Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах эрх олгов

Б.Мөнхцацрал / Нийгэм

Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.6 км автозамын өргөтгөл, шинэчлэлтэд шаардлагатай түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг батлав. Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах эрхийг зам, замын байгууламж барьж байгаа аж ахуйн нэгжүүдэд олгохыг холбогдох аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа. Замын ажил дууссаны дараа түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласан талбайг стандарт, нормын дагуу нөхөж сэргээж орон нутагт хүлээлгэж өгөхийг аж ахуйн нэгжүүдэд үүрэг болгов.


Сэтгэгдэл

Зочин [64.119.16.66] 2019-08-08 02:10:22

МАл аа элс хайрга дайрга зам болон барилгын материалын түүхий эд болдгоороо ашигт малтмал гэх ба хэрэглэх тусгай стандарттай байдаг.Ашигт малтмал метал ба метал бусаас авахуулаад шатах ашигт малтмал, барилга байгууламжийн түүхий эд материал, будаг давс өнгөт эрдэнийн чулуу гээд хөвөрч өгнө шүү дээ. юмаа мэдэхгүй байж мэддэг хүн болж хий сүржигнэх хэрэггүй дээ.

Зочин [66.181.183.207] 2019-08-07 12:39:56

Ашигт малтмал (полезные ископаемые) гэнэ ээ? Зам барихад ямар ашигт малтмал ордог юм бэ? Хайрга дайрга шороо чулууг ашигт малтмал гэдэг болсон уу, монголын төрийн томчуул?


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.