МЭДЭЭ.МН ОНЦЛОВ

Д.Тулга / Нийгэм

"Гаагуу" байгаа гэсээр гай дагуулдаг Монгол зан

Монгол хүнд сайн тал олон ч гайхаад баршгүй, ойлгоё гээд ч ойлгож чаддаггүй нэгэн зан байдаг юм. Энэ зан нь намар цагт бүр өвсөнд тавьсан түймэр мэт болохыг яана.

image

Хулгар шарын маханд хүмүүс хошуурч, хонины гуяар тарваганы гуя сольё хэмээн цахим хуудаснаа бичсэн байх юм. Тарвага амттай махтайгаа адил аатай хор хөнөөлтэй тахал түгээдгийг бид сайн мэднэ. Тэгсэн атлаа яагаад татгалзаж болохгүй идсээр тахал туссаар байгаа юм бэ.

Хамгийн сүүлийн тоо баримтыг сонирхуулъё. Энэ он гарсаар тахлын шинжтэй дуудлага нийт 12 удаа гарснаас ихэнх нь хөнгөн хэлбэрийнх байж амь наснаас нь холуур өнгөрсөн аж. Баян-Өлгий аймагт тахал туссан гэр бүлийн хоёр хүний эрүүл мэнд нь сайнгүй байгаа ч эмнэлгийн ажилтнууд яаралтай арга хэмжээ авч байгаа аж. Тоо баримтыг хараад сүржигнэх зүйлгүй мэт санагдаж магадгүй. Гэхдээ сануулж байгаагийн том шалтгаан нь нийслэл рүү орж ирж буй орон нутгийн тээврийн хэрэгслээс өдөр бүр хөлдөөсөн боодог, тарваганы мах хэдэн зуугаараа илэрсээр хураасаар байгааг хяналтын ажилтнууд хэлсээр байна.

Нэг хүний мөнгө олох гэсэн, нөгөө хүний тэвчээргүй зангаас үүдэн нийтээрээ тахалд нэрвэгдвэл ямар аймшигтай байдал үүсч болохыг тарвага идэхийг дурлагсад бодоод үзэхэд илүүдэхгүй болов уу. Ерөөс биднийг зарим нэг орныхон үхэр монгол хэмээн хочилдог нь энэ мэт зантай холбоотой байж мэдэх юм.

Болохгүй, аюултай гэх мэдээлэл өгсөөр байхад зүтгээд дайраад байдаг зангаа татвал дээрсэн. Цасан шуургатай, бага насны хүүхдээ малд явуулахгүй байхыг сануулъя, гол усанд осолдож байна, анхаарал болгоомжтой бай гэсэн мэдээлэл хангалттай явуулдаг ч бид нөгөө л хэнэггүй зангаараа “гаагуу” байгаа гэсээр амь насаа алдсаар.”Гаагуу” гэх монголчуудыг гай дайрсан жишээ олон байна.

Тарваган тахлыг та хаанаас ямар замаар авдаг, өвчлөхгүй байх боломж байна уу. Ямар шинж тэмдэг илэрдэг талаар ахин дахин сануулъя.



НҮБ-ын тэргүүн асан Бан Ги Мүн Монголд ирнэ

image

Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд Азийн төлөөх Боао форумын Улаанбаатарын бага хурлыг 2019 оны наймдугаар сарын 20-ны өдөр зохион байгуулахаар бэлтгэл хангаж байна.

Тус форум нь бүс нутгийн орнуудын хооронд эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжүүлэх, бизнес эрхлэгчдийн хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэхийг гол зорилгоо болгодог бөгөөд манай улс уг үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцохыг зорьж ирсэн. Форумын бага хурлыг Монголд анх удаа зохион байгуулах нь БНХАУ зэрэг Азийн орнуудтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжүүлэхэд тус дөхөм үзүүлнэ хэмээн зохион байгуулагчид үзэж байна.

Бага хуралд Азийн төлөөх Боао форумын дарга НҮБ-ын тэргүүн асан Бан Ги Мун, НҮБ-ын АНДЭЗНЗ-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Салсиа Алисжахбана зэрэг өндөр албаны хүмүүс болон бизнес эрхлэгчдийн төлөөлөл өргөнөөр оролцохоо мэдэгджээ. Форумыг Гадаад харилцааны яам болон Бизнесийн зөвлөл хамтран зохион байгуулж байгаа юм.


Есдүгээр сарын сүүлээр цасан шуурга шуурч, цочир хүйтрэхийг анхааруулж байна

image

Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан яг одоо болж байна. Хурлын үеэр УЦУОШГ-ын дарга Энхтүвшингийн өгсөн мэдээллээр есдүгээр сарын сүүлээр нийт нутгаар хүйтрэх төлөвтэй байгаа бол наймдугаар сарын 24-26 болон 28-31-нд ихэнх нутгаар бороо орох юм байна. Мөн энэ сарын сүүлээр нутгийн хойд хэсгээр сэрүүсч, цочир хүйтрэхийг анхааруулж байна. Түүнчлэн хойд туйлын хүйтэн цаг агаар манай орныг дайран өнгөрдөг учир есдүгээр сарын сүүлийн хагаст энэ үе тохиож цасан шуурга шуурч, газар тариаланд сөргөөр нөлөөлж магадгүй аж.


Б.Бат-Эрдэнэ: Э.Оюунболдын бяр тэнхээ, авьяасыг байгалиас заяасан гэж боддог

image

Энэ жилийн Үндэсний Их баяр наадмаар 9 давж Монгол Улсын аварга цол хүртсэн Э.Оюунболдыг сэргээш хэрэглэсэн гэсэн мэдээлэл цацагдаж буй. Тэрбээр энэ талаар өөрийн байр сууриа илэрхийлж, мэдэгдэл хийсэн бөгөөд Баяр наадмын коммист гомдол гаргаад байна.

Түүнийг допинг хэрэглэсэн гэх асуудалд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ мэдээлэл өгч, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. Тэрбээр “Э.Оюунболдтой уулзаагүй, холбоо бариагүй. Өөрөө мэдэгдэл хийсэн байсан. Миний хувьд энэ сарын 7-ноос хойш албан ажилтай байсан учир энэ талаар тодорхой мэдээлэл алга. Дарамт ирсэн гэсэн асуудалд надад мэдэх зүйл байхгүй. Нэг нутаг усны хүмүүс. Э.Оюунболд 20 настайдаа 6 даваад дараа нь Улсын баяр наадамд түрүүлсэн. Наадамд түрүүлсний дараагаар архи дарс уулаа гэсэн мэдээлэл ирдэг байсан ч надтай таарч байсангүй. Сүүлийн нэг жил гаруйн хугацаанд холбогдож бэлтгэл сургуулилтаа хийж байна уу гэж харьцаж байснаас өдөр бүр бэлтгэл дээр нь очих боломж байхгүй. Тэгэхээр надад одоогоор мэдэгдсэн зүйл алга. Нэг л удаа бэлтгэл дээр нь очиж уулзсан. Допинг хэрэглэсэн гэсэн асуудал санаанд буухгүй байна. Э.Оюунболдын бяр тэнхээ, авъяасыг байгалиас заяасан гэж боддог” гэлээ.


У.Хүрэлсүх: Манай намынхан хүчин, хулгай, концесс, ЖДҮ гээд хийгээгүй хэрэг алга

image

Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр Төрийн ордонд болж нийслэл болон орон нутгийн өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар хэлэлцсэн. Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх намынхандаа хандаж үнэн болоод хатуу үгийг хэллээ. Тэрбээр “Хулгай хийнэ, хүн амь, хүчингийн хэрэгт холбогдоно, концессдоно, ЖДҮ-дэнэ Ер нь бүх юмыг хийж байна” гэв.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.