Венесуэлийн Засгийн газар сөрөг хүчинтэй хэлэлцээ хийхээс татгалзжээ

Д.Тулга / Гадаад мэдээ

БУЭНОС-АЙРЕС /RIA Novosti/ Венесуэлийн сөрөг хүчнийхэнтэй энэ сарын 8-9-нд хийх ээлжит хэлэлцээнд оролцохгүй гэдгээ тус улсын Засгийн газрын төлөөлөгчид мэдэгджээ.

Сөрөг хүчний төлөөлөгчид хэдийгээр Барбадост байгаа боловч Дональд Трампын засаг захиргаа Венесуэлийн “эдийн засаг, худалдаа, санхүүг хууль бусаар хааж”, "бүдүүлэг, түрэмгий үйлдэл гаргасантай холбоотойгоор" Ерөнхийлөгч Николас Мадуро төлөөлөгчдөө илгээхгүй байхаар шийдсэн гэж тус улсын Харилцаа холбооны сайд Хорхе Родригос твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлийн эрх баригчдын АНУ дахь хөрөнгийг наймдугаар сарын 5-наас эхлэн битүүмжлэх зарлигт гарын үсэг зурж, тус улсыг болон нефтийн PDVSA компанийг нь хар жагсаалтад оруулсан юм. Венесуэлийн хямралыг зохицуулах улс төрийн яриа хэлэлцээг тасалдуулах зорилгоор Америкийн Ерөнхийлөгчийн засаг захиргаа эдийн засгийн терроризмын ажиллагаа явуулж байна гэж Венесуэлийн Гадаад хэргийн яамнаас гаргасан мэдэгдэлд цохон тэмдэглэжээ.

"Улс орны тусгаар тогтнолын эсрэг болон хүний эрхийг зөрчихөд чиглэсэн АНУ-ын үйлдлийг сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо дэмжиж байгаад Венесуэлийн ард түмэн эгдүүцэн дургүйцэж байна. Үүнтэй холбогдуулан хэлэлцээнд оролцохгүй байх шийдвэрийг гаргасан" гэж Родригес онцлон дурджээ.

Эх сурвалж: Монцаме агентлаг


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.