Домогт тамирчин Виктор Тадаши Итакүса сан Монголд ирнэ

Д.Тулга / Спорт

Орос овогтой япон бөх. Түүний нэрийг Виктор Тадаши Итакүса гэдэг. Самбо, жүдогийн спортын мастер Итакүса сантай анх танилцсан даруйд түүний нэрнийн овгийн эхэнд яагаад Виктор гэсэн орос нэр байгаад гайхаж байлаа. Үнэндээ Виктор гэдэг овог нэр бол самбо бөхийн алдарт тамирчин Японы самбо бөхийн холбооны суурийг тавьсан эгэлгүй нэгэн хүний нэр аж.

Өдөр бүр өглөө эртлэн сургуулийн тамирчдаа бэлтгэл хийх Виктор сан хоёрдугаар ангид байхаасаа уг спортын төрлөөр хичээллэж эхэлжээ. Дасгал сургуулилалт хүнд хэцүү учир хэдэн ч удаа болимоор санагдсан ч ахаасаа айн хичээж явсаар нэг мэдэхэд өөрийн эрхгүй эл спортдоо дуртай болжээ. Дунд сургуулийн гуравдугаар ангид байхдаа 55 кг жинд бүх японы дунд сургуулийн жүдогийн аварга болсон нь түүнд ихээхэн урам зоригийг өгчээ. Улмаар жин ахиж 60 кг-д 1983 оны Дэлхийн жүдогийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн байна.1990, 1992 оны Токиогийн алтан дуулга тэмцээнээс алт, Канад, Америкт болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн амжилтаар эрч хүчтэй он жилүүдийг өнгөрүүлжээ. Тоокай их сургуульд суралцах үедээ самбо бөхийн тэмцээнд удаа дараа оролцож байсан нь Их мастер орос японы эрлийз Виктор Кога сангийн нүдэнд өртөн, үүрдийн багш шавийн барилдлага тогтоох алтан боломж бий болов. Виктор Кога багшийн удирдлага дор тэр цаг үеэс эхлэн Итакүса сан самбогийн хөгжлийн төлөө эргэлт буцалтгүй зүтгэж эхэлжээ. Одоо тэрбээр Күмамото ахлах сургуулийн багш, японы самбо бөхийн кюүшюү бүсийн холбооны дэд даргаар ажиллаж байна. Багш, дасгалжуулагч, тамирчин гээд өөртөө ахадмаар ачааллыг инээмсэглэл, итгэл зүтгэлээрээ жигүүрлэн зүтгэж буй Итакүса санд түүний багш Виктор Кога сан өөрийн овгийг авахыг зөвшөөрчээ.

image

Ганцхан хаврын өмнө тэнгэрт ниссэн Виктор Кога багшийнхаа үйлсийг Виктор нэрээр нь үргэлжлүүлэн, түгээн дэлгэрүүлэх ажлаа амжилттай хийж буй түүний үйлсийг үнэлэн нэгэнтээ Монгол Улсын ерөнхийлөгч хүндэт тэмдгээрээ шагнан урамшуулжээ. Дэлхийн энх тайвныг тогтооход спортын үүрэг роль ихтэй. Ялангуяа Монгол, Япон хоёр улсын харилцаанд спортын найрамдал нөхөрлөл үнэндээ их ач холбогдолтой юм. Виктор Тадаши Итакүса сан нэгэнтээ “Хоёр улсын спортын харилцааны гүүр болмоор байна” хэмээн дахин, дахин хэлж байсан нь сэтгэлд дулаахан санагдаж билээ. Тэрээр удахгүй ирэх сард Хархоринд болох жүдо бөхийн залуучуудын багийн аварга шалгаруулах олон улсын тэмцээнд 20 тамирчнаа дагуулан ирж оролцох аж.

Н.БАЗАРСҮРЭН

image

image

image

image

image

image

image

image


Сэтгэгдэл

Нэргүйбаатар [202.126.89.247] 2020-09-30 01:12:12

Үнэхээр их хөдөлмөр зүтгэл шантрашгүй тэмцлийг үлгэрлэсэн агуу тхмирчин багш зохион байгуулагч юм бна

Вандан Ганболд [66.181.161.121] 2020-05-14 00:16:57

Сонирхолтой юумаа

Зочин [64.119.20.183] 2019-08-09 23:37:27

...." багын " энэ булай балай сэтгуулчдыг яана аа ?! Ядахдаа бичиг усэгт тайлахсан ( 1940- оод он болоосой ... Эс богоос , болдогсон бол ....

Зочин [202.9.43.28] 2019-08-09 23:19:30

Виктор Кога багш нь сонирхолтой түүх намтартай хүн байна шүү


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.