Сонгинохайрхан дүүрэгт шинээр 11 хороо нэмлээ

Д.Тулга / Улстөр

Нийслэлийн есөн дүүргээс Сонгинохайрхан, Баянзүрх хамгийн ачаалал ихтэй. Хүн амын тоо 300 мянга хол давжээ. Тиймээс хүн амын тоо, нягтаршлыг үндэслэн уг хоёр дүүргийг хуваах санал НИТХ гаргаад буй. Энэ хүрээнд 15 мянгаас дээш хүн амтай дүүргийг хуваахаар болсон байна. Ингэснээр Сонгинохайрхан дүүрэгт шинээр 11 хороо нэмж, одоо 43 хороотой болжээ.

Шинээр нэмэгдсэн 42-р хорооны хувьд 5245 хүн амтай, 1419 өрхтэй юм байна. 25-р хорооноос өрх тусгаарлагдан нэмэгдсэн уг хороо наймдугаар сарын 5-наас төрийн үйлчилгээг иргэдэд явуулж эхлээд байна. Засаг даргын үйл ажиллагааны бүрэлдэхүүнд зохион байгуулагч, нийгмийн ажилтан, таван хэсгийн ахлагч, харин ИТХ-ын хувьд дарга, танхимын ажилтан, тэргүүлэгчид багтсан байна.

Уг хорооны Засаг дарга Д.Саруул-Ирээдүй ярихдаа: “Шинээр хороо нэмж буй зорилго нь төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх юм. Манай 42-р хороо их цэгцтэй. Ерөнхийдөө зуслангийн хороо учир сургууль, цэцэрлэг байхгүй. Гэхдээ улсын төсвөөс газрыг нь шийдсэн удахгүй сургууль, цэцэрлэгтэй болно. Мөн иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэхийн тулд гэрэлтүүлэг, ногоон байгууламж нэмэх шаардлагатай байгаа юм” гэв.

Энэ хороонд “Одонтын 22”, “Хайрхан”-ны 9-р гудамж болон зуслангийн бүс тэр чигтээ багтаж байна. Хуучин “Одонт” гэсэн нэр “Хадат”-аар, “Хайрхан” гэсэн нэр “Баян-Өндөр” болж өөрчлөгдаөж байгаа юм байна.


Сэтгэгдэл

зочин [66.181.179.44] 2019-08-09 09:51:28

Хэдэн хороотой байж байгаад 11 хороо нэммж хэдэн хороотой болж байгаа юм болоо.Ойлгодохоор юм бичиж байгаач.

Зөв бич [122.201.26.172] 2019-08-09 06:56:54

Хорооны иргэдийн нийтийн хурал гэж байдаг түүнээс хороонд иргэдийн төлөөлөгчдийн хурал гэж үгүй /ИТХ/ Юмаа мэдэж бичээрэй

ЗОЧИН [103.26.194.71] 2019-08-09 06:00:04

МАН-ЫХАН ӨӨРСДӨДӨӨ АЖЛЫН БАЙР, ЦАЛИН,АЛБАН ТУШААЛ, САНДАЛ СУУДЛАА Л НЭМЖТӨСВӨӨС МӨНГӨ ХУСЧ БАЙХГҮЙ ЮУ? ХОРОО НЭМЭГДЛЭЭ ГЭЭД АРД ИРГЭДИЙН АМЬДРАЛЫН БАЙДАЛ, АМЬДРАХ ОРЧИН НӨХЦӨЛ, АХУЙН ТҮВШИН ТҮЙ Ч ӨӨРЧЛӨГДӨЖ САЙЖРАХГҮЙ

Зочин [66.181.161.27] 2019-08-09 05:37:47

Хороо яах вэ эхлээд замаа янзал

Бялуу [202.126.89.134] 2019-08-09 03:46:30

Сонгуулийн бялуу хуваах марафон эхэлвэй гэж. Одоо ч бүр солиорно оо


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.