Д.Сүхтулга: Нэхсэн мөнгөний хэмжээнээс ч, акц өрнүүлсэн байдлаас нь ч харахад Х.Мандахбаяр их том зүйлийн араас явж байна

Д.Тулга / Хууль

“Сауд гоби каол транс” компанийн төслийн менежер Д.Сүхтулгатай ярилцлаа.

-Танай компанитай холбоотой сөрөг мэдээлэл их цацагдах боллоо. Үүнд ямар байр суурьтай байна вэ?

-Яг үнэндээ манай компанийг үйл ажиллагаа явуулж эхлэхээс өмнө ийм яриа гарч эхэлсэн байдаг. Манайхыг үйл ажиллагаа явуулж эхлэх үед улам эрчээ авсан л даа. Тэр үед “Манай компани Нарийн сухайтын бүлэг ордын нэг. Тусгай хамгаалалтын бүс дотор олборлолт хийгээгүй” гэдгийг тайлбарласны дараа “Тост, Тосон бумбын нурууны ай сав газарт үйл ажиллагаа явуулж байна” гэж хэлбэрээ өөрчилсөн. Маш олон удаа тайлбар хийж, учирласан. Тэр тоолонд агуулга, хэлбэрээ өөрчилдөг.

-Булаг, шанд ширгээсэн гэдэг асуудал яригдсан?

-Манай тусгай зөвшөөрлийн талбайн ойролцоо Хоршуутын булаг, Хөвдийн булаг байдаг. Иргэн Х.Мандахбаяр нийт 22 булгийг ширгээсэн гэж ярьсан. Яг үнэндээ уурхайн талбай дотор булаг, шанд байхгүй. Уурхайн эзэмшлийн талбайд бичлэг хийгээд “Энд булаг байсан байна. Ус байна” гэж ярьсан даа. Энэ бол нүүрс өөрөө тодорхой хэмжээний чийгтэй байдаг. Уурхайд шүүрлийн усны тооцоог хайгуулын явцад гаргадаг. Шүүрлийн ус олборлолтод нөлөөлөх үү, үгүй юү гэдгийг тооцоолдог. Энэ утгаараа аль ч уурхайд энэ төрлийн тооцооллыг хийдэг юм. “Баян тэс”-ийн уурхайн хувьд хоногт 25 метр.куб гэсэн тооцоо гарсан. Энэ усыг хуримтлуулж байгаад орчны тоосолжилтийг дарах, зам талбай услахад ашигладаг.

-7-8 метрийн гүнтэй нуур тогтсон. Уурхайн талбайд гол урсаж байна гэдэг мэдээллийг иргэний хөдөлгөөний зүгээс өгсөн. Энэ үнэн юм уу?

-Шүүрлийн усыг соруулж авахын тулд цүнхээл үүсгэдэг юм. Соруулахад помп ашиглана шүү дээ. Үүнийг саадгүй ажиллуулахын тулд 1.2-1.5 метрийн гүнтэй, уурхайчдын хэлдэгээр жижиг хэмжээний зүмб гаргадаг. Суваг татаж, үүгээрээ усаа урсгаж, зүмбэнд усаа хуримтлуулаад соруулдаг. Энэ процессийн үед тодорхой хэмжээний урсгал үүсэж байж л ус урсана шүү дээ. “Баян тэс”-ийн уурхайн хувьд шүүрлийн ус харьцангуй багатайд тооцогддог. Шивээ-Овоогийн уурхай шүүрлийн усаараа нуур үүсгэж, загас үржүүлсэн. Багануурын уурхай, Тавантолгой, манай хажуугийн МАК, “Эс жи Эс” гээд бүгд их хэмжээний устай.

-Усны гүнийг нутгийн иргэд шалгаж үзсэн. Ингэхэд 7-8 метр болохыг тогтоосон гэдэг мэдээллийг өгсөн. Гаднын хүмүүс уурхайн аюултай бүсэд нэвтрэх боломжтой байдаг юм уу?

-Ийм боломж бараг байхгүй. Учир нь уурхайн үйл ажиллагаа явагдаж байгаа үед аюулгүй ажиллагаа нэг номерт тавигдана. Энэ утгаараа аюулгүй ажлын зааварчилгаа аваагүй хэн нэгэн хүн уурхайд нэвтрэхийг хориглодог. Наадмын өмнөхөн гаднын хүмүүс өглөө үүрээр нэвтэрсэн юм билээ. Бичлэгийг нь харахад шүү дээ. Хэдэн метрийн урттай утсаар хэмжиж үзсэнийг мэдэхгүй байна. БОАЖ-ын сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийнхэн шалгалт хийсэн. Энэ үеэр “Энэ зүмбэ 7-8 метрийн гүнтэй. Хүн оруулж шалгуулъя” гэж иргэний хөдөлгөөний хүмүүс дайрсан. Манай ажилтан ороход бүсэлхийгээр нь татаж байна лээ. Дундаж өндөртэй хүн гээд тооцвол 1.2 метрийн гүнтэй юм уу даа.

-Тост, Тосон бумбын нурууны орчимд ганцхан “Сауд гоби коал транс” гэдэг компани үйл ажиллагаа явуулж, байгаль орчин сүйтгээд байгаа юм шиг ойлголт иргэдийн дунд байдаг. Тэгвэл энэ бүс нутагт хэчнээн уул уурхайн компани үйл ажиллагаа явуулдаг юм бэ. Тэдгээрийн байгаль орчинд үзүүлж буй нөлөөлөл ямар байдаг юм бэ?

-Нарийн сухайтын бүлэг ордод 10 компани 17 лицензтэй үйл ажиллагаа явуулж байна. Тост, тосон бумбын нурууг ухаж байна гэж ярих юм бол тусгай хамгаалалттай уулыг ухаж байгаа компаниуд байна. Манай уурхайн хувьд энэ уулнаас хол зайтай шүү дээ.

-Тодруулбал, ямар компаниуд тусгай хамгаалалттай уулыг ухаж байна вэ?

-“Баатарван” гээд компани байна. Улаанчулууны лицензтэй. “Жавхлант орд” гээд хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани тусгай хамгаалалттай уулан дотор нүүрс олборлож байна. Тээврийн зам нь бидний яриад байгаа уулыг даваад бусад нүүрсний уурхайтай нийлдэг. “Баян тэс”-ийн уурхайн хувьд Нарийн сухайтын бүлэг ордод үйл ажиллагаа явуулдаг компаниудын нэг шүү дээ.

-Зөвхөн танай компани руу дайрч байгаа нь цаанаа улс төрийн зорилготой, дээр нь танай компаниас чамгүй хэмжээний мөнгө нэхэж, тохироо хийх санал тавьсан талаарх мэдээллийг танай компанийн зүгээс өгч байсан. Энэ үнэн юм уу?

-Өмнөговь аймгийн Даланзадгадад хэлэлцүүлэг зохион байгуулсан юм. Энэ үеэр “шантааж” хийсэн гэдэг асуудлыг манай компанийн захирал дэлгэсэн. Хоёр тэрбум төгрөг нэхсэн юм билээ. Энэ мөнгийг бид өгөх боломжгүй. Бид хууль бус үйлдлийг өөгшүүлж чадахгүй. Тэгээд ч үйл ажиллагаа явуулж эхлээд удаагүй байна. Оруулсан хөрөнгө оруулалтаа урт хугацаанд нөхнө. Хэн дуртай нь ташаа мэдээлэл гаргаад мөнгө нэхээд байвал хэн ажил хийх юм бэ?

-Ажлын хэсэгт багтсан иргэн Х.Мандахбаярыг ашиг сонирхлын зөрчилтэй гэдэг зүйл яригдсан. Ямар үндэслэлээр ингэж үзсэн юм бэ?

-БОАЖ-ын сайдын тушаалаар нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдсны дунд “Эрс шинэчлэл” төрийн бус байгууллагын тэргүүн Д.Энхбат, ТВ8 телевизийн төлөөлөл Х.Мандахбаяр нарт орсон. Ашиг сонирхолын зөрчилтэй гэдэг нь сүүлийн жилүүдэд зөвхөн манайхыг харлуулах гэсэн нэг талыг барьсан мэдээ, мэдээлэл бэлтгэж цацдаг хүн төрийн шалгалтын бүрэлдэхүүнд орох нь байж боломгүй зүйл. Үүнээс гадна Х.Мандахбаяр гэдэг хүн өөрөө уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг компанитай. Энэ утгаараа ашиг сонирхолын зөрчилтэй гэж үзэн албан бичиг хүргүүлсэн. Гэвч ажлын хэсгээс гаргаагүй.

-“Сауд гоби коал транс” компанийн араас УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн гишүүний нэр дурдагддаг. Уг нь Б.Чойжилсүрэн гишүүн “Би энэ компаниас хувь эзэмшихээ больсон” гэж хэлж байсан. Одоо ямар оролцоотой байдаг юм бэ?

-Компанийг үүсгэн байгуулж, хувьцаа эзэмшигч байсан хүн. Миний хувьд энэ төслийг анх эхлэх цагаас нь ажилласан. Энэ хугацаанд компанийн хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөн. Б.Чойжилсүрэн гишүүний хувьд 2015 онд байх аа, хувьцаагаа худалдсан. Огт хамааралгүй болсон гэсэн үг.

-Ямар учраас нэрийг нь хамаатуулдаг юм бол?

-Нарийн зорилгыг нь хэлж мэдэхгүй байна. Нэхсэн мөнгөний хэмжээг харсан ч, акц өрнүүлж байгаа байдлыг нь харахад ч том зүйл л хүссэн болов уу. Иргэн Х.Мандахбаяр өөрөө улстөрч хүн шүү дээ. Өмнөговь аймгийн МАН-ын дэд даргаар ажиллаж байсан. Сонгуульд нэр дэвшихийн тулд нэр олох гэж байхыг үгүйсгэхгүй. Манай уурхай руу дайрсаар байгаад Өмнөговьд танигдчихлаа. Өөртөө ашиг олох гэсэн санаа л даа.

-Танай уурхайд хэдэн удаа очсон юм бэ?

-Маш олон удаа очсон. Эхлээд гайхсан л даа. Зөвхөн манай компанийг сурвалжлахын тулд 1000 км туулж байна гээл бод доо. Том жийп машинаар бараг 10 удаа очсон шүү дээ. Маш олон хэвлэл мэдээллийн хэрэгслийг хамруулсан. Эдгээр зардлыг тооцоод үзвэл, 400-500 сая төгрөг зарцуулсан болов уу.

-Энэ зардлаа өөрийн бизнесээсээ нөхсөн юм болов уу?

-Уурхайгаасаа олсон ашгаа өөр уурхайг зогсооход ашиглаж байна уу, эсвэл өөр санхүүжүүлэгч байна уу. Энэ бол асуух ёстой асуулт.

-Уснаас гадна олон хууль тогтоомж зөрчсөн гэдэг зүйл ярьж байсан?

-Мэргэжлийн хяналтын газраас үе шаттай шалгалт хийдэг. Энэ үеэр зөрчил илэрвэл үүнийгээ арилгах албан бичиг өгнө. Өгсөн хугацаанд зөрчлөө арилгаагүй бол торгох зэрэг арга хэмжээ авдаг юм. Манайд шалгалт хийсэн. Тэгэхэд 31 зөрчил илэрсэн юм. Үүнийгээ хуулийн хугацаанд засаж, залруул гэдэг даалгавар өгсөн. Зургадугаар сарын 20-ыг хүртэл хугацаа өгөхөөр нь 19-нд багтааж бүх бичиг баримтаа бүрдүүлж, зөрчлөө арилгасан. Зарим нэг хугацаа шаардлагатай зүйл байсан. Үүнийгээ хэлсэн. Гэтэл энэ зүйлийг хууль зөрчсөн гэж гажуудуулж байна. Ингэж болохгүй л дээ. Дээр нь уул ухаж байна гэсэн. Бид уул ухаагүй. Усны асуудал ярьсан. Шалгалтаар булаг, шанд ширгээсэн, устгасан зүйл байгаагүй. Гэтэл “Төрийн албаныхан, сэтгүүлчид худалдагдсан байна” гэдэг. Газар дээр нь очиж, нөхцөл байдлыг тодруулсан хүн бүрийг худалдагдсан гэдэг. Ингэж болохгүй биз дээ.

-Ажлын хэсгийнхнийг худалдагдсан, хууль бус гэж байсан?

-Ер нь яагаад энэ ажлын хэсэг байгуулагдах болсон юм бэ. Х.Мандахбаяр төрийн байгууллагад бичиг өгч, шалгуулсан шүү дээ. Өөрөө ажлын хэсэгт нь орсон. Бид ингэж л ойлгосон. Уурхай дээр очиж, шалгасан. Энэ бүх процессийн үеэр Х.Мандахбаяр хамт байлцсан. Тэгсэн хэрнээ эргээд ажлын хэсгийнхнийг харлуулж эхэлсэн.

-Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах асуудалд компанийн зүгээс ямар байр суурьтай байдаг вэ?

-Дэмжиж байгаа. 2015 оноос яригдсан асуудал шүү дээ. Тусгай хамгаалалтад авах тухай яриа гарахаас өмнө “TNC” гээд олон улсын судалгааны байгууллагад Засгийн газраас захилга өгч Тост, Тосон бумбын нуруунд судалгаа хийлгэсэн юм билээ. Энэ судалгаагаар “Тусгай хамгаалалтад авах ёстой” гэсэн тайлан, зөвлөмж гаргасан. Энэ судалгааны тайланг иргэнийн хөдөлгөөнийхөн эх сурвалжаа болгодог хэрнээ хамгаалах ёстой газрынх нь хилийн зурвасыг өөрсдийнхөөрөө хэлдэг. Өөрөөр хэлбэл, олон улсын байгууллагаас “Яг энэ хэсгийг хамгаалалтад авах хэрэгтэй” гэж зөвлөсөн хилийн зурвасын дагуу төр тусгай хамгаалалтад авсан байдаг. Гэтэл хөдөлгөөнийхөн “Баян тэсийн уурхайг оруул” гэдэг. Хэрвээ олон улсын байгууллагын судалгааг эх сурвалжаа болгож байгаа л юм бол хилийн зурвасыг нь гажуудуулахгүй байх ёстой. Эцэст нь хэлэхэд энэ гүтгэлэг доромжлол хэрээс хэтэрч хүн амины хэрэгт манай компанийг гүтгэх боллоо. Талийгаач Лхагвасүмбэрэлийн амиа алдсан хэргийн талаар шалгаж тогтоогоод үнэн бодитоор ард түмэнд мэдэгдэх хэрэгтэй. Компанийн зүгээс ч гүтгэгчдийг хуулийн байгууллагад өгч, үнэн мөнийг тогтоолгохын төлөө явна.


Сэтгэгдэл

Zochin [202.55.188.35] 2019-08-16 20:43:58

Mandah bayar metiin munguur shantaajilj har pr tsatssag faruud mobgoloor duuren bnaa. Tiim l surhij uim bol hyatad comoanyg ni yagaad yarihguj bgaan beee ... mongol mongoloo l baritsah ji tun huurhii

Зочин [222.98.193.14] 2019-08-16 14:36:17

Яачихсан нүгэл нь нүдээрээ гарчихсан хүмүүс байдаг байнаа Монгол орон минь энэ муухай сувдаг сэтгэлтэнгүүдэд талхлуулаад дууслаа одоо үлдсэн жаахан газараа хайрлаж үр хүүхдүүддээ үлдээлдээ

хүрэлтулга [49.0.218.142] 2019-08-14 17:18:39

яг чойжилсүрэнгийн өрөөсөн дугуй байна тэнэг хүн хуурч байгаа бишдээ инээд хүрчлээ

Irgen [66.181.160.63] 2019-08-14 16:52:47

Hudalch nuhur bndaa

НМ [94.197.120.183] 2019-08-12 21:14:09

Чиний ярилцлагаас ургуулж бодвол талийгчийг Мандахбаяр чинь нухчихсан юм шиг санагдаад явчихлаа. Хардах эрхээ эдэлж байна.

Уул уурхай руу хошуурахаа больцгооё [202.21.127.161] 2019-08-12 13:22:07

Уул уурхай байгаль орчинд маш халтай, малын уух ус, идэх өвс, амьд амьтны амьдрах орчныг тэр чигт нь сүйтгэж байна. Говьд ус үнэхээр алтнаас ч үнэтэй. Том ганц нэг уурхайгаа улс нь хяналттай ашиглаад бусдыг нь бүгдийг нь зогсоох хэрэгтэй. Монгол улс боловсон хүчний хувьд ч техник технологийн хувьд ч газрын доорхи баялагаа ашигла түвшиндээ хүрээгүй, дараа үе ашиглаг.

бц [103.10.23.113] 2019-08-12 15:24:38

энэ зөв ашиггүй олон газар ухаж байгал сүүтгэж шуналтан нарыг өөгшүүлэж байна

Зочин [103.10.23.113] 2019-08-12 12:09:32

ТОСОН БУМБАТЫГ УХАХ ГЭСЭН ЛУЙВАРЧИН НАР ЛХАВАГСҮНБЭРЛИЙН АМЬ НАСЫГ ХОРООСОН НЬ ГАРЦААГҮЙ ҮНЭН ИЙМ АЛУУРЧИН НАР ҮНЭНЭЭС АЙХДААН ШУДРАГ ИРГЭН ИРГЭДИЙН ТЭМЦЭЛИЙГ ЗОГСООХ МУУ АРГА ХЭРЭГЛЭЖ ЭЛДЭВЭЭР ГҮТГЭН ДОРОМЖОЛОЖ БАЙНА АРД ТҮМЭН ТЭНЭГ БИШЭЭ ХУЛГАЙЧ МИНЬ ЧИ ТИЙМ ШУДРАГ ЭХ ОРНОО ГЭСАН ИРГЭН ЮМ БОЛ ӨӨРИЙН БУРУУГАА ЭХЛЭЭД ХАР ӨӨРИЙН ҮҮЛДЭЖ БАЙГАА НҮГЛЭЭ ЗОГСОО ТЭНГЭР ЧАМАЙГ ШИЙТГЭНЭ ШҮҮ ҮР ХҮҮХДЭЭН БОД БҮҮ ШУНАА ШУНЛАА ТАТ

Зочин [119.40.99.50] 2019-08-12 12:07:31

Тэр том юм аа гаргаач тэгээд! Учир битүүлэг юм яриад байхаар

Зочин [103.10.23.113] 2019-08-12 12:40:05

Наад муу үхээр чинь юу юу гэж худлаа хуцна вэ Эрүү нь хувхайхсан бузар хүүр юунд итгэж худлаа хуцдаг нохо вэ Чойжолсүрэнд итгэж хуцаж байна уу Байгал хамгаалагч эх оронч хүү Лхавагсүнбэрлийн амь насыг хороочхоод нууж чадс ан гэж ирдэж байна уу чи Ард түмэн таа нараас хаиугаа авах тийм цаг удахгүй ирнэ Энэ сонгуулаар таа нарыг гэнжэнд чинь эзэд чинь иргүүлэн уяна Төрийн эзэн ард түмэн гэдэгийг мэдэж байна уу даварсан ноход минь

www [66.181.161.83] 2019-08-12 11:25:41

mandahbayariin ard tom amitad bgaa mandahaa chi ingej shatriin huu bolj bj oorooo nuhuulav daa

Зочин [66.181.161.106] 2019-08-12 11:03:57

Тост, Тосон Бумбын нуруу гэдэг маань том юм мөн биз дээ. Тэгээд л араас нь яваад байгаа гэж ойлгож байна.

зээээ [66.181.161.27] 2019-08-12 10:37:29

Лхавгасумбэрэл Тосон бумбыг ярьж хамгаалж бгаад л нэг едер Хевсгелд хетгелж аваачиад угуй болсон биздээ ?! Менхбаясгалан ТВ-р гаргаж бсн биздээ? Одоо Тэр залууг алсан захиалагч нь тод болоод бгаа бус уу?!

Зочин [103.10.23.113] 2019-08-12 15:31:20

Амь насаан хоролуулах гэж байхад нь бичсэн нууц бичлэг машингаас нь олдсоныг юу гэх вэ алуурчин нараа Чойжолсүрэн минь чи л мэдэх хүн биш үү

зочин [122.201.21.31] 2019-08-12 10:34:01

Мандахбаярын зөв нутаг орноо хамгаалж яваа хүү дэмжиж байна.Лхагвасүмбэрэл хүүгийн амь насыг хэн бүрэлгэсэн хэргийг сайтар шалга.

Зочин [103.10.23.113] 2019-08-12 12:43:42

Чойжилсүрэнгийн тэжээвэр ноход Багал хамгаалагч залуугийн амь насыг бүрлэгсэн ХЭРГИЙГ СЭРГЭЭН ШАЛГАЖ НУУГДАЖ БАЙГАА НУУЖ БАЙГАА ЭРХ МЭДЭЛТЭН ХУУЛИЙН БАЙГУУЛАГАД БАЙГАА ТЭДНИЙ БУУНЫ НОХОДЫГ ИЛРҮҮЛЭН ГАРГАХ ХЭРЭГТЭЙ

Зочин [202.55.188.83] 2019-08-12 10:06:31

Мандахбаяр чинь сонгуульд нэр дэвшихгүй гэсэн та нар худлаа хууль бус үйлдэл аллага, авилгал, байгаль орчин сүйтгэснээ нуух гэж битий ингэж байлдаа

Зочин [202.55.188.83] 2019-08-12 10:03:41

Танай тэнэг хар чинь миний уурхай гээд зарлаад явж байшдээ энэ нь энд бишээ гээд байдаг, энэ хүний ярьж буй бүгд худал

Зочин [103.10.23.113] 2019-08-12 12:45:11

ХУЛГАЙЧ МИНЬ ЧИНИЙ ЮМ БИШ АРД ТҮМНИЙ ӨМЧ ҮНДСЭН ХУУЛИЙГ МЭДЭХ ҮҮ ЧИ ХУЛГАЙЧ МИНЬ

Зочин [66.181.185.196] 2019-08-12 08:46:51

Мандахбаяр гэж хулхи гар байна Уул ухаж байгаа хятад монгол кампаниудын тухай яриагуй байж Чойжилсурэн руу дайрч байгаа юм байна МАН иймэрхуу юмнудаа нэр дэвшуулвэл 20 онд унана даа

Ангараг [202.55.188.44] 2019-08-12 00:03:32

Наад Мандахбаяр чинь худлаа шааж чичрэн байж та нарын эсрэг илт довтолж байхад та нарт түүний эсрэг барих баримт, сэтгэл гаргаад зүтгэх чадвартай хууль уншаад зөв тайлбарлах ганц Ац олдохгүй байна уу? Улс төр, улс төрч гэсээр та нар чадварыг үнэлэхээ больсноос Мандахбаяр мэт өөрсдийгөө Би чадна болгосон нмйгэм дээ

Зочин [64.119.26.117] 2019-08-11 23:31:10

tatvaraa tolood 70% ashigaa mongolii ard tumnii baylagiin sand tushaa chadahgui bol uhuulah shaardlaga baihgui buh uurhaid hamaatai shuu neg ger buld 30% hangalttai shuu

Зочин [64.119.27.138] 2019-08-11 21:10:30

Харсаар байтал Булаг шанд ундарч асар их ус хуримтлагдаад байхад нүүрснээс гарсан ус гэж хуцдаг новшнууд. Тийм л юм бол тэр уурхайн эзэд ажилчид бас тэр Чойжилсүрэнгээс авилга авч худалдагсад нүүрс идэж уугаад амьдар л даа харъя. Байгаль эх хариугаа заавал авна даа харж байгаарай

Зочин [64.119.27.138] 2019-08-11 20:54:53

Үнэнийг мэдээлнэ гэдэг уриа үгээ авч хая. Танай сайт ТВ4 шиг Чойжилсүрэнгийн цустай мөнгөнд ходоод хошуугаа дүрж худалдагдсан байна.

Зочин [66.181.161.119] 2019-08-11 20:50:00

Топорд чойжоо ашиггүй л дээ тэр жүжигсин баагий 20 онд дэвших нь тодорхой юм байна

Зочин [64.119.17.86] 2019-08-11 20:34:39

Энэ Мандахбаяр гэж хүн хэдэн сэтгүүлч хүүхнүүдийн тархийг эргүүлж Сэтгүүлчдийн ерөнхийлагч болсон . Одоо Чойжилсрэнгээс мөнгө авах ажилдаа эргэлтгүй зүтгэж бх шив . Ганцхан компанитай л үзээд бх юм . Тэнд -10- аад компани бдаг гэсэн шд . Ингэхээр л энэ нөхөр өөрөө но- той хүн .

Зочин [66.181.188.115] 2019-08-11 22:12:16

Яг үнэн. Олон компани зэрэгцээд шахуу ажиллаж байхад яагаад ганцхан эднийх рүү дайраад байгаа нь их сонин

Зочин [202.126.89.115] 2019-08-11 18:26:37

Тосон бумбын нуруунд нийт 10 компани 17 ашиглалтын лицензтэй ажиллаж байгаа. Түүн дотор бүр Хятадын компани ч хүртэл байгаа. Тэгтэл зөвхөн Увсын Чойжилсүрэнгийн компани руу дайраад байгааг юу гэж ойлгох вэ? Чойжилсүрэнгийн компани нь тусгай хамгаалалттай бүсээс хол зайтай. Гэтэл тусгай хамгаалалттай бүс дотор ажиллаж байгаа жинхэнэ хууль зөрчсөн компаниуд ч ажиллаж байгаа. Гэтэл тэдний тухай юу ч ярихгүй байгаа юм. Үүнийг юу гэж ойлгох вэ? Өөрөө Уул уурхайн компанитай уул уурхай ухдаг Мандахбаяраа?

samdan [182.160.0.151] 2019-08-11 18:24:13

Er ni anhnaasaa ene Lizenz geechiig yagaad zambaraagui taraasiim bee.Butsaaj avah ajillagaa hiisen deer shuu.

Мандахбаяр гэгч [66.181.161.12] 2019-08-11 18:11:07

Бэст Компьютерс гээд жалл хулхи компьютер зарж байгаад гэнэт алга болдог газар байсан.Олон ч хүн хулхидуулсан.Одоо бас нэрээ солиод л хулхидаад л явдаг сурагтай байдаг.Нилээн овжин наймаачин байх шүү Мандахбаяр

Зочин [202.179.25.167] 2019-08-11 17:48:05

Энэ Мандах гэдэг нөхөр их эвгүй хүйтэн царайтай хөмхий зуусан нөхөр харагддаг. Бас өөрөө хувьдаа уурхайтай юмуу. Хувьдаа ТВ худалдаж авсан ямар мөнгөөр аваад байнаа. Хөрөнгө орлогоо төлсөн татвараа шударгаар ил гаргаж тавих хэрэгтэй. Хар Магнайтай барьцаж дуурайж байгаа юм байна.

зочин [202.131.227.30] 2019-08-11 17:44:56

Монгол хүмүүс байгалийн баклага ашиглаж болохгүй Хятадууд л ашиглаж байхийм уу

Зочин [66.181.181.163] 2019-08-11 15:53:24

хөөрхөн цагаахан хүү байна лээ зайлуул. лайтай хар юмууд захаасаа боож үхээд эхэллээ.

iregen [64.119.21.170] 2019-08-11 14:54:02

argagui l zi enkhbold choijo 2rin bizness neg neg enedee zi giin site company talaas yarai avaad l zi choijoo 2r hunnu horoolold hamtrsan choiriin nuurs ugaah uildvert hamtrsan nam damsan buleglel gedeg chin ene shuu dee naanaa hudlaa orilood tsaaguur zi choijoo 2r hamtragch shuudee

Элбэг [66.181.184.151] 2019-08-11 14:47:17

Жавхлант орд гэж хужаагийн уурхайг ярихгүй байж( хажууд нь байдаг) монголын компаниа муулаад бдаг. Энэ бол монголчуудыг хагаралдуулж бужигнуулж байх хооронд ухаж авах хужаа санаа шүү. Хужаагаас их мөнгө авсан Мандахбаяр гэж хужаа хүн байхаа

Зочин [202.55.188.39] 2019-08-11 14:31:12

Harsaar baital uurhai dotor us bulag end tendgui orgilood garch baihad sohor yum uu mal aa.

Зочин [66.181.161.109] 2019-08-11 17:08:35

Яг зүмбэний ус оргиж ундарахыг мэдэхгүй л юм

Сонгогч эзэд [103.10.23.113] 2019-08-11 14:30:38

Байгал хамгаалагч Лхавагсүнбэрлийн амь нас анд энэ газарыг ухах гэж санаархаж ухаж байгаа нөхөд л хүрсэн гэдэг нь хэрэгийн ил болсон баримтаас ил хагдаж байгаа юм Одоо биш ч таа нарын эрх мэдэл төгсөх цагт таа муусаан шунхай алуурчин нарыг бариж хорих тийм цаг удахгүй энэ сонгуулаар ирнэ МАН -АН хэмээх МАНАН \бүлэглэлд Ард түмэн дахин хууртаж сонгохгүй алуурчан нараа ялаа хүлээхэд бэлдэж суу

иргэн [103.10.23.113] 2019-08-11 14:24:49

Газарын гүний усийг тэр ухсан газар чинь сорож гадагш нь урсгаж байгаа юм шүү дээ тэнэг минь Очоод үзхээр их л зүүль ил харгадна даа Чамад энэ нутаг орон Энд амьдарч байгаа хүн ард Мал сүрэг Араатан амьтад ургамал гээд амьд байгал устах нь хамаагүй юу Дэлхий эхээн сөнөөчхөөд чи бид хаа очож амьдарах вэ Харь гаригт уу


39 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
39 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.