Нийтийн тээврийн үйлчилгээний автобуснуудад явуулын оношилгоо хийж байна

Д.Тулга / Нийгэм

Нийтийн тээврийн хэрэгслээс ялгарах утааны тортогжилтын хэмжээг Нийтийн тээврийн үйлчилгээний газраас явуулын оношилгооны багажаар хэмжих шалгалтыг 2019 оны наймдугаар сарын 12-ны өдрөөс шугам замд хийж эхлээд байна. Эхний хоёр өдрийн байдлаар нийтийн тээврийн 13 компанийн их багтаамжийн 69 автобус шалгалтад хамрагдсан бөгөөд утааны тортогжилтын хэмжээ стандартын үзүүлэлтээс их байсан зөрчлүүдэд Автотээврийн хяналтын улсын байцаагч холбогдох хууль, тогтоомжийн дагуу хариуцлага тооцон, тухайн аж ахуйн нэгжүүдэд улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүлэхээр ажиллаж байна.

Монгол улсын Засгийн газрын 2016 оны 213 дугаар тогтоолын дагуу нийтийн тээврийн хэрэгсэл жилд хоёр удаа техникийн үзлэг, оношилгоонд хамрагддаг бөгөөд нийтийн тээврийн салбарын 2019 оны намрын нэгдсэн үзлэг оношилгоо есдүгээр сард эхэлнэ.

НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР


Сэтгэгдэл

Зочин [202.126.89.96] 2019-08-14 12:35:24

Наад зах нь Нийтийн тээврийн цэвэрлэгээг хэзээ анхаарах байх юм бол оо ? Эрээн хантааз өмссөн хянагч нар гэх нэг л ааштай сүрэг хүмүүс байх юм. Цэвэрлэгээгээ хийлгүүлбэл хэл амтай юм чинь гар нь их л хурдан хөдлөх байх даа

Зочин [202.126.89.108] 2019-08-14 09:33:25

НИЙТИЙН ТЭЭВЭРТ ТЭНЦЭХ АВТОБУС БАЙДАГ ЮМУУ АЙРКОНДЕЙШН АЖИЛДАГ АВТОБУС НЭГ ШИРХЭГ АЛГА ДЭЭР НЬ БОХИР ЗАВААН

Зочин [202.55.188.92] 2019-08-14 09:04:57

Дизелийн хорт утаа хавдар үүсгэдэг гэж биз

Итгэхгүй байна [122.201.26.172] 2019-08-14 07:43:19

Дандаа худлаа үзлэгт хамрагддаг байх ,,,бөөнөөр нь авч оч оод тамга даруулчихдаг биз ....Бүтэж алах шахам утаагаар бөөлжөөд тэгээд бас тэнцсэн гэх наалттай байх нь ариун ёс уу

Зочин [122.201.21.165] 2019-08-14 07:14:21

Алийн болгон хүмүүсийн эрүүл мэндийг хордуулхавдээ. Утаа ихтэй автобуснуудаа сайн засвар үйлчилгээнд оруулах хэрэгтэй. Дүрэм журам нормоо хангаж ажиллах нь маш зөвөө. Нэг бол газ болгож өөрчилвөл яадаг юм болдоо

Sharav [112.72.11.113] 2019-08-14 06:30:27

Mikrogoo. Yah ve.

Зочин [203.91.115.41] 2019-08-14 05:43:53

Utaa bol hetssu shde

Зочин [139.5.219.11] 2019-08-14 04:57:41

Орж ирж байгаа дизель түлшний чанарыг судлаачээ. Сар бүр филтерүүдээ солиод, машинаа бодоод тос масло, цэвэрлэгээ үйлчилгээг 3-4000 км тутамд хийлгээд ч дизель машинууд хар утаа хаяад байна. Орж ирсэн УАА дугаартай дизель машинууд ч хар утаа хаяад байхад машин шалгаж, жолооч торгоод яах юм бэ. Дизель түлш гайгүй юм оруулж ирмээр байна, дизель машины эвдрэл утгаа алдаж байна. Автобусгүй хот болох гээгүй бол дизель түлшээ хянаачээ.

Зочин [202.55.188.45] 2019-08-14 05:14:50

Чадахгүй ш дээ хөө

Зочин [64.119.24.157] 2019-08-14 03:50:44

Har utaa haydag awtobuusnuud hetsuu


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.