Бенгази хотод болсон дэлбэрэлтийн улмаас НҮБ-ын гурван ажилтан амиа алджээ

Ливийн Бенгази хотод автомашин дэлбэрсний улмаас шархдаж амиа алдсан НҮБ-ын ажилтнуудын тоо 3 болж нэмэгджээ.
Өнгөрсөн бямба гарагт болсон дэлбэрэлтийн улмаас хоёр ажилтан амь үрэгдэж, 3 хүн шархадсан тухай НҮБ өмнө нь мэдээлсэн байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш болсон явдлыг зэмлэн буруушааж, амь үрэгдсэн хүмүүсийн гэр бүлийнхэнд эмгэнэл илэрхийлжээ.
Түүнчлэн НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Ливи дэх НҮБ-ын амь үрэгдсэн ажилтнуудын дурсгалд хүндэтгэл үзүүлэн нэг минут чимээгүй байсны дараа шуурхай хуралдааныг эхлүүлсэн байна.
Эх сурвалж: Монцаме, ЛОНДОН. /Reuters/
Сэтгэгдэл