С.Амарсайхан: Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж, иргэнд зохих хариуцлага хүлээлгэ

Б.Мөнхцацрал / Нийгэм

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар сайжруулсан шахмал түлшний 40 дундын агуулахууд болон борлуулалтын цэгүүдэд хийсэн хяналт шалгалт болон нийслэл хотод зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилгуудад хийсэн шалгалтын талаар хэлэлцжээ.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд энэ сарын 10-наас 19-ны хооронд “Тавантолгой түлш” ХХК дээр сайжруулсан шахмал түлшний туршилтын тээвэр хийж, цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай асуудлуудын талаар нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал танилцуулав.

Тэрбээр хэлэхдээ “Туршилтын тээвэрлэлт хийж байхад хэд хэдэн яаралтай шийдвэрлэх асуудал байгаа нь ажиглагдсан. Диспетчерийн алба ажиллуулж сайжруулсан түлшний захиалга авахаас авахуулаад үйлдвэрийн бүсэд нэмж байгуулах ажлууд ажиглагдлаа. Мөн туслан гүйцэтгэгчийн мэдээллийн сан, дата бааз бүртгэл бий болгох зэрэг ажлуудыг нэмж хийх шаардлагатай байна” гэлээ.

Одоогийн байдлаар 240 борлуулагчидтай гэрээ байгуулж Амгалан, Дөлгөөн нуурын баазуудад 20000 орчим тонн түлш нөөцөлсөн байна. Түүнчлэн хэрэглэгчид сайжруулсан шахмал түлшийг худалдан авахдаа “Сайн” нэртэй смарт карт ашиглах бөгөөд энэ сарын 26-30ны хооронд бүрэн хэвлэгдэж дуусах талаар зөвлөлийн гишүүдэд мэдээлэл хийлээ.

Хотын захирагч С.Амарсайхан “Өвлийн бэлтгэл ажлын хүрээнд есдүгээр сарын 1-нээс өмнө ашиглалтад байгаа дундын 40 агуулах, 504 цэг шаардлагатай түлшийг нөөцөлж бүрдүүлсэн байх ёстой. Тиймээс шаардлагатай асуудлуудад яаралтай арга хэмжээ авч, зохих журмын дагуу хэрэгжүүлэхийг” холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.

Дараагаар нь Улаанбаатар хотод зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилгуудад хийсэн хяналт шалгалт хийж зохих журмын дагуу арга хэмжээ авч ажилласан талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун мэдээлэл хийлээ.

Шалгалтад нийт 374 аж ахуй нэгж, иргэний 569 блок барилгыг хамруулснаас барилгын угсралтын ажлын зөвшөөрөл аваагүй, архитектур төлөвлөлтийн даалгавар биелүүлээгүй гэх мэт зөрчлүүд цөөнгүй илэрсэн байна. Хотын захирагч С.Амарсайхан “Төрийн хүнд сурталаас иргэн аж ахуй нэгжүүд залхаж, эцэс сүүлдээ шат дараалсан зөвшөөрлүүдээ авалгүй барилга байгууламж барьж эхлүүлэх ихсэж байна. Тиймээс нийслэлийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хот байгуулалт хөгжлийн газрын удирдлагууд ажлын уялдаа холбоогоо нэгтгэж ажилла, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж иргэнд зохих хариуцлагыг хүлээлгэж ажилла. Төрийн хүнд суртлаа больж иргэд аж ахуй нэгжүүдэд хүндрэл учруулахгүй ажилла” гэлээ.


Сэтгэгдэл

ogoo [182.160.34.241] 2019-09-02 15:35:41

ok

Отгонбаяр [202.55.188.35] 2019-08-26 16:20:25

Амарсайхан дарга өөрөө хувийн хэвшилд явж байсан хүн арай ондоон баймаар бна....шантаачаа болимоор бнаа ажил хийх гээд явж байгаа улсаа дэмжихийн оронд бизнес газар орлого зэргийг хааж боох булаах явдал таны үед гарах ёсгүй шүү

Зочин [222.98.193.14] 2019-08-23 01:46:25

Баянзүрх дүүргийн 4 р хороо Сансар хотхон юмаа БГ гэж буруу бичсэн байна

Зочин [222.98.193.14] 2019-08-23 01:43:57

Сайн ажиллаж байгаа Амарсайхан даргаа БГ дүүргийн 4 р хороо Сансар хотхоны байруудыг даруйхан шийдэж өгнө үү буулгаад 5 жил боллоо өөрийн гэсэн байргүй яах вэ

зочин [202.179.24.137] 2019-08-23 00:04:40

Юун хариуцлага хүлээлгэ гэж.Чи өөрөө хүлгэлгэх хүн юм биш үү. тэр зүүнабян ... юу ч билээ түүнийгээ зогсоогоод зөвшөөрөл өгсөн авилага авсан өхдүүдийг илрүүлээ ч

Зочин [64.119.20.243] 2019-08-22 18:35:52

Хотын дарга явган хүний замаа сайжруулаарай, хүүхдийн сургуульдаа хүрэх замыг тал талаас нь харж гэрлэн дохио гарцыг бүгдийг шалгах хэрэгтэй байна. Хотын төвийн хэсгээр хойноос урагшаа тэнхлэг зам буюу Урт цагаанаас Сант сургууль орох зам явган явахад үнэхээр олон хөндлөн зам гардаг, хүүхэд байтугай том хүнд ч маш хүндрэлтэй байдаг, энэ хооронд автобус нийтийн тээвэр гаргаж өгөөч

Зочин [119.40.98.162] 2019-08-22 09:04:33

Төрийн хүнд суртал гэчихжээ шууд л авилгаа боль гээчдээ янханг биеэ үнэлэгч гэдэг шиг

Зочин [203.91.115.41] 2019-08-22 06:14:28

зайсан толгойг хуучин хэвэнд нь оруул.

Нямбуу [59.153.113.41] 2019-08-22 06:03:08

Зайсан уулыг унаган төрхөд нь оруулан сэргээх нь дархан цаазат газрын тухай олон улсын хуулийн өмнө Монгол улсын хүлээх хариуцлага мөн.

Зочин [202.126.89.129] 2019-08-22 05:40:38

Зайсан хилл шиг гоёмсог тохилог газар байхгүй шүү

Зочин [202.131.227.82] 2019-08-22 03:36:54

цагаа агаар сэрүүсэж утаа эхэлж байгаа нь анзаарагдсан, утааг бууруулах арилгах тал дээр дорвитой алхам хийгээчээ

Иргэд [66.181.178.87] 2019-08-22 03:35:05

Тэр Зайсан толгойд барисан даварсан барилга бас туулын эрэг дээи барисан барилгуудыг маргаашийн дотор буулга нураа амарсайханнэнннн

Зочин [202.126.89.34] 2019-08-22 03:32:34

Хотын дарга хүн иргэдийнхээ төлөө сайн ажиллаж байгаа


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.