Хайлаастын уулзвараас Дарь-Эх хүртэлх зам ашиглалтад ороход бэлэн болжээ

Б.Мөнхцацрал / Нийслэл

Хайлаастын уулзвараас Дарь-Эхийн зам хүртэлх 1.4 километр авто зам, 57 у/м гүүрийн барилгын ажил дуусаж, ашиглалтад ороход бэлэн болжээ.

Шинэ замын зорчих хэсгийн өргөн 14 метр, 4 эгнээ хатуу хучилттай, хоёр талдаа хоёр метр өргөн ногоон байгууламж, гурван метр өргөн явган хүний зам, гэрэлтүүлэг, борооны ус зайлуулах шугамтай. 1.4 километр авто зам, 57 у/м гүүр ашиглалтад орсноор Дарь-Эхийн зам болон Чингэлтэйн гудамжийг холбосон шинэ холбоос зам үүсэж, хотын төвийг тойрсон гол гудамж болж байгаа юм. Ингэснээр тухайн бүсийн авто замын түгжрэлийг 30% бууруулж, хөдөлгөөнийг жигд хуваарилаж, гэр хорооллын дахин төлөвлөлтийг хурдасгах ачаа тээврийн үндсэн урсгалыг өнгөрүүлэх боломж бүрдэж байна. Авто замыг 2019 оны наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулах аж.

Зам барилгын ажлыг “Мотор Сервис” ХХК гүйцэтгэжээ. 2017 онд Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар төслийг хэрэгжүүлэхээр гэрээ байгуулж, ажлаа эхэлж байсан түүхтэй.

Эх сурвалж: Нийслэлийн авто замын хөгжлийн газар


Сэтгэгдэл

ogoo [182.160.34.241] 2019-09-02 23:35:42

ok

Зочин [182.160.35.66] 2019-08-24 10:47:56

ЗАМЫГ ХЭН ЗАХИРАЛТАЙ ХААНАХЫН ЯМАР КОМПАНИ ХЭДЭН ЖИЛИЙН БАТАЛГААТАЙ ХИЙЖ БАЙГААГ БИЧСЭН САМБАР ТАВЬЖ БАЙЯ.

Зочин [202.179.27.78] 2019-08-23 18:32:54

улаан туузаа хурдан хайчлаачээ

Зочин [66.181.161.82] 2019-08-23 18:31:44

БАС Л УСНЫ ХАЯЛАГА БАЙХГҮЙ АВТО ЗАМ !!!! ЗАМ ТЭЭВЭРИЙН ЯАМ ЯАГААД УСНЫ ХАЯЛАГГҮЙ АВТО ЗАМУУД ХҮЛЭЭЖ АВААД БАЙДАГИЙГ ,ЕРӨӨСӨӨ ОЙЛГОДОГГҮЙ ?? БАС ЯВГАН ХҮНИЙ ЗАМ НЬ ЯГ ХАЖУУД НЬ БАЙХ ЖИШЭЭТЭЙ !?!?!!МАНАЙ МОНГОЛ УЛС ШИГ ИЙМ АВТО ЗАМ ХИЙДЭГ ХҮМҮҮС ТУН ЦӨӨХӨН БАЙДАГ БАЙХ АА !!!!! МАШ ХАРИУЦЛАГГҮЙ !!!!!

Ганбаа [202.21.119.230] 2019-08-23 16:47:13

Гэр хороолол дотроо амьдар.Их тойруу орж бүү гай бол. Хоёр гүүр тийш бүү зүглэ...

Үхэр [223.104.250.157] 2019-08-24 06:30:04

Үхэрнүүд нэгнээ ад үзээд наасан Үхрийн л зан юмдаа


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.