Хууль бусаар алт олборлосон хятад иргэдийг шалгаж байна

Aдмин / Хууль

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт хууль бусаар, хятад иргэд алт олборлож байна гэх мэдээллийн дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Прокурор, Цагдаагийн байгууллага хамтран 2019.07.29-ний өдөр газар дээр нь очиж хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар Ерөө сумын Бугант тосгонд “Сэлэнгэ Эрдэнэ вангийн хошуу” нөхөрлөл нь 3.96 га талбайд АМГТГ-аас олгосон дүгнэлт, сумын Засаг даргатай байгуулсан гэрээний үндсэн дээр бичил уурхайн үйл ажиллагааг явуулахаар хөрс хуулалтын ажил хийж байсан. Мөн БНХАУ-ын 8 иргэн алт угаах тоног төхөөрөмжийг угсрах ажил гүйцэтгэж байсныг шалгахад ямар нэг бичиг баримтгүй ажиллаж байв.

Иймд тус нөхөрлөлийн тоног төхөөрөмж, техник хэрэгслийг битүүмжлэн Цагдаагийн байгууллагад шилжүүлэн, гадаадын иргэдтэй холбоотой асуудлыг аймгийн Гадаадын иргэн харъяатын газраас шалгаж байгаа аж.

Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Ерөө сумын нутагт ашигт малтмал олборлогч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг үргэлжлүүлэн хийж байна.


Сэтгэгдэл

Зочин [66.181.187.254] 2019-08-23 14:07:15

Хятадыг бол хөөж болно. Өөрийн шуналууд л хэцүү байна. Тэд ахиад д газраа зарна. Түүнийгээ нууж худлаа ярьж бодлоггүй хүмүүсийг уруу татана.

Зочин [64.119.16.88] 2019-08-22 08:55:39

Бугантынхан чинь өөрсдөө бүгд уурхайтай хүмүүс ш дээ. Иргэд нь нөхөн сэргээлт нэг ч хийгээгүй, иргэдийг өөрсдийг нь бас шалга.

ӨНХРҮҮШ [203.91.115.37] 2019-08-22 07:42:51

ХЯТАДУУДЫГ НУТГААСАА ЗАЙЛУУЛАХСАН МӨНГӨ ҮНЭРТСЭН ХҮМҮҮС ЯАЖ Ч БАЙСАН ХӨДЛӨХГҮЙ БАЙХӨӨ

Зочин [64.119.22.107] 2019-08-21 12:54:29

Хятадуудыг их даврааж бна. Нутаг руу буцаагаачээ.

irgen [64.119.21.1] 2019-08-20 23:50:32

Odoo uygii ni shalgadag uym shuud butsaagaach

Зочин [31.13.145.3] 2019-08-20 10:19:38

Оросд Мон 5- 10 жил огдог манангиин луиварчид авилга аваадл явуулна биз

Зочин [202.179.26.164] 2019-08-20 08:23:51

ГЯТДУУДЫГ Ч ЯАХАВ ШАЛГАДЫМ БАЙЖ. МОНГУУНУУДЫГ ЯАХ УУ

Зочин [182.160.34.5] 2019-08-20 07:47:42

60 ТЭРБУМЫНХАН ГАДЫНЫХАНД БАЙР АВЧ ӨГЧ БАЙГАА

зочин [66.181.185.23] 2019-08-20 07:03:30

Тагнуул,цагдаа,гадаадын иргэн харьяатын газрынхан шалгалт хийгээчээ хятадууд эрс ихэслээ БҮҮР БАЙР ХУДАЛДААД АВЧИХСАН АМЬДАРЧ БАЙНА ХЭН ЗӨВШӨӨРӨЛ ӨГЧ БАЙНА ШАЛГА ШАЛГА.

Зочин [66.181.177.95] 2019-08-20 06:42:20

Шалгах биш ээ хууль зөрчөөд байхад шүүхээр оруулаад шоронд хий хятадад монгол иргэн ингэсэн бол дуусаа шууд шүүхээр ороод л шоронд доод тал 5 жил бусад орон хуулиа яс хэрэгжүүддэг монголд чаж авилга авч гаргах вэ гэж боддог хүчнийхэнтэй залуучууд минь ирээдүйнхээ төлөа босоцгоо тэмцэцгээ юуч хүлээх хэрэггүй нь төр засгаас худалаа хууран мэхлэж дахтн сонглгдох юм бодож байгаа шүү


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.