“Номин Холдинг” ХХК болон МҮОХ хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа

Aдмин / Эдийн засаг

Өнөөдөр (2019.08.20) Монголын Үндэсний Олимпийн Хороо (МҮОХ), Номин Холдинг ХХК "Олимпийн түншлэлийн гэрээ" байгууллаа. Гэрээг МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Номин Холдинг ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Сайнбат нар үзэглэв.

Гэрээний дагуу Номин Холдинг ХХК нь МҮОХ-ны албан ёсны түнш байгууллага болж, "Токио-2020" олимпийн наадмыг сурталчлах, олимпизмийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэхэд хамтран ажиллах юм.

image

Номин Холдинг ХХК нь Монголын Үндэсний Олимпын Хорооны АЛБАН ЁСНЫ ТҮНШ байгууллагаар өргөмжлөгдөн, олимпизмийг сурталчлах үйл ажиллагаанд оролцох болсондоо таатай байна. Үүний зэрэгцээ бид Олимпын наадамд оролцож буй Монгол тамирчдынхаа амжилтыг газар дээрээс нь хуваалцах боломжийг хэрэглэгч, харилцагч түншүүд болон Номин Холдинг ХХК-нхаа ажилчдад олгох зорилготойгоор “Амжилт Өөд хамтдаа- Токио 2020” урамшуулалт хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна.

image

Бид энэ онд 48 дах салбар дэлгүүрээ нээж, сард дунджаар 1 сая гаруй хэрэглэгчидэд тасралтгүй үйлчилсээр байна. Хэрэглэгч та бүхэнд бидэнтэй хамт Токиогийн зуны олимпийн наадмыг үзэх эрх нээлттэй байгааг дуулгахад таатай байна.

Бидэнтэй үргэлж хамт байж, биднийг сонгон үйлчлүүлдэг ХЭРЭГЛЭГЧ, ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ, ХАРИЛЦАГЧ та бүхэндээ баярлалаа.

ҮНДЭСНИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ НОМИН ХОЛДИНГ


Сэтгэгдэл

Zochin [66.181.179.180] 2019-08-21 09:44:44

Homin holding mash olon hvniig ajliin bairaar hangadag tvvnii ard hichneen ar geriinh ni amidral batlagaatai bolj baigaa gej bodoj iim saihan ajillaj baigaa baiguulaga hamt olniig harinch sain demjih ni zuv. Nomin holding mongoliin baharhal

иргэн [107.167.106.51] 2019-08-21 08:09:56

шагдарын хүүрнүүд юу хиихэв дээ ард түмнииг цөлмөсөн хулгайч


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.