ӨГЛӨӨНИЙ МЭДЭЭ-MEDEE.MN САЙТЫН УНШИГЧ ТАНД

Д.Тулга / Боловсрол

УЛААНБААТАРТ БОРОО ОРОХГҮЙ, 21 ХЭМ ДУЛААХ БАЙХ НЬ

Үг дааж сур. Үнэн үг гашуун байдаг юм. Ухаалаг хүнд ташуур, ухаан муутай хүнд өс хонзон болдог!

Үг нь ямар хүчтэй вэ гэдгийг олон эрдэмтэд туршилтаар нотолжээ.

-Станфордын Их сургуулийн эрдэмтэн Лера Бородитски Аддисон хэмээх зохиомол хотын гэмт хэргийн талаарх нэгэн бичвэрийг хоёр өөр хувилбараар тараажээ. Нэг хувилбарт нь гэмт хэргийг “зэрлэг адгуус”-тай, нөгөө хувилбарт нь “вирус”-тай зүйрлэн бичсэн байна. Туршилтанд оролцогчид Аддисон хотын гэмт хэрэгтэй хэрхэн тэмцэх талаар саналаа өгөх ёстой байж. Гэмт хэргийг “зэрлэг адгуус”-тай зүйрлэсэн бичвэрийг авсан хүмүүс гэмт хэрэгтнүүдийг хайр найргүй ангуучлан, шоронд хорьж, хатуу хуулиар шийтгэх хэрэгтэй гэсэн бол “вирус”-тэй зүйрлэсэн бичвэрийг авсан нөгөө хэсэг нь учир шалтгааныг нь судлан олох, ядууралтай тэмцэх, боловсролын чанарыг сайжруулах хэрэгтэй гэсэн эрс тэс ялгаатай хариулт өгчээ. Хамгийн гайхалтай нь хоёр бичвэрийн статистик тоо яг ижил байхад хүмүүс энэхүү саналынхаа үндэслэлийг бичвэр дээрх гэмт хэргийн статистик тоо гэж бичжээ.

НЭМҮТ-ӨӨС ЗӨВЛӨЖ БАЙНА

Гэртээ шинэхэн халуун талх идэхийг хүсэж байгаа биз дээ?

image

Гэртээ талх барих энгийн аргыг хүргэж байна. Та өөрийн гараар гэр бүлдээ зориулж энгийн аргаар амтат гэрийн талх барьж өгөөрэй.

ОРЦ: /10 порц
-10г хөөлгөгч
-50г элсэн чихэр
-2ш өндөг хутгасан
-1ш өндөгний шар
-4х/х ургамлын тос
-4-5 стакан дээд гурил /675г
-Үр тариа /өөрийн хүслээр/
-Стакан бүлээн ус
-1,5 ц/х давс


ХИЙХ АРГА:
1. Жижиг аяганд хөөлгөгч болон 1 ц/х элсэн чихэр нэмээд бүлээн ус нэмнэ. Хутгасны дараа 10 минут байлгана. Аяга өндөр байх хэрэгтэй.
2. Зуурмаг бэлдэнэ. Гурилан дээрээ хөөлгөгчтэй ус, хутгасан 2ш өндөг, давс, элсэн чихэр, есийн тос нэмнэ. Хутгуураар сайн хутгасны дараа нухна.
3. Гурилны савыг тослоно. Зуурмагийг тосолсон саванд хийгээд нойтон алчуураар бүтээнэ. 2 цаг дулаан газар амраана.
4. 2 цагийн дараа гурилаа нухна. 2 тэнцүү хуваагаад, хэсэг бүрийг дахин 3 хэсэгт хуваана. Бүгдийг тэнцүү урттайгаар бөөрөнхийлнө. Дараа нь сүлжинэ.
5. Сүлжсэн гурилаа алчуураар бүтээгээд 1 цаг амраана. Амраасны дараа гуриланд дээр өндөгний шар түрхэнэ. Зуухыг халаасан байна.
6. 180С-т 30 минут шарна. Эсвэл алтлаг бор өнгөтэй болтол нь шарна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.