Зөвшөөрөлгүй барилга барьсан компаниудын үйл ажиллагааг зогсоолоо

Д.Тулга / Нийгэм

Нийслэлийн Онцгой комиссын даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Яармагийн урд, авто зам, замын байгууламж, үерийн далан суваг, шуудуу хааж, зөвшөөрөлгүй барилга барьсан аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоосон талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Удаа дараагийн зөрчлөө арилгаагүй дөрвөн аж ахуйн нэгжийн 15 блок барилгын үйл ажиллагааг түр зогсоож, цахилгааныг хязгаарлан, үерийн далан сувагчлалын ажлыг байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, батлагдсан зураг төслийн дагуу богино хугацаанд хийлгэж, үерийн далан суваг хааж барилга барьсны улмаас учирсан хохирлыг тухайн аж ахуйн нэгж байгууллагаар бүрэн барагдуулахаар ажлын хэсэг ажиллаж байгаа аж.

image

“Энэ сарын 5-6-ны өдрүүдэд Улаанбаатар хотод орсон усархаг борооны улмаас зарим газрын айлын хашаа усанд автсан, ус тогтсон зэрэг 33 дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Онцгой комиссын хуралдаанаар ажлын хэсэг томилогдож, богино хугацаанд нөхцөл байдлыг хэвийн хэмжээнд оруулж ажилласан. Мөн зөрчилтэй байсан дөрвөн ААН-ийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоогоод байна" хэмээн ажлын хэсгийн гишүүн, НОБГ-ын тэргүүн дэд дарга Н.Нямхорлоо мэдээллээ.

“Их хэмжээний усархаг борооны улмаас гэмтэл үүссэн, ус ихээр тогтсон газруудад нийслэлийн Авто зам хөгжлийн газрын дүүргүүдийг хариуцсан инженер техникийн мэргэжилтнүүд холбогдох байгууллагуудтай хамтран үзлэг шалгалт хийсэн. Нийслэлийн гол гудамж замуудад тогтсон их хэмжээний усыг соруулах, эвдрэл гэмтлийг засах, лаг шавар шавхайг цэвэрлэх ажлыг Геодизи усны байгууламж, Зам засвар арчлалтын газар гэх мэтчилэн холбогдох байгууллагуудтай хамтран 24 цагаар хоёр ээлжээр өндөржүүлсэн байдалд ажиллаж байна.

Одоогийн байдлаар нийт гарсан хохирлыг тогтоохоор судалж байна. Хоёр аж ахуйн нэгжийн буруутай үйл ажиллагаанаас болж Наадамчдын гудамжны зам дагуу их хэмжээний ус хуримтлагдсан. Хотын дарга холбогдох байгууллагуудын төлөөллүүдтэй газар дээр нь очиж танилцаад, зөрчилтэй зөвшөөрөлгүй барилгуудын үйл ажиллагааг зогсоох үүрэг өгсөн. Хот доторх авто замын сүлжээ хангалттай бий болсон тул нийслэлээс гэр хороолол руу авто замынхаа сүлжээг өргөтгөх бодлогыг бид барьж байгаа. Авто замд зориулагдан гарч буй бүх төсөв хөрөнгө, иргэдийн халааснаас гардаг учраас зөвшөөрөлтэй газар барилгаа барих хэрэгтэй” хэмээн ажлын хэсгийн гишүүн, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дэд дарга Б.Индра онцоллоо.

“Дөрвөн компанийн барилгын үйл ажиллагааг зогсоосон. Үүний гурван компани нь архитектур төлөвлөгөөний даалгавар болон эскиз зураг батлуулсан боловч ажил эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөлгүй. Нэг компани огт зөвшөөрөл аваагүй. Ерөнхий төлөвлөгөөний газраас тухайн барилгын үед шаардах хуудас мэдэгдэж байсан” талаар ажлын хэсгийн гишүүн НХБХГ-ын Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Даланжаргал хэллээ.

“Зөвшөөрөлгүй барилгын ажил явуулж байсан “Талст ширээт” ХХК, “Хөрш заанууд”, “Амундра” гэх компаниудын үйл ажиллагааг өмнө нь зогсоож байсан. Өнгөрсөн гурван сард урьдчилсан шалгалтаар барилга барих эхлүүлэх зөвшөөрөлтэй боловч үерийн усны далан шуудууг дутуу гүйцэтгэсэн шаардлага хангахгүй гэх үндэслэлээр зарим барилгыг зогсоож, ахлах байцаагчийн дүгнэлтийг компаниудад өгч, холбогдох хуулийн байгууллагуудад мэдэгдэж байсан.

Гэвч өнөөдрийг хүртэл дээрх асуудлыг шийдээгүйн улмаас Наадамчдын гудамжны зам үерт автсан нөхцөл байдал үүссэн. Нийслэлийн хэмжээнд жилд 700 орчим барилга баригддаг. Барилгыг эхлэхийн өмнө болон баригдаж байх үед мэргэжлийн хяналтын байцаагч нар хяналт тавьж ажилладаг. Мэргэжлийн хяналтын газраас баригдаж байгаа бүх барилга байгууламжид жилд 2-5 удаа шалгалт явуулдаг” хэмээн НМХГ-ын дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга Н.Гантулга ярилаа.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл

Зочин [182.160.2.35] 2019-08-12 04:43:10

Монголд авилга оргилдоо хүрсэний нэг жишээ.Авилгачдаас болж олон айл өрх усанд автаж ихээхэн хохирол амсана,хохиролыг арилгах гэж татвар төлөгчдийн мөнгөар ажил үйлчилгээ явуулж ихээхэн зардал чирэгдэл гаргана,харин авилгачдын халаас зузаарна.

Зочин [103.10.23.113] 2019-08-12 02:15:26

Худлаа ард иргэдийг нэг удаа хуурч байгаа юм Ард нь хэн нэг эрх мэдэлтэй хулгайч байгаа болоод зөвшөөрөлгүй байшан бариж байгаа юм

Зочин [203.91.115.39] 2019-08-11 03:52:03

Зогсоолоо гэж жүжиг тавьхаа болих хэрэгтэй. Хэсэг хугацааны дараа үргэлжлүүлээд л барьчих нь. Буулгуулж газрыг чөлөөлүүлж чадахгүй байж жүжиг тавих шаардлагагүй. Төргүй монголын эрх мэдэлгүй албан тушаалтнууд ажил хийсэн дүр эсгэж оймсонд нь хийсэн хэдэн халтар цаасанд амь насаа өгсөн ч чадахаар ухамсартай болсон шүү дээ.

Иргэн [66.181.161.39] 2019-08-10 14:37:37

Худлаа зогсоож байгаа юм оо удахгүй оймс бандаашинд нь мөнгө чихэж байгаад л бариад эхалнэ.

Зочин [182.160.33.117] 2019-08-10 14:34:43

Ойлгогдохгүй юм бичих юм. Барьсан барилгыг нь нурааж байгаа юмуу?

зочин [103.229.122.37] 2019-08-10 08:00:01

Зөвшөөрөл өгсөн нөхдөөр гарсан зардлыг нь төлүүлвэл үнэхээр шудрага зүйл болно.

зочин [202.126.88.137] 2019-08-09 17:18:39

Одоо барлигын ажил зогсоосон болж яах нь вэ худлаа жүжиглэл буцаагаад нураана гэж байхгүй харин тэрний оронд яармагийн замд хаана нь их ус тогтож байгааг мэдсэн юм чинь тэр замын боржуурыг нэвт сүвэлсэн том хоолой юмуу суваг гаргаж доошоо туул гол руу л урсаг өөр гарц байхгүй анхнаасаа ус зайлуулах суваггүй барьсан зам юм хойно ганц яармагч биш өөр олон газрууд байна ус тогтоод байгаа газруудаа харсан юм чинь тэр хавьд нь зохицуул

Зочин [172.58.221.223] 2019-08-09 12:40:50

Нураа бусдадаа сургамжтай.

Зочин [103.14.38.144] 2019-08-09 11:55:54

Одоо шийдвэрээ баталгаажуулаад араас нь барьсан хэсгээ буулгаад газрыг чөлөөлж нөхөн сэргээх тушаал гаргах хэрэгтэй. Тэгвэл л ажил болно доо.

зочин [182.160.33.25] 2019-08-09 11:12:31

ӨМНӨ НЬ ТАСЛАН ЗОГСООЖ БОЛДОГГҮЙ ЮМ УУ, ЗААВАЛ ҮЕР УС ЭНЭ ТЭР ЗҮЙЛ БОЛЖ БАЙЖ, ХОХИРОЛ ГАРГАЖ БАЙЖ ЗОГСООДОГ ЮМ УУ, АСУУДАЛ ГАРАХГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛААД Л БАЙХ НЭЭ


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.