Хонконгийн цагдаа нар жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч хий ашиглажээ

Д.Тулга / Гадаад мэдээ

Хонконгийн цагдаа нар эмх замбараагүй байдалд өдөөн турхирсан хэсэг бүлэг жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч хий болон резинэн сум ашиглажээ. Жагсагчид Адмиралти дүүрэг дэх Хууль тогтоох зөвлөлийн ордны дэргэд цугларчээ.

Цагдаа нарыг нулимс асгаруулагч хий ашигласны хариуд зарим хэт давруу үзэлтнүүд парламентын цогцолбор луу шатамхай бодис бүхий лонхнууд шидэхийг оролдсон байна. Засгийн газрыг эсэргүүцсэн хэдэн мянган жагсагч бямба гарагт Хонконг аралд зөвшөөрөлгүйгээр жагсаал цуглаан хийжээ.

БНХАУ-ын хууль тогтоомжийг зөрчсөн хэрэгт сэжиглэгдэж байгаа эсвэл эрэн сурвалжилж байгаа хүмүүсийг Хонконгоос эх газрын Хятадад шилжүүлэн өгөх хуулийн төслийг эсэргүүцсэн жагсаал Хонконгт хоёр сар гаруй үргэлжилж байгаа юм. Хонконгийн засаг захиргааны тэргүүн Кэрри Лам олон нийтийн шахалтаар уг хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулсан боловч эсэргүүцлийн ажиллагаа үргэлжилсээр байгаа билээ.

Эх сурвалж: Монцамэ


Сэтгэгдэл

би [112.72.12.6] 2019-09-01 11:54:28

үзээд бай луухаанууд


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.