Ашиглалтын шаардлага хангахгүй байруудыг шинэчлэх төслийг дэмжихээ илэрхийллээ

Д.Тулга / Нийгэм

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан тэргүүтэй холбогдох албаныхан өнөөдөр ашиглалтын шаардлага хангахгүй хуучин байрыг дахин төлөвлөж шинээр барих төслийн хүрээнд баригдаж байгаа барилгуудын ажлын явцыг шалгаж, газар дээр нь очиж ажиллалаа.

image

Баянгол дүүргийн нэгдүгээр хороо, тээвэрчдийн гудамжны хойно, давхрын 17,18,20-р байрны төсөл хэрэгжүүлж буй “Тэргүүн чансаа” ХХК болон тус байршилд 13,14,15,16-р байрны төсөл хэрэгжүүлэгч “Алтан Трейд” ХХК-ны барилгын ажил дуусах шатандаа орж, улсын комисст ирэх есдүгээр сард хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна.

Барилгын компаниудын удирдлагуудын зүгээс хотын даргад хандаж, дахин төлөвлөлтийн журмыг тодорхой болгож өгөхийг хүссэн юм. Мөн барилгад ашиглагддаг том оврын автомашинууд өглөө 07.00 цагаас оройн 21.00 цаг хүртэл хотын төвөөр зорчихыг хориглосон. Шөнийн цагаар том оврын автомашинуудаар барилгын материалуудыг буулгаж, зөөх ажил нь зөрчлийн хуулиар торгуулиад байгааг учирлалаа. Барилгын ажлын явц 95 хувьтай байгааг дуулгаад зөвшөөрөлгүй өргөтгөл хийж үйл ажиллагаа явуулж байсан иргэдийн асуудлыг шийдвэрлэх өгөхийг хүссэн юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан хэлэхдээ “Дахин төлөвлөлтийн журмыг тодорхой болгох асуудлыг холбогдох албаныханд үүрэг өгнө. Зөвшөөрөлгүй өргөтгөл хийж үйл ажиллагаа явуулсан иргэдэд мэдэгдэл шаардлагыг албаныхан өгсөн.Удахгүй шийдэгдэнэ. Нийслэлийн зүгээс төслийг хэрэгжүүлэх ажлыг хуулийн хүрээнд бүрэн дэмжиж ажиллана. Иргэд, аж ахуй нэгжүүдтэй ойлголцолд хүрч барилгын ажлыг цаг хугацаанд нь дуусгах нь чухал” гэлээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл

Зочин [182.160.36.95] 2019-08-15 02:27:47

40 50 мянгатын өгөрсөн барилгуудыг буулгаач ээ.

зочин [66.181.161.106] 2019-08-15 01:53:38

ашиглалтын шаардлага хангахгүй байгаа барилгуудын дахин төлөвлөлтийг хурдан шуурхай хийх хэрэгтэй ярих биш хийх хэрэгтэй. хэдэн жил яриад ганц нэг барилга ашиглалтанд оруулах гэж байгаагаа их ажил гэж үзэж өөрсдийгөө ,,,,,,болих хэрэгтэй

Зочин [66.181.188.71] 2019-08-15 01:34:19

ХАА ХААНАА ТАЙВАН АМГАЛАН БАЙЦГАА

Зочин [112.72.11.116] 2019-08-15 15:00:21

ХАХА


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.