинбаяр ахална

Д.Тулга / Спорт

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Японы Токио хотод энэ сарын 25-31-ний өдрүүдэд болно. Зуны олимпын өмнөх их сорилгод дэлхийн шилдэг бөхчүүд хүч чадлаа сорих нь.

Энэ жилийн дэлхийн аваргыг Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Сумъяа өнжихөөр болсон. Түүний хувьд өөрийн хүсэлтээр Токиог зорих багт багтаагүй бөгөөд албан ёсны бэлтгэлд хамрагдаагүй.

Эрэгтэй бөхчүүдээс Г.Болдбаатар, Д.Төмөрхүлэг, Г.Хэрлэн нар энэ удаагийн дэлхийн аваргыг өнжинө. Тэд энэ онд үзүүлсэн амжилт болон холбооны шийдвэрээр Токиог зорих багт багтаагүй юм. Харин эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд улсын аварга болсон Ц.Батцэцэгийн оронд залуу бөх Ц.Энхчимэгийг сонгосон. Сүүлийн жилүүдэд жүдо бөхөөс гадна самбо, жюү жицү зэрэг бөхийн төрлүүдээр давхар хичээллэж байсан Ц.Батцэцэг Токиог зорих багт багтаагүйд гомдолтой байгаагаа хэлж байсан юм. Гэвч холбооноос шийдвэрээ гаргаж, түүний жинд залуу бөхийг оролцуулахаар болсон. “Рио 2016” олимпийн наадамд Монгол Улсын жүдо бөхийн баг 14 жингийн 13-д нь эрхээ авч оролцож байсан. Тэгвэл “Токио 2020” олимпийн наадамд бүх жинд эрхээ авахаас гадна холимог багийн төрөлд өрсөлдөх эрхийн төлөө жүдочид бэлтгэлээ хангаж байна.

Дэлхийн аваргад өрсөлдөх жүдочид:

ЭМЭГТЭЙ:

48 кг: М.Уранцэцэг, Г.Наранцэцэг

52 кг: Б.Хорлоодой,

Л.Сосорбарам

57 кг: Л.Энх-Отгон

63 кг: Б.Мөнгөнчимэг, Б.Ганхайч

70 кг: Ц.Энхчимэг

78 кг: О.Мөнхцэцэг

ЭРЭГТЭЙ:

60 кг: Д.Амартүвшин

66 кг: Ё.Басхүү

73 кг: Г.Одбаяр,

Ц.Цогтбаатар 81 кг

О.Ууганбаатар 90 кг

Г.Алтанбагана 100 кг

Л.Отгонбаатар +100 кг

Н.Түвшинбаяр,

Ө.Дүүрэнбаяр нар сонгогджээ.


Сэтгэгдэл

Эгэл [66.181.188.68] 2019-08-24 01:35:11

Амжилт ! Илүү гэдгээ харуулцгаа

Ok.okok [202.21.108.40] 2019-08-08 15:40:42

Bugdend ni amjilt husie irex jiln olimpn.ungiig todorxoild uguru daraa jil bvr ilvv bxn tuluu uuxai3.

Зочин [202.170.68.162] 2019-08-07 02:25:18

Сумъяа энэ жил 28 настай, гэр бүл үр хүүхэд гээд завсардаа байлгүй дээ. Оргил үе нь 2016-2017 он байсан. Гаргах амжилтаа гаргачихсан. Одоо түүнээс амжилт нэхэж, медаль шаардах нь утгагүй. Тиймээс 2020 онд өөр хүн бэлдэж оролцуулахаас аргагүй болох байх. Сосорбарам гэж охин гайгүй сайн залгамжлагч болохоор юм билээ.

Зочин [202.126.88.66] 2019-08-07 01:45:18

Цогтбаатар энэ жил өнгөтэй байгаа

Зочин [64.119.22.173] 2019-08-07 01:05:10

Hurel l zulgaah bhdaa

сэтгэгдэл [202.180.218.37] 2019-08-07 01:02:22

Мэдээллийг маш муу бичсэн байна. Утгын болоод үг үсгийн, найруулгын алдаатай хэцүүхэн л юм!!!

Зочин [202.9.43.197] 2019-08-06 12:46:58

Цогоог 81'кг барилдуулпаг нь яаж байгаа бол 73-ганц найдвар байсан ингэж жин өгсөөд бяр тутдаг юмдаа

Зочин [66.181.161.55] 2019-08-07 11:31:10

Цогоо 73кг бнаа

Зочин [202.126.89.75] 2019-08-07 00:39:16

Бичээчийн хурууны алдаа байнаа, битгий санаа зов.

Зочин [202.21.107.65] 2019-08-06 14:02:05

73 T HOSOOROI

Зочин [66.181.191.237] 2019-08-06 10:19:09

Улсын аваргад түрүүлчихсэн Батцэцэгийг уг нь энэ дэлхийн аваргад явуулаад Токиогийн олимп хүртэл сойчихсон бол. 70 кг-д медаль авах магадлалтай бөхөө явуулахгүй ямар хачин сонголт хийгээд байна аа?

Зочин [122.201.21.237] 2019-08-06 09:47:55

tuvshinbayar odoo bno

Зочин [103.10.22.85] 2019-08-06 09:30:06

Энэ нэг тэмдгийг энэ нахөр мөн олон жил хэмлэж байнаа ...

иргэн [202.126.89.136] 2019-08-06 09:04:51

ЭРГУУ МАЛ ИЙМ ЮМ БИЧСЭН УХЭР. ДАШТ-ЫГ ТУВШИНБАЯР АХЛАНА ГЭЖ ЯАДАГ ЮМ БЭ? МОНГОЛЫГ БАГИЙГ АХЛАА БАЙЛГУЙ.

эх орон [66.181.185.111] 2019-08-09 10:29:33

Түвшинбаяр одоо зодог тайлсан дээрээ өчнөөн олон залуучууд явах ёстой. залуучууд зодог тайлаад байгаа


15 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
15 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.