Xамгийн эртний хүний гавлын яс олджээ

Д.Тулга / Гадаад мэдээ

Эрдэмтэд Этиопын зүүн хойд нутагт 3.8 сая жилийн өмнө амьдарч байсан хамгийн эртний хүмүүс болох Анамын австралопитехийн бараг бүтэн гавлын яс олсон тухай “Nature” сэтгүүл мэдээлсэн байна.

Уг олдворт хийсэн судалгааны үр дүн анхны хүмүүс сармагчингаас үүссэн тухай шинжлэх ухааны ойлголтуудад эргэлзээ төрүүлжээ. Анамын австралопитех нь Хомо Сапиенсууд үүссэн гэдэг Афарын австралопитехийн өвөг дээдэс байсан гэж үздэг билээ.

Гэвч олдворын нас нь Анамын австралопитех нь Афаруудын өвөг дээдэс биш гэдгийг харуулжээ. Эрдэмтэд судалгаа хийснийхээ дараа тэд дор хаяж 100 мянган жил зэрэгцэн амьдарсан гэдэг дүгнэлтэд хүрсэн байна.

image

Гавлын ясыг Америкийн Квивлендийн байгалийн түүхийн музейтэй хамтран ажилладаг профессор Йоханнес Хайле-Сесассие Этиопын Афар мужийн Миро-Дора хэмээх газраас олжээ. Түүний хэлснээр, уг гавлын яс нь 3 сая жилээс дээш настай ийм олдворууд дотроос хамгийн бүтнээрээ хадгалагдаж үлдсэн нь аж.

Эх сурвалж: Монцамэ


Сэтгэгдэл

Зочин [150.129.143.202] 2019-08-31 14:50:16

эбэтэй ямар адилхан юм бээ нүх ухаж амьдардаг байсан байх даа

Зочин [182.160.38.196] 2019-08-31 13:34:05

yamar aimar hyn be. tegeed iim sarmagchin hyn yaaj yavaad odoogiin hoorhon tsarailg missyyd boltsiin.

Зо [202.126.89.197] 2019-08-31 07:37:26

3 сая жилийн настай гэж Гавлын яс гуай хэлээ юу.Эрдэмтэд гэж бас нэг толгой эргүүлэгчид байх юмаа.

Зочин [64.119.25.71] 2019-08-31 02:05:30

Hamgiin butneere ch geh shig. Zavaan har uyangiin nohor baatarzorig biluu bas neg zavaan yum montsamegiin darga bolsnoos hoish ene agency bur dampuurlaa.setguulchded n mongol helnii medlegtei hun bhgu bolson. Ug n mongoliin hamgiin sor bichgiin humuus bh yostoi gazar da. Shudarga tsarailtsan, uul uurhai gazriin tosnii license nii toloo yavaad bdg nivshnuud oorsdoo aygu unetei tom licensetei gsn

Зочин [112.72.11.118] 2019-08-31 03:01:13

Бүү шаа

Зочин [139.5.217.9] 2019-08-31 02:38:56

Тиймээ өөрийгөө хальмаг гэж эркламдсан наад халай чинь сэтгүүлчийн монгол хэлийг дампууруулсан дүнхүү шинжиан. Өмнөд"ийг хойт гээл, Азизовыг казизов гээл шаадаг чинь наадхын чинь бүтээсэн дампуу тампуу.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.