Иргэдийн саналд үндэслэн “A, B, C” бүсчлэлд хуваах ажлыг хойшлууллаа

Aдмин / Хууль

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор энэ сарын 15-наас нийслэл хотод А,В,С бүсчлэл тогтоож зохицуулалт хийхээр төлөвлөсөн. Гэвч иргэдийн дунд явуулсан санал асуулгаар 64 хувь нь дэмжихгүй, 36 хувь нь дэмжсэн санал өгсөн тул иргэдийн саналыг харгалзан төлөвлөж байсан ажлыг тодорхой хугацаагаар хойшлуулаад байгаа. Энэ талаар нийслэлийн Замын хөдөлгөөн, төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас /2019.08.15/ мэдээлэл хийлээ.

Нийслэлийн зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх"Нийслэлийн Засаг дарга 2019 оныг "Иргэдээ сонсох жил" болгон зарласан. Энэхүү уриалгын хүрээнд аливаа бодлого, шийдвэр гаргахдаа иргэдээ сонсож, санал авах ажлыг эхлүүлээд байгаа. Замын хөдөлгөөнийг А, В, С бүсчлэлд хуваах зохицуулалтын талаар иргэдээс эхлээд твиттер хуудсаар санал асуулга авсан. Энэ асуулгад хамрагдсан иргэдийн 60 хувь нь дэмжсэн. Дараа нь томоохон вэбсайт, олон нийтийн цахим хуудас болох фэйсбүүкээр санал авахад 60 хувь нь дэмжсэн ч, 40 хувь нь дэмжээгүй. Иймд наймдугаар сарын 15-наас хэрэгжих байсан бүсчлэлийг түр хугацаагаар хойшуулж байгааг мэдэгдэж байна" гэлээ .

Нийслэлийн хэмжээнд 500 гаруй мянган автомашин хөдөлгөөнд оролцож байна. Нэг жолооч жилд 45 хоног зам дээр түгжирдэг гэх судалгаа гарчээ. Замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах зорилгоор бүсчлэлийн ажлыг эхлүүлэхийг зорьсон ч иргэд дэмжээгүй тул цаашид түгжрэлийг бууруулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.

Тухайлбал нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх ажлыг төлөвлөсөн байна. Өнөөдрийн байдлаар нийтийн тээвэрт 1200 гаруй том оврын автобус үйлчилгээнд явж байна. Цаашид нийтийн тээврийн парк шинэчлэлтийг үе шаттайгаар хэрэгжүүлж "Cabel Car" буюу агаарын дүүжин замыг нэвтрүүлэх, "Sky real" зэрэг үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Агаарын дүүжин замыг нэвтрүүлэх ажлын ТЭЗҮ бүрэн боловсруулагдаж дууссан аж.

Ийнхүү эвдэрдэггүй, дэлбэрдэггүй, бие биентэйгээ уралддаггүй жолоочтой нийтийн тээвэртэй болсны дараагаар бүсчлэлийн ажлыг эхлүүлнэ гэдгийг албаныхан онцоллоо.


Сэтгэгдэл

Зоч [66.181.160.9] 2019-08-16 10:10:15

Нэг юм хийх нь ашгүй гэж бодсон болилоо гэнэ. Тэгээд санал асуусан чинь яа гэнэв түүнийг нь хий дээ! Ер нь ард түмэн та нарыг юу гэж сонгосон юм бэ аан ? Би ойлгоходоо бидний өмнөөс шийдвэр гарга тэгээд хэрэгжүүл гэсэн юм байгаа биздээ. Хэний саналаар ажлаа хийх гээд байна. Хөдөөний надад хүртээлгүй биш л дээ

zochin [66.181.161.120] 2019-08-16 06:18:23

ene hutssan yumnuud ooroo tolson bol boloo yum bishuu tatvariinhan ajila hiigeets gechijee

Судалгаа шаарлагатай [202.21.117.194] 2019-08-16 01:39:45

Баруун талдаа жолооны хүрдтэй машин явуулна зүүн хүрдтэйг явуулахгүй, араас нь A, B, C-гээр зорчуулна... Эхлээд санал асуулга болон бусад судалгаагаа авч дараа нь шийдвэр гаргахгүйгээс иргэдээ талцуулаад байна. Эрдэмтдийнхээ мэдлэгийг ашиглан, судалгаанд суурилах шаардлагатай байгааг энэ 2-хон жишээ хариуулж байна даа.

бсхн [103.9.90.3] 2019-08-15 23:09:50

Машины татварыг өндөр авч агаарын мэтро байгуул. Тэгвэл хүн болгон машин унахаа болино.

Eh oron [202.126.89.183] 2019-08-15 15:48:56

3,4 horoololiin hudaldagch nar ogloo ert ochood zogsool izeleed odorjin zogson teheer ajilaar tvr zogsood ybah hvmvvsed zogsool oldon gej vgvi neg gazraa udaan zogsoj baigaa mashinuudiig shalgaad zogsool cholooloh arag hemjee abchiih heregtei shvv

Зочин [202.9.45.228] 2019-08-15 08:26:32

ийм тэнэг дуранкууд б.гаа учраас л хөгжихгүй б.гаа юм даа.Зөв шийдвэр гарвал ард түмэн шууд л дэмжинэ шүү дээ.Мулгуу юм гаргачихаад түүнийг ард түмэн ажил хийлгэсэнгүй гээд хуцаад байх юм.Машны татврын тухайд иргэдийн 80 гаруй %нь төлсөн.Энэ ньУБ-ын тухайд шүү.Байгууллага иргэд болон яг энэ УБ-таа б.гаа машиндаа төгс судалгаа хийж б.ж ярина шүү.Худал бүү ярь.Үлдсэн төлөөгүйгээ шэлгаад л төлүүлээч.Татварын байцаагч нар аа ажиллуул.Нэг хэсэг нь луйварчидтай барьцаж б.ж болно.Иймд төр луйварчидтайгаа хариуцлага тооц.Зогсоолууд дээр өдөржин зогсдог машнуудаа журмал.Ард түмэн буруу шийдвэр гаргана гэж байхгүй сайн ойлго.Зөв ажилла.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.