Гүний уснаас аврах ажиллагааны дадлага сургууль хийлээ

Д.Тулга / Нийгэм

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас “Каритас Монгол” ТББ-тай хамтран “Гүний уснаас эрэн хайх аврах ажиллагаа”-ны дадлага сургуулийг энэ сарын 28-30-ны Дархан сумын “Түшиг-Уул” ХХК-ийн тогтмол усанд зохион байгууллаа.

Дадлага сургуульд Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Гал түймэр унтраах, аврах 22,54,55 дугаар ангийн 57 алба хаагч хамрагдсан бөгөөд энэ удаагийн сургуульд ОБЕГ-ын Үндэсний аврах бригадын Эрэн хайх аврах салбарын аврагч, ахлагч П.Дэлгэрсайхан, аврагч, ахлах ахлагч З.Гүррагчаа нар оролцож, туршлагаасаа хуваалцсан юм.

Аврагчид 5-15 метрийн гүнд ачаа хаяж шумбалт хийх, живсэн усан онгоцыг эрэг рүү татан гаргах, усанд осолдсон иргэнийг аврагч нохойны тусламжтайгаар авран эрэг рүү гаргах, нэрвэгдсэн иргэнд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх дадлагыг хийлээ гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

зочин [202.126.88.195] 2019-09-01 10:29:44

Гүн ус Гүний ус ялгаатай нэр томьёо шүү.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.