Журамд зааснаас илүү хүчин чадалтай механизм ашиглаж байжээ

Д.Тулга / Байгаль орчин

Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тус аймгийн Бөмбөгөр сумын нутаг дэвсгэрт бичил уурхайгаар ашигт малтмал олборлогч нөхөрлөлүүдийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ. Хяналт шалгалтад 17 нөхөрлөл нэг иргэн хамрагдсан бөгөөд шалгалтаар есөн нөхөрлөл Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-д заасан механизмаас илүү хүчин чадал бүхий механизм ашиглан үйл ажиллагаа явуулж байгаа зөрчил илэрсэн. Иймд илэрсэн зөрчлийг таслан зогсоож бичил уурхайгаар ашиглалт явуулсан талбайг нөхөн сэргээх, дотоод шаталтат хөдөлгүүр 3500 см3-ээс илүү хүчин чадал бүхий механизмийн ашиглалтыг зогсоож, талбай чөлөөлөх тухай акт өгч, Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэлийн арга хэмжээг ногдуулав.

Түүнчлэн сумын Засаг дарга, Байгаль орчны хяналтын улсын байцаагч нарт бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам зөрчсөн нөхөрлөлүүдийн үйл ажиллагаанд хяналт тавьж нөхөн сэргээлтийг стандартын дагуу гүйцэтгүүлэн хүлээн авч ажиллах талаар албан бичиг хүргүүлэн ажиллалаа.


Сэтгэгдэл

ogoo [182.160.34.241] 2019-09-02 23:35:41

ok

Зочин [202.9.43.207] 2019-08-23 08:11:14

Yaduukhan khumuus bichil uurkhai garaar uil ajillagaa yavuulna gej zuvshuurul avaad tom bayachuul l orj tatvar tulukhgui zugstaad yavj bgaa shuu dee. Ingekheer yaj uls khugjikh ve dee.

Зочин [208.54.80.181] 2019-08-23 02:49:23

Sain baina hariutslatai l baih heregtei

zochin [203.91.112.130] 2019-08-22 16:43:36

Манай хууль эрх зүйн гажиг, 3500см3-ээс бага бол бичил гэж үзэх ямар үндэслэл байгаа юм. Дэлхий даяар бичил гэхээрээ гар аргаар л гэж үздэг бололтой юм билээ


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.