МЭДЭЭ.МН ОНЦЛОВ

Д.Тулга / Нийгэм

Байр суурь: Сэргээшийн талаар иргэд юу ярив?

Сүүлийн өдрүүдэд Үндэсний их баяр наадмаар тав болон түүнээс дээш давсан 16 бөхийн хоёроос нь сэргээш илэрсэн тухай асуудал олны анхаарлыг татаж байна. Одоогоор допинг хэрэглэсэн хоёр бөхийн нэр албан ёсоор тодорхойгүй байгаа ч залуу аварга Э.Оюунболдын нэр дуулдаж буй.

Хэрэв тэдгээр бөхчүүд B сорьцын шинжилгээ өгөх хүсэлтээ энэ сарын 19-ний өдрөөс буюу ирэх даваа гаригаас өмнө өгөхгүй бол сэргээш хэрэглэсэн гэж үзээд нэрийг нь олон нийтэд зарлана гэдгийг Үндэсний баяр наадмыг зохион байгуулах комиссын бөхийн салбар хорооноос мэдэгдсэн.

Мөн өчигдөр Монголын Үндэсний бөхийн холбооноос тус хороонд шаардлага хүргүүллээ.Уг шаардлагадаа "Бөхчүүд, бөх сонирхогчид, наадамчин олон, ард түмнийг хууран мэхэлж, допинг буюу хориотой бодис хэрэглэсэн Э.Оюунболдод хариуцлага тооцох саналыг Монголын Үндэсний Бөхийн Холбооноос хүргүүлж байна" гэсэн юм.

Үндэсний бөх сонирхогчдыг багагүй талцуулж, маргаан, хүлээлт үүсгэж буй уг асуудалд иргэд ямар байр суурьтай байгааг хүргэе.


Б.Хурц нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан үргэлжилж байна

image

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт шүүхээс ял сонссон Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт буруутгагдаж буй ТЕГ-ыг дарга Б.Хурц Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилнэ.

Хохирогчдын ар гэрийнхний зүгээс Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хилсээр ял оноосон тул суллахыг шаардаж байгаа бол шүүгдэгчдийн өмгөөлөгчид энэхүү хэргийг цагаатгах ёстой гэсэн байр суурьтай байна. Мөн иргэний нийгмийн байгууллагууд шүүх хурлыг нээлттэй явуулахыг шаардаж тайван жагсаал зохион байгуулсан юм.


Хоёр настай хүү сураггүй алга болжээ

image

Гэртээ ганцаараа үлдсэн хоёр настай хүүхэд сураггүй алга болсон хэрэг Ховд аймгийн Ховд суманд энэ сарын 13-ны өдөр буюу өчигдөр гарчээ Тодруулбал, тус сумын харьяат Н-ийн хоёр настай хүү гэрийнхэн нь малдаа явсан хойгуур алга болсон байна. Хүүг эрэн хайх ажиллагааг аймгийн онцгой байдлын эрэн хайх, аврах баг, цагдаагийн бүрэлдэхүүн, Засаг даргын тамгын газрын алба хаагчид эхлүүлээд байна.


Н.Цэрэнбат: Тост, Тосон бумбын хилийн заагийг өргөтгөн улсын тусгай хамгаалалтад авлаа

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байрлах Тост, Тосон бумбын нурууны хилийн заагийг өргөтгөн улсын тусгай хамгаалалтад авах тогтоолыг баталлаа.

Тодруулбал, Байгалийн нөөц газрын хилийн заагийг тогтоох тухай Засгийн газрын 2017 оны гуравдугаар сарын 14-ний өдрийн 91-р тогтоолыг хүчингүй болгож, Тост, Тосон бумбын байгалийн нөөц газрын хилийн заагт өөрчлөлт оруулсан байна.

Тост, Тосон бумбын байгалийн нөөц газрын хилийн заагийг 153.4 мянган га газраар өргөтгөн нийт 896.5 мянган га газрыг улсын тусгай хамгаалалтад авах Засгийн газрын тогтоол гарсныг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат мэдээллээ.

Мөн Засгийн газраас Шадар сайд, Хууль зүй дотоод хэргийн сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Байгаль орчин аялал жуулчлалын сайдаар ахлуулсан Монгол Улсад олгогдсон ашигт малтмалын хайгуул болон ашиглалтын лицензийн олголтод дахин хяналт тавих, хуурамчаар үйлдсэн бичиг баримт үйлдсэн, лиценз олгохдоо хууль зөрчсөн байх магадлалыг шалгах ажлын хэсэг байгуулахаар болсон байна.


"Чингис хааны угсааныхны эрдэнэс" үзэсгэлэнг "Эрмитаж"-д гаргахаар боллоо

image

Дэлхийд алдартай “Эрмитаж”-д ирэх аравдугаар сард "Чингис хааны угсааныхны эрдэнэс" үзэсгэлэнг гаргах бөгөөд холбогдох зардлыг Засгийн газрын нөөц хөрөнгөөс шийдвэрлэхээр боллоо.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар энэ шийдвэрийг гаргасан бөгөөд "Эрмитаж"-д байгаа Монголын түүхтэй холбоотой үзмэрүүдийг үзэсгэлэнд дэлгэх юм.

“Эрмитаж”-ийн санд хадгалдаг Алтан ордны улсын түүхтэй холбоотой маш олон түүх, соёлын дурсгал байдаг бөгөөд үүнийг олон нийтэд дэлгэнэ.

Мөн Үндэсний түүхийн музей болон Түүх археологийн хүрээлэнгээс тус бүр арван үзмэрийг "Эрмитаж"-д хүргэн, үзэсгэлэнд дэлгэхээр төлөвлөсөн гэж БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээллээ.


Сэтгэгдэл

Зочин [202.179.27.146] 2019-08-14 14:44:54

Танай сайт яачихав? Яагаад унтаа байдалд шилжив?


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.