Сугалаанаас 60 сая канад доллар хожжээ

Д.Тулга / Гадаад мэдээ

Канадын “Western Canada Lottery” корпорацын "Lotto Max" үндэсний хонжворт сугалаанаас Эдмонтона Бон Труонг гэх эр 60 сая канад доллар хожжээ.

Хонжворын хамгийн том шагнал болох 60 сая канад долларын хонжворын эзэн болохын тулд тэрбээр нэгэн ижил тоонуудыг 20 жилийн турш бөглөж иржээ. Түүнд энэ их хэмжээний мөнгийг авчирсан 2, 3, 4, 8, 9, 20, 30 тоонууд нь түүний гэр бүлийнхний төрсөн өдөр болон онцгой тэмдэглэлт өдрүүд аж.

“Маш олон зүйлс өөрчлөгдөж байгааг ойлгож байна. Гэхдээ бид эдгээр өөрчлөлтүүдэд бэлэн байна” Труонг гэж “СNN” суваг өгсөн ярилцлагадаа дурдсан байна.

“Western Canada Lottery” корпорацын мэдээлснээр, Канадын Альберта мужийн түүхэнд хонжворт сугалаанаас 60 сая канад доллар хожсон анхны тохиолдол энэ болжээ.

Эх сурвалж: Монцамэ


Сэтгэгдэл

Азтан [66.181.177.78] 2019-08-30 00:36:45

Би Монголын азтан байх болно.

Зочин [202.179.24.41] 2019-08-29 09:10:29

маш хэрэгтэй мэдээ, мэдээллийг цаг алдалгүй оруулж хөдөлмөрчин олондоо шуурхай хүргэж байдаг Мэдээ.мн-ий хамт олондоо баярлалаа


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.