Хотын Захирагч С.Амарсайхан Монголын Барилгын үндэсний Ассоциацын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа

Д.Тулга / Нийгэм

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй хотын удирдлагууд өнөөдөр Монголын Барилгын үндэсний Ассоциацын төлөөллүүдийг хүлээн авч уулзан төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, уялдааг хэрхэн сайжруулах боломж байгаа талаар нээлттэй ярилцлаа.

Нийслэл хотод өрнөж байгаа бүтээн байгуулалтууд болон зарим нэг томоохон төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт, үр дүнгийн талаар хотын Захирагч С.Амарсайхан дэлгэрэнгүй мэдээлэхийн сацуу Монголын Барилгын үндэсний Ассоциацитай уялдаа холбоогоо нэгтгэж хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм. Тэрбээр хэлэхдээ “ Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд тулгуурлаж хотын бүтээн байгуулалт өрнөх ёстой. Төрийн хүнд суртлыг арилгах, хувийн хэвшлийг дэмжиж нийгмийн хариуцлагын хүрээнд үүргээ сайн биелүүлсэн компаниудад үл хөдлөх хөрөнгийн татварыг хөнгөлөх зэргээр харилцан бие биенээ урамшуулдаг тогтолцоотой ажиллах хэрэгтэй” гэдгийг онцолсон юм. Түүнчлэн Улаанбаатар хотод хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдэд хамтран ажиллах боломж нээлттэй байгааг дуулгав. Утааг бууруулж, гэр хорооллыг дахин төлөвлөх, ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг дахин барилгажуулах ажлыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд бодлогын хүрээнд хамтран ажиллах зайлшгүй шаардлагатайг дурдаад, Монголын Барилгын үндэсний Ассоциацтай тогтмол эргэх холбоотой шаардлагатай үед ажлын хэсэг байгуулан хамтарч ажиллах хэрэгтэй байгааг хэлсэн юм.

Монголын Барилгын үндэсний Ассоциацын төлөөллүүдийн зүгээс нийслэлд хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийг бүрэн дэмжиж ажиллахаа илэрхийлээд, хамтарч ажиллах 13 саналыг хотын Захирагч С.Амарсайханд гардуулан өглөө.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл

ogoo [182.160.34.241] 2019-09-02 15:35:41

ok

зочин [122.201.22.166] 2019-08-23 05:44:23

Сайхан орон сууцнуудын хороололыг сургууль цэцэрлэггүй барих юм бол хэрэггүй. Орон сууцнаас гадна хамгийн чухал нь сургууль цэцэрлэг.

Зочин [202.4.248.66] 2019-08-23 01:16:10

Дэнжийн 1000, зурагт, 32 -ийн тойргоо яаж барилгажуулах тал дээр архитекиторчдийн дунд уралдаан зохиож шалгаруулах хэрэгтэй байна. Ногоон нуурт барилга барих хэрэггүй цэцэрлэгт хүрээлэн болгож хотын агаарын бохирдлыг бага ч гэсэн шийдэх хэрэгтэй. Хотын хойд хэсгийн ард иргэд хүүхэд ч байс очих газартай байх хэрэгтэй байна. Хотын дарга энэ асуудлыг анхааралдаа авах хэрэгтэй.

ww [202.70.34.89] 2019-08-23 01:00:05

хангай хотхон шиг тоглоомын талбай муутай цэцэрлэгжилтгүй аймаар муу барилгууд бол хэцүү л дээ

Уншигч [109.194.28.164] 2019-08-22 23:54:04

Баригдаж байгаа барилгын эргэн тойрон,мөн ойролцоох автозам хүртлэх замыг бариулж байж барилга барих зөвшөөрлийг нь өгч бай

irgen [202.179.25.7] 2019-08-22 16:24:32

ajlaa erchimtei hii, bod cetge humuuciin hoocon magtaal ajil unagadag um, ajil chini butemj taaruu baina daa, ajil haruytscan darga nartaigaa tulj ajilla, ogcon uureg daalgavariin bieleltiig dor dor ni shalga , ondor shaardlaga tavij ajilah ni zov baihaa

зочин [103.57.94.190] 2019-08-22 10:29:01

30,000 гаруй барилга баригдаж борлогдохгүй бгаа байр сууцаа хотын носk зохих үнээр харилцан тохиролцож худалдаж аваад энэ агаарын бохирдолоо бууруулж иргэдийг орон сууцжуулах ажил хийгээчээ,тэр үл хөдлөх хөрөнгийн татвар хөнгөлөх,дахин төлөвлөлтөөс гадна чухал ажил бол иргэдэд буянт ухаа шиг орон сууц носk хоттой хамтарч ажил хий,дэмий болох бүтэхгүй ажил яриад хэрэг байна уу?иргэдийн эрүүл мэнд хамгаас чухал байнаа хөө?

Зочин [66.181.161.78] 2019-08-22 09:33:47

Санал санаачлагатай ажиллаж байгаа нийслэлийн засаг дарга танд талархал илэрхийльe.


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.