“Хятад орныг танин мэдэх” соёлын цуврал арга хэмжээ Улаанбаатар хотноо зохион байгуулагдана

Д.Тулга / Нийгэм

Хятад, Монголын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх хүрээнд “Хятад орныг танин мэдэх” соёлын цуврал арга хэмжээ ирэх сарын 2-6-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна. Энэ талаар өнөөдөр Хятадын ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Хань Юньшян, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны соёлын зөвлөх бөгөөд Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн тэргүүн Ли Вэй болон нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нар болон албаны бусад хүмүүс мэдээлэл хийлээ.

Хятад Монголын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэж, хоёр орны ард түмний харилцан ойлголцол, уламжлалт найрамдлыг бэхжүүлэх зорилгоор БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Хятадын ӨМӨЗО-ны Ардын засгийн газар, Монгол Улсын БСШУСЯ, нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулж байгаа аж. “Хятад орныг танин мэдэх” соёлын цуврал арга хэмжээнд уран сайхны тоглолт, гэрэл зургийн үзэсгэлэн, ном хэвлэл, уран сайхны кино, олон ангит уран сайхны кино солилцоо, Монгол анагаах ухааны үнэ төлбөргүй оношилгоо, аялал жуулчлалын танилцуулга, спортын нөхөрлөлийн тэмцээн зэрэг найман төрлийн 21 арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.

“Энэхүү цуврал арга хэмжээгээр Хятад, Монголын соёлын салбар дахь харилцаа хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, хоёр улсын хүмүүнлэгийн харилцан солилцоог ахиулах, хоёр орны ард түмний харилцан ойлголцол болон найрамдлыг бэхжүүлэх, Хятад, Монголын дипломат харилцаа тогтоосны 70 жилийг тэмдэглэхэд таатай орчин бүрдүүлэхэд чиглэгдсэн юм” хэмээн Хятадын ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Хань Юньшян хэлэв.

image

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар “Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын зүгээс соёлын цуврал арга хэмжээг бүрэн дэмжиж оролцож байна. Бидний зүгээс иргэд олон нийтэд “Хятад орныг танин мэдэх” соёлын цуврал арга хэмжээ сурталчлах, мэдээлэл хүргэх, иргэдийг хамруулах, оролцоог нэмэгдүүлэх асуудал дээр нийслэлийн холбогдох байгууллагуудаар дамжуулан дэмжиж ажиллах болно” хэмээлээ.

“Хятад орныг танин мэдэх” соёлын цуврал арга хэмжээ нь Хятад, Монголын сайн хөршийн нөхцөл байдалд тулгуурлаж, соёлын солилцоогоор дамжуулж, эдийн засаг худалдаа зэрэг бүх салбарын харилцаа хамтын ажиллагааг бататгаж, хөгжих зорилтыг биелүүлэхэд оршиж байгаа аж.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл

ogoo [182.160.34.241] 2019-09-02 15:35:41

ok

Ахмад СХД [202.9.42.54] 2019-08-22 01:11:43

БНХАУ -маш хурдацтай хөгжиж дэлхийг тэргүүлэх шахаж байна .Ийм мундаг хоёр хөршийн дунд оршин тогнож байгаа нь монголчууд бидний олдошгүй аз завшаан шүү .Хоёр хөршөөсөө туслуулж байгаад ,МЕТРО -ны ганц шугамтай л болчихвол нийслэлчүүд бидэнд мөнч их зүйл бүтнэ дээ .Түгжрэл , нийтийн тээвэрт тулгамдсан асуудлыг юуны түрүүнд төвөггүй шийдэгдэх бололцоотой болно доо та минь ,даанч дээдсүүд нь ойлгохгүй юм доо

Зочин [202.9.43.25] 2019-08-22 00:32:23

Монгол хятад хоёр нэг тэрэгний хоёр дугуй

Dalaibaatar Dovchindorj [77.10.64.223] 2019-08-21 20:27:59

Odoo mongol orniig hytadiin tom hot tom taizand haruulh tsag bolsoon hytad jil bur hiideg , bur jildee hed hed udaa hiideg. Hytadiin yumiig mongold gargaj yaah gesiin ? Bugd hudlaa yumnuud . Mongol urlag soyol tuuhiig hulgailsan hytaduudiig yuugiin hardiin !

цэцэг [64.119.24.149] 2019-08-21 11:29:36

хурдтай зөв замаар хөгжиж байгаа хятадаас энэтхэг монгол гэх мэт харанхуй улс орон юм сурамаар юм гэрэлтэй байсан монгол 90оноос хойш бүүдийсэн .энэтхэг сидхартаагаас( бурхан буддагаас) хойш таг харанхуй болсон .


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.