“Аюулгүй сургууль” нэгдсэн арга хэмжээг өрнүүлж байна

Д.Тулга / Орон нутаг

Дундговь аймгийн Онцгой байдлын газраас хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан “Аюулгүй сургууль” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Арга хэмжээний хүрээнд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 19 сургууль, 23 цэцэрлэгт гал түймрийн аюулгүй байдлыг хангуулах үзлэг шалгалтыг зохион байгуулж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажиллаж байгаа юм.

image

Мөн багш, ажилчдад аюул ослоос урьдчилан сэргийлэх болон эрүүл мэндийн анхны тусламж үзүүлэх анхан шатны мэдлэг олгох танхимын сургалт зохион байгуулах тус арга хэмжээ 09 дүгээр сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ гэж Дундговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

Jadez [202.126.89.83] 2019-08-27 04:49:10

Mundag. Tsag veee olson mash zuw ajil sanaachilsan bn. Togtmol hdg bolbol bur sain


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.