МЭДЭЭ.МН ОНЦЛОВ

Д.Тулга / Нийгэм

Өрмийг хусам ч үлдээлгүй хамагсдад өршөөл үзүүлсээр л байх уу

image

Засгийн газрын ээлжит хуралдаан өнгөрөгч долоон хоногт болж Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Баатарбилэг сургалтын төлбөрийн зээл, чөлөөлөх зэрэг багц асуудлыг хурлаар хэлэлцүүлж, гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийсэн юм. Өнгөц харахад ядарсан олон хүний үр хүүхэд зээлээ төлж чадаагүй байсныг төр нэг удаа харж үзэх нь гэсэн ойлголт өгөхөөр байсан. Үнэн хэрэгтээ чадарсан хүмүүс жирийн иргэдийн санаанд ч оромгүй их мөнгөөр өөрийн хамаарал бүхий хүмүүсээ сургасан байх юм.

Төрийн албан хаагчдын гурван хүүхдийн нэгийг үнэгүй эсвэл зээлээр сургах, үнэхээр суралцах хүсэл тэмүүлэлтэй, өөрөө чадвартай ч санхүүгийн боломжгүй хүүхдүүдийг сургах зорилготой “Сургалтын төрийн сан” 1993 онд байгуулагдсан. Зээлийн сан боловсролын салбарт хувь нэмрээ оруулж, 1893 хүн 52.5 сая ам.долларын өртгөөр суралцсан аж.Гэрээний үүргээ биелүүлж, сураад хугацаандаа зээлээ төлсөн 670 хүн байгаа бол гэрээгээ уландаа гишгэн, дур мэдэн алхаж яваа 179 хүн байгаагийн дотор улстөрчдийн хүүхдүүд цөөнгүй байна.

Гадаадад суралцсан магистр, докторын хувьд эргэн төлөлт нь гурван жилийн хугацаатай ч тэд гэрээний үүргээ биелүүлэлгүй харин Засгийн газраар өөртөө ашигтай, өрнөөс мултрах шийдвэр гаргуулж, өр төлбөргүй салах аргаа сүвэгчлэн явсан нь илт байна.

Засгийн газраас гаргасан шийдвэрийг дагалгүй, өөрийн хамаарал бүхий хүмүүсээ Боловсролын сангийн зээлээр сургасан эрхэм гишүүд, эрх мэдэлтнүүд та бүхэн буруугаа хүлээн уучлал гуйгаад зээлээ төлчих ухамсартай гэдгээ харуулах боломж байна.Мэдээллийн мөрөөр түмэн журам, дүрэм ярьж, төлсөн төлөөгүй гэхчилэн ам мэдэн зарга үүснэ. Зарим нэг нь төлсөн гэсэн мэдээлэл өгч байна.

Дэлгэрэнгүйг ЭНДЭЭС үзнэ үү


Мөнгөний төлөө Монголын нэрийг уландаа гишгэгсдэд хатуу хариуцлага тооцъё

image

Эх орноо төлөөлөн гадаад улсад сууж буй дипломат ажилчдыг тойрсон хар тамхи, хууль бус эм бэлдмэл зөөвөрлөсөн, худалдаалсан хэрэг сүүлийн жилүүдэд нэмэгдэж, Монгол Улсын нэр хүндийг уландаа гишгиж , хатуухан хэлэхэд “шившиг” болж байна. “Цагаан тахал” хэмээн нэрлэгддэг дэлхий дахинаа түгшүүрийн дохио өгсөн хар тамхины хэрэгт дипломат албаны эрхмүүд холбогдож харийн шоронд ял эдлэхээр шүүх хурал нь болж байгаа талаар гаднын хэвлэлүүд шуугин бичсээр...

Хоёрхон жишээ дурдахад Турк улсын Истанбул хотод суугаа Ерөнхий консулын газрын дипломат ажилтан Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нар 70 кг буюу гурван сая еврогийн үнэ бүхий ”геройн”-ыг албаны машинаар тээвэрлэж яваад ХБНГУ-ын Дрезден хотын гаалийн ажилтнуудад саатуулагдсан билээ. Уг хэргийг ГХЯ-наас цааш нь судлах шаардлагатай, Турк улсад үүрэг гүйцэтгэж байсан ажилтнууд яагаад Герман улсад явж байсан, их хэмжээний хар тамхийг нийлүүлэгчдийг нь тогтоох хэрэгтэй гэхчилэн мэдэгдсэн. Улмаар Турк улсын Станбул хотод суугаа ерөнхий консулын газрын дэд консул Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нарыг дипломат албанаас халсан юм.

Дипломат албаны тухай хууль, дипломат ажилтны сахилгын тухай дүрэм, байгууллагын дотоод журам, дипломат төлөөлөгчийн газар томилогдсон дипломат болон үйлчилгээ, техникийн ажилтнуудтай байгуулдаг томилолтын гэрээнд мансууруулах бодис болон сэтгэцэд нөлөөлдөг эм, тамхи зэргийг хувийн ашиг хонжоо олох зорилгоор тээвэрлэх, аливаа улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг Монгол Улсын дипломат албаны нэр хүндэд харш, ноцтой зөрчилд тооцон дипломат албанаас халдаг байна.

Дэлгэрэнгүй ЭНДЭЭС үзнэ үү


"Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн" байгуулах төслийн уралдаанд 24295 иргэн саналаа өгчээ

image

“Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” байгуулах төслийн концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдаан зохион байгуулах тухай нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу шинэ үндэсний төв цэнгэлдэх хүрээлэх байгуулах төслийн концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдааныг энэ сарын 06-наас 16-ны хооронд зарласан.

Уралдаанд нийт есөн бүтээл ирээд байгаа юм. Уралдаан зохион байгуулах удирдамжид заасны дагуу ирүүлсэн бүтээлүүдийг энэ сарын 16,17,18,19-ны өдрүүдэд нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын вэб сайтад байршуулж олон нийтийн саналыг цахимаар хүлээн авсан байна. Энэ талаар өнөөдөр нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газраас мэдээлэл хийлээ. “Шинээр үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн байгуулах төслийн уралдаанд нийт 24295 иргэн саналаа өгсөн байна. Уралдааныг дүгнэх үүрэг бүхий комиссын гишүүд уралдаанд ирүүлсэн бүтээлийг төслийн үзэл санаа, шинэлэг байдал, үндэсний онцлог, түүх, соёлын хэв шинжийг тусгасан байдал, байгаль орчинд ээлтэй, орчин үеийн технологийн шийдэл тусгасан байдал болон ажлын гүйцэтгэл, иж бүрдлийн шаардлагыг хангаж байгаа эсэх, олон нийтийн санал зэргээр нь оноо өгч дүгнэнэ” гэж нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын орлогч дарга Ц.Тулга хэллээ.

Дэлгэрэнгүйг ЭНДЭЭС үзнэ үү


Азийн төлөөх БОАО форумын бага хурал болж байна

image

Монгол Улс нь Азийн эдийн засаг, хөгжлийн асуудлыг хэлэлцдэг чухал суваг болох Азийн төлөөх Боао форумыг санаачлагч орнуудын нэг юм. Монгол Улсад зохион байгуулж буй форумын анхны арга хэмжээ болох Улаанбаатарын Бага хурал өнөөдөр Шангри-Ла зочид буудалд болж байна.

Улаанбаатарын Бага хурлын нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож үг хэлэв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ Монгол Улс нь Азийн орнуудын хооронд эдийн засгийн асуудлаарх мэдээлэл солилцоо, харилцан уялдаатай үйл ажиллагааг гүнзгийрүүлэх зорилготой Азийн төлөөх Боао форумын үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг зорьж ирснийг тэмдэглээд Бага хурлыг Монгол, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх хүрээнд зохион байгуулж буйг онцлов.

Нээлтийн ажиллагаанд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Азийн төлөөх Боао форумын дарга Бан Ги Мүн, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Алисжабана, Азийн төлөөх Боао форумын Ерөнхий нарийн бичгийн дарга Ли Баодун зэрэг албаны хүмүүс үг хэллээ.

Бага хурлын үйл ажиллагаанд Монгол, Хятад, Өмнөд Солонгос, Пакистан зэрэг 10 гаруй орны 300 орчим Засгийн газрын болон хувийн хэвшлийн төлөөлөл оролцож байна.

Дэлгэрэнгүйг ЭНДЭЭС үзнэ үү


Цаг агаарын мэдээллийг гар утсаараа хүлээн авах боломжтой

image

Онцгой байдлын ерөнхий газраас “Мерси Кор Монгол“ олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаа “Гамшгийн эрсдэлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь-2” төслийн хүрээнд малчдад цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийг шуурхай хүргэх зорилгоор гар утасны мессэжийн үйлчилгээг үүрэн телефоны компаниудтай хамтран нэвтрүүлж, тусгай систем боловсруулжээ.

Тус систем Монгол Улсын хэмжээнд нэвтэрч, 21 аймгийн 330 сумын 1820 багийн 20 гаруй мянган малчин гар утсаараа Онцгой байдлын ерөнхий газар болон Цаг уурын байгууллагаас гаргаж буй цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн мэдээллийг шуурхай хүлээн авч байгаа аж.

Ард иргэдийн гамшгаас хамгаалах чадавхийг бэхжүүлэх, урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангуулах зорилготой системийн тусламжтайгаар малчид мэдээлэл авах хүсэлт гаргахын тулд эхлээд 130-105 дугаар руу мессеж илгээх юм. Үүнээс гадна код ашиглан аймаг, сумынхаа цаг агаарын мэдээллийг авах боломжтой бөгөөд малчид өөрийн аймгийн кодоо дараах линкээр орж авах боломжтой гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

zoloo [202.126.89.247] 2019-08-21 01:44:31

Zow zow luiwarchid tor tosowiin mongo sanaatai idsen ba. Horongiin hyraa shorond hoti dahin hulgai hiihgui humuujij magad. Baararbileg ta bitgii hulgaich naraa oogshuuleed bai. Toluul. Eswel ta tol. Toroos torson terbymtangyyd odo idej yyj hanasan bol zaila uhdel uud. Yls otong mini samarch guitslee. Battylga hurelsuhee arga hemjee awaache. Hulgaich naraasaa hyrdan salaa niigem ter chigtee byzartlaa. Olon sanga boli darga saidyyd oorsdoo ideh gej olon san gej hytsah wum. Ard irgeded yamar ch hurteh zuil alga.

зочин [66.181.160.7] 2019-08-21 00:25:05

улсын зардлаар сурсан хүмүүсийг баривчилж барилгын ажил хийлгэж өрийг нь төлүүл !!


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.