“Авлига, мөнгө угаах, санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх” сэдэвт сургалт зохион байгуулагдаж байна

Д.Тулга / Хууль

Цагдаагийн ерөнхий газраас Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яам болон Холбооны мөрдөх товчоотой хамтран 2019 оны 08 дугаар сарын 26-31-ний өдрүүдэд “Авлига, мөнгө угаах, санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна.

Монгол Улсын цагдаагийн байгууллага алба хаагчдаа мэргэшүүлэх, ялангуяа мөнгө угаах, цахим гэмт хэрэг, терроризм зэрэг үндэстэн дамнасан зохион байгуулалттай болон шинэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чадавхийг сайжруулахад онцгой анхаарал хандуулж, гадаад, дотоодын төрийн болон төрийн бус байгууллага, хууль сахиулах чиг үүрэг бүхий байгууллагуудтай байнга хамтран ажилладаг юм.

Энэ удаагийн сургалтад Цагдаагийн ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Монголбанкны Санхүүгийн мэдээллийн алба, Улсын Ерөнхий прокурорын газар, Тагнуулын ерөнхий газар, Дотоод хэргийн их сургуулийн алба хаагч, ажилтнуудыг хамруулан зохион байгуулж байгаагаараа онцлогтой.

image

Энэхүү сургалтад Бээжин дэх Америкийн Нэгдсэн Улсын Холбооны мөрдөх товчооны Бүс нутгийн асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Стивэн Айван, туслах ажилтан Мэйсон Дрью, Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суух Элчин сайдын яамны Бүс нутгийн аюулгүй байдлын асуудал эрхэлсэн атташе Тимоти Рийд, Мөрдөн шалгах ажиллагаа хариуцсан Бүс нутгийн аюулгүй байдлын асуудал эрхэлсэн дэд атташе Жефри Коллинс, Холбооны мөрдөх товчооны тусгай төлөөлөгчид оролцож алба хаагчидтай харилцан мэдээлэл, туршлага солилцон ажиллах юм.


Сэтгэгдэл

Америкууд бидэнд юугаа заадаг юм бэ? [202.131.228.118] 2019-08-28 02:04:46

Монголоос хуссан мөнгөний дийлэнх нь АНУ-д л шингэж байгаа ш дээ. Жишээ нь ээж шоронд нас бардаг шүүгч залуу мөнгөө хаашаа авч гарч байгаад баригдлаа? Одоо авилгын хэрэгт холбогдсон хүмүүсийн ар гэр хаана байж, хаанахын банкинд "мөнгөө" хадгалж байгаа билээ? Дийлэнх нь АНУ болон Канадад л байгаа байнлээ. Тэгээд бодохлээр АНУ-ынхан манайд юугаа заадаг юм бэ? Монголоос яаж "хууль ёсоор" мөнгө АНУ-руу авч гарах вэ гэдгийг үү?

Зочин [202.179.31.82] 2019-08-27 04:16:18

Сураад сураад л байдаг барьдаггүй?

Зочин [182.160.33.245] 2019-08-27 03:27:52

мөнгө угааж авилга шаадаг 60 тэрбумынхан элбэгдорж с.эрдэнэ батүүл АН-ханд наад хичээлээ заамаар юм даа.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.