Аварга оцон шувууны чулуужсан яс олжээ

Д.Тулга / Гадаад мэдээ

Эрдэмтэд хүний дундаж өндөртэй адил хэмжээтэй аварга том оцон шувууны ясыг Шинэ Зеландын хойд Кентербери бүс нутгаас илрүүлжээ.

Эрдэмтдийн тооцоолсноор, аварга оцон шувуу одоогоос 56-66 сая жилийн өмнө Палеоцен эрин үед амьдарч байжээ. Аварга оцон шувууны чулуужсан ясыг шинжилж үзэхэд ойролцоогоор 1.6 метр өндөр, 80 килограмм жинтэй байсан аж.

Шинэ Зеландын хойд Кентербери бүс нутгаас эртний амьтдын чулуужсан олдворууд ихээр олддог байна. 1980 оноос хойш эрдэмтэд энэ нутгаас эртний амьтдын маш олон чулуужсан яс олжээ.

Эх сурвалж: Монцаме

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.