АМРАЛТЫН ӨДРИЙН ӨГЛӨӨНИЙ МЭДЭЭ-MEDEE.MN САЙТЫН УНШИГЧ ТАНД

Aдмин / Боловсрол

УЛААНБААТАРТ 24 ХЭМ ДУЛААН БАЙХ НЬ

image

МОНГОЛ БҮСГҮЙН ЭРХЭМЛЭХ ЁС

Image result for монгол бүсгүй

Эх хүний есөн эрдэм:

1. Өнгөнд цэвэр

2. Үйлэнд уран

3. Үрд энэрэлтэй

4. Үргэлж цэмцгэр

5. Ханьдаа түшигтэй

6. Хадамдаа элэгтэй

7. Найранд дуутай

8. Настанд ерөөлтэй

9. Нартанд буянтай

Эхнэр хүний цээрлэх таван гэм:

1. Эр бусдыг сэтгэх

2. Атаа жөтөө өвөрлөх

3. Муу санаа агуулах

4. Харамч байх

5. Зохилдохгүй үйл үйлдэх.

ЭЗЭГТЭЙ ТАНЬД

Image result for ХӨРГӨГЧ СОНГОХ

2030 он гэхэд гидро хлорфторт нүүрстөрөгчийн төрлийн бодисыг дэлхий нийтээр хэрэглээнээс гаргах зорилго тавиад буй. Тэгвэл дэлхийн дулааралд нөлөөлж буй томоохон хүчин зүйлийн нэг нь гэр ахуйн зориулалтаар ашигладаг хөргөгч, хөлдөөгч, агааржуулагч төхөөрөмжүүдэд агуулагддаг хөргөх бодис буюу хий юм.

Тиймээс хөргөлтийн тоног төхөөрөмжөө зөв сонгосноор дэлхийн дулаарлыг бууруулах боломжтой аж. Хөргөлтийн тоног төхөөрөмжөө хэрхэн зөв сонгох талаар БОАЖЯ-ны Озоны үндэсний албаны хөтөлбөрийн зохицуулагч Д.Дуламсүрэнгээс тодрууллаа.

-Уур амьсгалд ээлтэй технологийг хэрхэн сонгох вэ?
-Озон задалдаггүй, дэлхийн дулааралд нөлөөлөх чадвар нь бага эсвэл огт нөлөөлөхгүй хөргөх бодисуудыг озон, уур амьсгалд хоёуланд нь ээлтэй технологи гэж нэрлээд байгаа юм. Хөргөгч, хөлдөөгчид R600a, агааржуулагчид R-32, R-290 гэсэн тэмдэглэгээ байдаг. Ийм төрлийн бодис агуулсан тоног төхөөрөмжийг иргэн, аж ахуйн нэгжүүд сонгох нь зүйтэй.

-Хөргөлтийн тоног төхөөрөмж авахдаа юуг анхаарах ёстой вэ?
-Хамгийн наад зах нь гэр ахуйдаа ашиглаж байгаа тоног төхөөрөмжөө шалгаж авч байх ёстой. Хөргөгч, хөлдөөгчид R-12, R-134, агааржуулагчид R-410A, R-22 гэсэн тэмдэглэгээ байвал озон-уур амьсгалд аюултай гэж үздэг. Тиймээс таны сонголт байгаль орчинд шууд нөлөөлнө гэдгийг ойлгох хэрэгтэй.

ГЭР БҮЛЭЭРЭЭ ХИЙЖ ИДЭХ АМТТАЙ ХООЛ

4 ХҮНИЙ ПОРЦ

Загас амтлахад: давс 250 гр

Яншуй шинэ жижиглэж хэрчсэн 1 аяга

Элсэн чихэр 250 гр

Яргай загас 800 гр

http://mass.mn/ckeditor_assets/pictures/60283/content_tilapia_with_pineapple_salsa.jpg

Хийх арга:

Давс, элсэн чихэр, яншуйг хооронд нь холиод загасаа дотор нь хийж минут амраана. Загасаа амтлагчаас гаргаж угааж хатаана.

Хайруулын тавганд 1 х/х цөцгийн тос хийж загасаа хайрс тогтоон шарна. Дараа нь шарах шүүгээнд шилжүүлэн хийж 180 хэмд 15 минут болгоно.

Хачир бэлтгэх:

Цөцгийн тос 2 х/х, давс, хар перец, юуцай 1 ш, лууван 1 ш, хулуу 3 жижиг бөөрөнхийг ухаж авна. Цөцгийн тосоо халааж хэрчсэн ногоонуудаа хийж шарна.

Төмсний нухаш бэлтгэх:

Чанаад нухсан 500 гр төмс дээр 20 гр жижиглэсэн яншуй, 100 мл крем, 50 гр цөцгийн тос нэмж хутгаад давс перецээр тохируулан амтална.

Сүмс бэлтгэхэд:

Орц:

Сонгино 1 ш

Крем 100 мл

Цөцгийн тос 2 х/х

Нунтаг тмин 1 ц/х

Хийх арга:

Сонгинийг хэрчиж цөцгийн тосонд хуураад болох үед нь тмин нэмж 2 минут орчим хуураад кремээ хийнэ. Давс, перец тохируулан амтална. Бэлтгэсэн хачир болон сүмсийг загасны хамт таваглана.


Сэтгэгдэл

Зочин [64.119.26.62] 2019-08-31 02:04:44

Bayrlaa


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.