МЭДЭЭ.МН ОНЦЛОВ

Д.Тулга / Нийслэл

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 30 хувийг зарж охин компани байгуулах нь хэнд ашигтай вэ

image

Улс төр дэх бизнес бүлэглэлүүдийн тулааны гол талбар болчихоод байсан Таван толгойн хэлэлцээрийг зогсоосон нь ирээдүйд Монголын ард түмэнд үр өгөөжөө өгөх чухал шийдвэр болсон.

Засгийн газраас Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах консерциумтай байгуулахаар төлөвлөж байсан "Хамтын ажиллагааны гэрээ", "Хөрөнгө оруулалтын гэрээ", "Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын суурь бүтээн барих-өмчлөх-ашиглах-шилжүүлэх гэрээ"-г байгуулахаар Монгол Улсын сайд асан М.Энхсайханаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байв. Гэрээ ч байгуулагдахаар болж Ерөнхий сайд болон оролцогч талууд гарын үсэг зурж баталгаажуулахад бэлэн болоод байсан.

Харин Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд УИХ-ын дарга байх үедээ 2015 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үгэндээ ”Тавантолгойн гэрээг байгуулахдаа Монголын тал ямарч санхүүгийн болон хөндлөнгийн зөвлөгөө аваагүй. Харин хөрөнгө оруулагч тал Олон Улсын нэр хүнд бүхий компаниудаас үйлчилгээ авсан. Ноцтой үр дагавартай, Монгол улсад илт хохиролтой гэрээ хэлэлцээр байгуулахыг би зөвшөөрөхгүй. УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолын дагуу Тавантолгойн ордыг ашиглах гэрээг УИХ яаралтай хэлэлцэн, шийдвэрлэх ёстой. Хэрвээ Тавантолгойн ордыг ашиглах гэрээ хэлэлцээрийг УИХ-аар хэлэлцүүлэлгүйгээр гарын үсэг зурах шийдвэр гаргасан, гарын үсэг зурахаар завдсан сайд нарт хариуцлага тооцож, огцруулах саналыг санаачлах болно. Ард түмний мэдлийн Тавантолгойн төслийг ийм хэлбэрээр явуулж болохгүй. УИХ-аас ажлын хэсэг гаргаж шалгуулна" гэж хэлсэн нь ард түмний нүднээс далд өрнөсөн хуйвалдааныг илчлэх эхлэлийг тавьж байв. Хэрвээ З.Энхболд тухайн үед Таван толгойн хэлэлцээрийг зогсоож, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгээр ахлуулсан ажлын хэсэг гарган, шалгалт оруулж авч үлдээгүй бол ард түмний Тавантолгойг алдах байсан. Өөрөөр хэлбэл Таван толгой 800 сая ам.долларын өрийн барьцаанд орж Хятадын компанид шилжих байв.

Дэлгэрэнгүйг ЭНДЭЭС үзнэ үү


Уул уурхайн компаниудын хохирлыг улсын төсөв дийлэх үү

image

Засгийн газар сүүлийн үед уул уурхайн салбарт халтай шийдвэр олноор гаргах боллоо. Энэ долоо хоногийн эхний өдөр Улсын онцгой комиссын хуралдаан болж, шат шатны удирдлагуудад Ерөнхий сайд У.Хүрэлсүх хатуухан сануулга өгсөн.

Аймгийн Засаг дарга нар ажилдаа эзэн байж, орон нутагт хийгдэж байгаа бүтээн байгуулалтыг чанартай түргэн шуурхай гүйцэтгүүл. Аймгийн дарга нар орон нутагтаа шударга ёсыг тогтоож, сахилга хариуцлага дэг журмыг төрийн албанд бий болгохыг дахин үүрэг болгосон. Энэ нь тухайн аймагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхай, ашигт малтмал олборлолтын компаниудтай хариуцлага тооцон, халаасанд нь орохгүй байхыг сануулсан хэрэг юм. Тэрбээр “Байгаль орчноо хамгаалахад маш сайн анхаарах шаардлагатай. Шүүх, прокурор, хүчний байгууллагад тодорхой хэмжээгээр шинэчлэлт хийгдсэн. Төрийн хууль зөрчвөл хариуцлага хүлээлгэдэг байх хэрэгтэй. Олигархуудын өмнө орон нутгийн удирдлагууд бөхийх ёсгүй. Айж, шантрахгүй байхыг хүсье. Та бүгдийг Засгийн азар, төр хамгаалах болно. Өмнөговь аймагт Тост, тосон бумба, Хэнтийд-Гутайн даваа, Төв аймагт- Эко-Алтанзаамар, Архангай аймагт Орхон голын ай савд, Сэлэнгэ аймагт Хүдэр, Ерөөд үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудын зөвшөөрлийг цуцла. Үйл ажиллагааг нь шалгаж арга хэмжээ ав” гэсэн үүрэг даалгаврыг өгсөн.

Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгавар маш шуурхай хэрэгжин Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар 23 тусгай зөвшөөрлийг цуцаллаа.

Дэлгэрэнгүйг ЭНДЭЭС үзнэ үү


Улирлын томуу шинэ вирусээр үүсгэгдэх магадлалтай байгааг анхаарууллаа

image

Улаанбаатар хотод дэлхийн 28 орны 140 эмч, судлаачид, эрдэмтэн докторууд хуралдаж байна . Хил хязгааргүй хэрэн тэнэж байгаа томуу өвчинтэй хэрхэн тэмцэх, яаж хохирол багатай даван туулах талаар хэлэлцэж байна. Энэ удаагийн улирлын томуу шинэ вирусээр үүсгэгдэх магадлалтай байгааг судлаачид хэллээ. Цаг уурчдын мэдээлж буйгаар 9-р сарын сүүлчээр цас орж хүйтрэхийг анхааруулж байгаа.

ДЭМБ-аас томуугийн ид үед биш халдвар эхлэхээс өмнө сургуулийн сурагчдын амралтанд зохицуулалт хийх нь оновчтой болохыг зөвлөж байна. Мөн хүн амынхаа талаас доошгүй хувийг вакцинд хамруулж томуугаас урьдчилан сэргийлэх, хүндрэлээс хамгаалах, вирусын давхар халдвараас сэргийлэхийн тулд эмнэлэгт хэвтэхээс аль болох зайлсхийх талаар эмч мэргэжилтнүүд зөвлөлөө. Тус зөвлөгөөнд гавъяат эмч, академич П.Нямдаваагаар ахлуулсан ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү нарын мэргэжлийн баг оролцож байна. Тэд маань улирлын томуутай "байлдах' гадны туршлага , үндэсний онцлогт тохирсон төлөвлөгөө боловсруулж зөвлөгөөний дараа танилцуулах аж.


17 настай хүүхэд 11 давхарын хамгаалалтгүй лифтний хонгил руу унаж нас баржээ

image

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Удирдлагын академийн хойд талд “Сити молл” цогцолбор барилгын талбайд барьж байсан цогцолбор хотхоны барилгад хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүйгээс наймдугаар сарын 20-ны өдөр осол гарч, 17 настай эрэгтэй амиа алджээ.

Тодруулбал, “Ти Жи К” ХХК-ийн цахилгаанчны туслах ажилтай, эрэгтэй, 17 настай Д нь вагончигаас цаасны хутганы запас авахаар явахдаа 11 давхарын хамгаалалтгүй лифтний хонгил руу унаж нас барсан байна. Осол гарах үед “Сити молл” цогцолбор барилгын 4-р блокийн 16 давхар барилгын угсралтын ажил дуусаж, 11 дүгээр давхарт цахилгааны угсралтын ажил явагдаж байжээ.

Шалгалтын үеэр барилгын дотор лифтний хонгил, агааржуулалтын хоолойн нүх сувагт хаалт хамгаалалт, хашлага хийгдээгүй, хамгаалалтын байгууламжийг хар панериар түр хадаж тогтоосон нь аюулгүйн шаардлага хангахгүй, ажлын байрны эмх цэгцгүй байдал, гэрэлтүүлэггүй, дохио, санамж тэмдэг тэмдэглэгээ байрлуулаагүй, аюулгүй ажиллах зааварчилгаа өгсөн эсэх нь тодорхойгүй байжээ. Ослын шалтгаан нөхцлийг тодруулахаар ХУД-ийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.


С.Эрдэнэ: "Эрдэнэс Майнинг" гэсэн охин компани байгуулж, удирдлагуудыг нь томилж бүтцээ баталж байна

image

Засгийн газар долдугаар сарын 9-ний өдрийн хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой ”ХК-ийн 30 хувийг зарж, IPO босгох, охин компани байгуулахыг судлах талаар тогтоол гаргасан. Уг асуудлыг эсэргүүцэж “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Монгол Улсад үр шимээ асар ихээр өгөх ёстой баялаг ордыг 2015 онд авч үлдэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК өр зээлгүй болж, 2017 оноос эхлэн ашигтай ажиллан, 2018 онд 801 тэрбум төгрөгийн цэвэр ашгийг улсын төсөвт төвлөрүүлжээ. Үр ашгийг нь монголын ард түмэн цаашид хүртэх боломжтой. Гэвч Цанхийн зүүн уурхай буюу тодорхой хэсгийг төрийн өмчийн мэдлийн хувьцааны 30 хувиар олон улсын зах зээлд хөрөнгө босгож судалгаа хийх талаар Засгийн газрын тогтоол гарлаа. Өнөөдөр “Эрдэнэс Майнинг” гэсэн охин компани байгуулж, удирдлагуудыг нь томилж, бүтцээ баталж байна. Д.Сумъяабазар сайд манай компанийн дотоод үйл ажиллагаанд хэтэрхий оролцож байна. Монгол Улсын бодлогыг хэрэгжүүлэх ёстой сайд компанийн дотоод ажилд шууд оролцдог субьект болж хувирлаа. Тиймээс энэ хүнийг огцруулахыг шаардаж Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд ил захидал илгээж байна”гэлээ.


Сэтгэгдэл

ogoo [182.160.34.241] 2019-09-02 23:35:41

ok


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.