МЭДЭЭ.МН ОНЦЛОВ

Д.Тулга / Нийгэм

Б.Хурц ямар ч тайлбар хийлгүй тусгай хамгаалалттай машинтайгаа сэтгүүлчдээс "зугтлаа"

image

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Зориг агсаны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдан ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт холбогдуулан ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Ерөнхий прокурорын орлогч прокурор асан Г.Эрдэнэбат нарын шүүх хурал эхэлсэн.

image

Хоёр цаг гаруй хуралдаад дөнгөж сая Б.Хурц шүүхээс гарч ирэв. Түүнээс тайлбар авахыг хүссэн ч ямар нэгэн тайлбар хийлгүй тусгай хамгаалттай машиндаа суугаад сэтгүүлчдээс "зугтав". Шүүх хуралдаан үргэлжилж байгаа гэх ч яллагдагчгүй үргэлжлүүлэх боломжгүй юм.

Шүүх хуралдаан үргэлжилж байна


Ерөнхий сайд Тост, Тосон бумбын нурууны асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх чиглэл өглөө

image

Тост, Тосон бумбын нурууны тусгай хамгаалалттай газар нутагт хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа “Сауд гоби коэл транс” ХХК-ийн Баянтэсийн уурхайтай холбоотой асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр холбогдох албан тушаалтнуудад чиглэл өглөө.

Тодруулбал, Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр /2019.08.12/ Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү болон хууль хяналтын байгууллагын удирдлагуудыг байлцуулан Тост, Тосон бумбын асуудлаар хэлэлцэв. Улмаар ирэх лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар шуурхай байдлаар хэлэлцүүлэх чиглэлийг Ерөнхий сайд өгсөн байна.

Энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат "Тост, Тосон бумбын нуруутай холбоотой асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх боллоо. Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн Байгаль, орчин аялал жуулчлалын яам санал дүгнэлтээ гаргана" гэв. Засгийн газрын хуралдаанаар хэрхэн хэлэлцэхээс "Сауд гоби коэл транс" ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлах түдгэлзүүлэх эсэх шийдвэр гарах юм.


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа

image

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн амралтын өдрүүдээр Дорноговь аймагт ажиллаж, тус аймгийн Мандах сумын нутагт баригдаж буй Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа.

Энэ төмөр зам нь “Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого”-д тусгагдсаны дагуу Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Тавантолгойн нүүрсний ордоос Дорноговь аймгийн Зүүнбаян чиглэлд нийт 414.6 км тавигдах юм.

Дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү


Тэтгэлэгт хөтөлбөрт 27 оюутан хамрагдав

image

Орон нутагт дутагдалтай хүний нөөцийг бүрдүүлэх тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 2019-2020 оны хичээлийн жилд шинээр 27 оюутан хамрагдаж аймгийн Засаг даргын орлогч Х.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг оюутнуудтай гурвалсан гэрээ байгууллаа.

Тухайлбал 2017-2019 оны хичээлийн жилд 226 оюутан хамрагдаж сургалтын төлбөрт 535,1 сая төгрөг зарцуулсан бөгөөд Оюу толгой ХХК-ийн “Говийн оюу хөгжлийн дэмжих сан”-ийн тэтгэлэгт хөтөлбөрт нийт 112 оюутан хамрагдан суралцжээ. Хөтөлбөрийн явцад 48 оюутан төгсөж орон нутагтаа томилогдон ажиллаж байна. Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан нийт оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсье.


Д.Даш: Монгол Улс зөв зам руу явж байгаа тод жишээг өнөөдрийн шүүх хурал харуулж байна

image

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсаны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдан ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт холбогдуулан ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Ерөнхий прокурорын орлогч прокурор асан Г.Эрдэнэбат нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна. Тус шүүх хуралд гэрчээр Б.Итгэлтөгс, ялтан Ц.Амгаланбаатар, хохирогчоор Б.Булган нар оролцож байна.

Мөн иргэний нийгмийн байгууллагаас шүүх хурлыг нээлттэй явуулахыг шаардаж тайван жагсаал зохион байгууллаа. Энэ үеэр “Дархан ногоон Монгол нэгдэл” залуучуудын байгууллагын удирдах зөвлөлийн дарга Д.Даш дараах байр суурийг илэрхийллээ.

Тэрбээр “Шударга нийгэм бий болоход чухал ач холбогдолтой шүүх хурал болж байна. Хэрэв шүүгчид аль нэг талд үйлчлэхгүй, шүүгчийнхээ тангарагт үнэнч байж шийдвэр гаргасан тохиолдолд дараа дараагийн ноцтой, олон нийтэд ил болсон дуулиант хэргүүд ар араасаа шийдэгдээд явна. Монгол Улс зөв зам рүү алхаж байгаа тод жишээг энэ удаагийн шүүх хурал харуулж байна. Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар хэрэг үйлдсэн ч бай үгүй ч бай эрүүдэн шүүх ажиллагаа хэрхэвч байж болохгүй. Тиймээс Б.Хурц нарын хүмүүст эрүүгийн хуулийн дагуу шийтгэл өгөх ёстой” гэлээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.