Иргэн Б.Болорын гомдлыг шуурхай шалгаагүй алба хаагчдад хариуцлага тооцжээ

Д.Тулга / Хууль

ЦЕГ-ын Хяналт шалгалт, дотоод аудитын хэлтсийн хяналт шалгалт хариуцсан ахлах байцаагч цагдаагийн дэд хурандаа С.Гарьдпүрэв:

- ЦЕГ-ын Хяналт шалгалт, дотоод аудитын хэлтэс алба хаагчийн үйл ажиллагаатай холбоотой өргөдөл, гомдол, мэдээллийг ямар ямар хэлбэрээр хүлээн авдаг вэ?

- Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчийн сахилга, ёс зүй, авлига, хээл хахууль, хүнд суртал байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаатай холбоотой гомдол, хууль тогтоомж зөрчсөн тухай гомдол мэдээллийг өргөдлөөр болон Цагдаагийн ерөнхий газрын 126 тусгай дугаарт авдаг. Энэ 126 тусгай дугаар нь энгийн утасны тарифтай адил байгаа.

- 126 тусгай дугаарт 24 цагаар гомдол, мэдээллээ өгөх боломжтой юу, тус дугаарт сард дунджаар хэдэн мэдээлэл ирдэг вэ?

- Тийм. Уг тусгай дугаар 24 цагаар ажиллаж байгаа. 126 тусгай дугаарт 2019 оны эхний хагас жилийн байдлаар 60 гаруй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн байна.

- Иргэдийн гаргаж буй өргөдөл, гомдол, 126 тусгай дугаарт ирсэн мэдээлэл зэргээс өөр ямар тохиолдолд албаны шалгалт явуулж байна вэ?

- Уг 126 тусгай дугаарт дан ганц гомдол, мэдээлэл ирдэггүй. Зарим иргэд маань алба хаагчдад талархал илэрхийлдэг. Эхний хагас жилийн байдлаар 20 гаруй иргэнээс талархал ирүүлсэн байна. Нийт өргөдөл, гомдлын 26.2 хувийг гадны хяналт буюу иргэд, олон нийтээс ирүүлж, 73.8 хувийг дотоод хяналтаар буюу манай хэлтэс илрүүлсэн байдаг. Мөн иргэд маань ажлын өдөр, ажлын цагаар албан өрөөнд гомдол, мэдээллээ өргөдлөөр ч өгөх боломжтой байдаг.

- Гомдол, мэдээллийн шийдвэрлэлт хэр байна вэ? Өргөдөл, гомдлыг хугацаандаа шийдвэрлэж амжиж байна уу?

- Манай хэлтсийн алба хаагчид нийт хүлээн авсан өргөдөл, гомдлоос 90.8 хувийг нь шийдвэрлэж 71 буюу 9.2 хувийг нь шалгаж байна. Иргэнээс гаргасан өргөдөл, гомдлыг 30 хоногт багтаан шийдвэрлэдэг. Шаардлагатай тохиолдолд дахин 30 хоногоор сунгадаг юм.

- Өнгөрсөн зургаадугаар сард иргэн Б.Болор цахим сүлжээнд цагдаагийн алба хаагчтай холбоотой нийтлэл бичиж байсан. Үүнтэй холбоотой асуудлын албаны шалгалт явагдаж дууссан уу?

- Иргэн Б.Болороо өөрийн фэйсбүүк хуудастаа “Миний нөхөр Б.Амгалан 2019 оны 06 дугаар сарын 1920-нд шилжих шөнө ажлын байран дээрээсээ алга болсон талаар Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол гаргасан боловч холбогдох алба хаагчид нь шуурхай эрэн сурвалжлах арга хэмжээ авч өгөөгүй, хөгжлийн бэрхшээлтэй намайг ялгаварлан гадуурхсан” гэх гомдолд манай хэлтсийн алба хаагч албаны шалгалт явуулсан. Уг гомдолд Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн таван алба хаагчдад албаны шалгалт явуулсан. Энэхүү шалгалтын хүрээнд тус мэдээллийг хүлээн авсан жижүүрийн бүрэлдэхүүн эрэн сурвалжлах ажиллагааг удаашралтай явуулсан, хөгжлийн бэршээлтэй иргэнтэй уулзахдаа хамт явсан хүнтэй харьцаж, үл тоосон харьцаа гаргасан нь олон нийтийн цахим сүлжээнд сэтгэгдэл бичих шалтгаан нөхцөл, үндэслэл болсон нь тогтоогдсон юм. Тиймээс үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж, иргэнээс ирүүлсэн гомдол, мэдээллийг шалгах талаар шуурхай арга хэмжээ авч ажиллаагүй буруутай дөрвөн алба хаагчид сахилгын шийтгэл оногдуулсаныг энэхүү ярилцлагаараа иргэн Б.Болорт албан ёсоор мэдэгдэж байна. Уг хэрэгт Мөрдөн байцаах албаны даргын 12 заалт бүхий зааварчлага өгөгдөж, түүний дагуу мөрдөн шалгах ажиллагааг тус албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн хэлтсийн хяналтад Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байна.

- Мөн долоодугаар сард иргэн Dulamjav Erdenechuluun гэх хаягтай иргэн Д.Эрдэнэчулуун өөрийн фэйсбүүк хуудастаа “Сэлэнгэ аймгийн Ерөө суманд Хятадууд алт олборлож байна. Үүний цаана цагдаагийн алба хаагчид байна” гэх мэдээлэл гарсан байгаа. Энэ асуудлыг шалгаж дууссан гэсэн албаны шалгалтаар юу гэж тогтоогдсон бэ?

- Тиймээ. Иргэн Д.Эрдэнэчулуун өөрийн фэйсбүүк хуудастаа 2019.07.28ны өдөр “Сэлэнгэ аймгийн Ерөө суманд Хятадууд алт олборлож байна. Үүний цаана цагдаагийн алба хаагчид байна” гэх мэдээллийн дагуу газар дээр нь шалгаж тогтоон, үнэлэлт, дүгнэлт өгөх зорилгоор манай хэлтсийн алба хаагч Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум болон Ерөө сумын Бугант тосгонд албан томилолтоор ажилласан билээ. Албаны шалгалтаар холбогдох алба хаагч, албан тушаалтнууд, иргэдээс тайлбар авч материалыг нягтлахад Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчид иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн дуудлага, мэдээллийг хүлээн авч албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн, Цагдаагийн албаны тухай хууль, холбогдох бусад хууль, Цагдаагийн алба хаагчийн сахилга, ёс зүйн дүрэм зөрчсөн буруутай үйл ажиллагаа тогтоогдоогүй юм.

- Алба хаагчад албаны шалгалт явуулахдаа ямар хууль дүрмийг баримталдаг вэ?

- Иргэнээс ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийг хүлээн авч Төрийн албаны тухай хууль, Цагдаагийн албаны тухай хууль, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм, Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм болон бусад хууль дүрмийг баримтлан албаны шалгалт явуулдаг.

- Иргэдээс баримт нотолгоогүй, худал мэдээлэл ирэх тохиолдол байдаг уу?

- Иргэдээс цагдаагийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаатай холбоотой гомдол мэдээлэл бүрийг бид шалгадаг. Энэ мэдээллүүд дунд худал алба хаагчийг гүтгэсэн, нотлогоо баримтгүй таамаг төдий мэдээлэл ирэх нь элбэг байдаг. Бид ирсэн өргөдөл гомдол бүрийг шалгах үүрэгтэй тул уг асуудал бүрийг шалгаад иргэнд мэдээлдэг. Зарим иргэд нэг асуудлаар удаа дараа өргөдөл гаргах тохиолдол мөн байдаг энэ нь бас ажилд хүндрэл учруулдаг.

-Tанд баярлалаа


Сэтгэгдэл

ogoo [182.160.34.241] 2019-09-02 23:35:42

ok

Зочин [203.91.118.180] 2019-08-26 09:32:18

Цагдаагийн энэ удирдлагууд байгаа цагт ажил сайжрахгүй ээ.

Зочин [122.201.31.163] 2019-08-24 18:22:35

Албан ёсоор гаргасан гомдолд ярилцлагаар хариу өгдөг дурак юмаа. Өөрийгөө хэн гэж бодоо вэ новш чинь. Албан ёсоор хариу бичгээр өгөх хуулийн заалт би шүү.

Зочин [202.131.228.20] 2019-08-26 09:46:15

Эд доромжилж ханахгүй

зочин [211.36.132.14] 2019-08-24 12:33:40

ухаантай охин 80 түмэн бартаат амьдрал тэмцлээр дүүрэн байдаг амьдралд бүү бууж өгөөрэй ухаантай охин минь хөгжлийн бэрхшээлтэй ч эрүүл саруул зарим нэгэнээс хавьгүй илүү хүн дээ

Зочин [66.181.181.172] 2019-08-24 11:58:28

Yariltslagaar damjuulj alban yosoor hariu ogdog shaassn. Bi bsn bol ene bol arai denduu doromjlol bn dsa. Iim baidaltai bhad darga n, bur said n hurtel ogtsroh n soyolt ertontsod jiriin uzegdel. Mongol gj unen adgiin novshnuud amidardag uls bolj de

АГУУ ИХ [76.94.79.212] 2019-08-24 05:34:44

урвагч хулгайч жоомон толгойт бузар шуналт нямдорж мэтийн хорхойнуудаас болж шvvx цагдаа бузартаж сенеж дууслаа

Зочин [202.179.31.2] 2019-08-24 08:13:48

Хэдэн цагдаа ажлын байрны шаардлагын дагуу ажиллаагүй байхад Н буруутдаг? Юм ер нь доод тушаалын хүмүүст их байдаг юм байна. Алдаа гаргачихаад тэрийгээ засдагггүй хэрэлдээд байдаг хэдэн өдөр хоног сар зууралдсан ч алдаагаа хүлээн зөвшөөрөөд уучлалт гуйгаад засахын оронд тэр чигээрээ гүрийгээд л байна. Тийм болохоор ярилцаж болохгүй алдаагаа засч өгөх хүсэлгүй байдаг учраас хүн яалт ч үгүй дээшээ дарга руу нь хандахад бүх асуудал дор нь шийдэгдэж байна. Доод тушаалынхан аймаар байна. Дээрээс нь соёлгүй.

АГУУ ИХ [76.94.79.212] 2019-08-24 05:32:39

Хvнийг алаг vзэж харьцдаг баян хvний доодхыг долоож алиагаа алдан пялдагддаг хогын хорхой тэр цагдаануудыг нэр нvvрийн олонд ил болгоод хатуу шийтгэн цээрлvvлэх хэрэгтэй!!!!!!!!!

Zochin [61.156.112.42] 2019-08-23 23:47:12

Baliar novshnuud Ta nar ter yedel hun shig haritsaad erthen ajlaa hiisen bol ene bisguin nohoron odiid amid bh bsiin biluu sahilga tootson gej tolgoigiin elj bgaatai adil halah heregteishd Ta nar naad tsagdaa nartaa hogjliin berhsheeltei humuus adilhan hun gej oi toondon suulgaach oorsdiinhon ger ornoos henen ch hogsjliin berhsheeltei boluul yahiin durakuud evii. Ene busguid yamar hetsuu bsan boloo

Зочин [139.5.216.150] 2019-08-23 18:33:19

sahilgiin shiitgel gej bitgii dur esgej bai

Зочин [202.126.89.164] 2019-08-23 18:32:42

g

zochin [185.39.141.103] 2019-08-23 17:49:05

amidral temtsel gej ene dee . ene hvvhen uuriiguu ingej daichlaagvi geriin muhar sahisan bol . . tvvnii amidral dald hench medehgvi esergeeree ... nymdorjtonguud zuragtgvi. oron gergvigeer tusuulugdun ungruh bailaa gej .

Иргэн Болороогийн гомдолд үнэхээр [202.179.31.2] 2019-08-23 17:39:38

Сайн байна. Үнэхээр иргэн Болороогийн гомдолд албан хариу өгч буй бол ярилцлагаар дамжуулж хэлж болох ч уг нь бичгээр уг хүндээ он сар өдөртэй хариу өгч байвал өөрсдөд чинь ажлаа хийсэн гэсэн баримт болж үлдэнэ.


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.