Панамын Ерөнхийлөгч асны гэм буруугүй нь тогтоогджээ

Д.Тулга / Гадаад мэдээ

Панамын Дээд шүүх тус улсын Ерөнхийлөгч асан Рикардо Мартинеллитай холбоотой бүх хэргийг хүчингүй болгожээ. Шүүхээс түүнийг даруй суллах тогтоол гаргасан тухай “EFE” агентлаг мэдээлсэн байна.

Мартинеллиг гэм буруугүй гэж үзэх шийдвэрийг санал нэгтай гаргажээ. “Ройтерс” агентлагийн мэдээлснээр, түүний гэм буруутайг прокурорууд нотолж чадаагүй байна.

2009-2014 онд Панамын Ерөнхийлөгчийн албыг хашиж байх үедээ Мартинелли авилга хээл хахууль авсан, сөрөг хүчнийхнийг, хамтран зүтгэгчдээ болон тус улсын иргэдийг тагнан мөрдсөн хэрэгт буруутгагдаж байжээ. Түүнийг мөн Панамын визийг хууль бусаар дамласан хэрэгт сэжиглэж байсан юм.

Эх сурвалж: Монцаме

Сэтгэгдэл

Зочин [103.87.255.43] 2019-08-12 07:54:52

яохх энэ сэтгүүлдээ монгол хэл заа тэхүү дан алдаа !!!!

1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.