"Ливерпүүл" клуб UEFA-гийн Супер цомын эзэн боллоо

Д.Тулга / Спорт

Европын Хөл бөмбөгийн Холбооны /УЕФА/ Супер цомын төлөөх тэмцээнд Английн хөл бөмбөгийн "Ливерпүүл" клуб "Челси" багийг торгуулийн цохилтоор хожжээ.

Тоглолтын үндсэн болон нэмэлт цагт онооны харьцаа 2:2-оор дууссан байна. "Ливерпүүл" багийн хагас хамгаалагч, сенегал хөлбөмбөгчин Садио Мане тоглолтын 48 болон 95 дахь минутад гоол оруулжээ. Харин “Челси” багийн довтлогч Оливье Жиру 36 дахь минутад гоолдсон бол тус клубын хагас хамгаалагч, Бразиль гаралтай Италийн хөлбөмбөгчийн Жоржиньо 101 дэх минутад торгуулийн цохилтоор гоол хийсэн байна. Торгуулийн цохилтууд 5:4 онооны харьцаатай дуусжээ. Туркийн Истанбул хотод болсон тоглолтыг Францын шүүгч Стефани Фраппараар ахлуулсан шүүгчдийн баг шүүсэн байна. Стефани Фраппар УЕФА-гийн Супер цомын тэмцээний эрэгтэй багуудын ерөнхий шүүгчээр ажилласан анхны эмэгтэй болжээ.

Харин Мане 2006 оноос хойш УЕФА-гийн Супер цомын тэмцээнд гоол хийсэн анхны африк хөлбөмбөгчин боллоо. 2006 оны тэмцээнд "Севильи" багийн довтлогч Фредерик Кануте “Барселона”-гийн хаалганд гоол оруулж байсан билээ. “Ливерпүүл”-ийн ерөнхий дасгалжуулагч Юрген Клоппын хувьд энэ нь дасгалжуулагчийн карьераа эхлүүлснээс хойших 800 дахь тоглолт болж байгаа юм. Үүнээс гадна, тэрбээр УЕФА-гийн Супер цомыг хүртсэн Германы анхны дасгалжуулагч болсон байна.

Эх сурвалж: Монцаме


Сэтгэгдэл

Ливэрпүүл [103.9.90.98] 2019-08-15 04:57:13

Дэлхийн хамгийн шилдэг клуб Ливэрпүүл


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.