Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг БНСВУ-ын гадаад хэргийн сайд Фам Бин Минь-д бараалхав

Д.Тулга / Нийгэм

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг тэргүүтэй төлөөлөгчид ВКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНСВУ-ын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Фам Бин Минь-д энэ сарын 29-ний өдөр бараалхав.

Шадар сайд Фам Бин Минь Монгол, Вьетнамын ГХЯ хоорондын ээлжит зөвлөлдөх уулзалтын дүнг сайшааж, Монгол Улстай харилцах асуудалд Вьетнам Улс өндөр ач холбогдол өгдөгийг онцлон тэмдэглэв. Мөн түүхэн уламжлалт найрсаг харилцаатай манай хоёр улсын хувьд, энэ онд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиож байгааг дурдаад цаашид улс төрийн харилцааг улам бэхжүүлж, дээд, өндөр түвшний айлчлалыг тогтмолжуулахын төлөө байгаагаа илэрхийлэв. Талууд хоёр улсын худалдааны эргэлт нэмэгдэж байгааг цаашид 100 сая ам.долларт хүргэх чиглэлд ажиллахаар ярилцав.

Дэд сайд Б.Батцэцэг уламжлалт, найрсаг харилцаатай БНСВУ-тай хөгжүүлж буй харилцааг дараачийн шатанд гаргах чиглэлд хамтран ажиллах санал тавив. Мөн ”Вьетнам Улстай хоёр талын харилцааг урагшлуулан хөгжүүлэхийн сацуу АСЕАН-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд тус улсын дэмжлэгийг авч ажиллах сонирхолтой байгаа”-гаа тэмдэглэв.

Вьетнам Улс АСЕАН болон бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааны түвшинд ч Монгол Улстай идэвхтэй хамтран ажиллахын төлөө байгаа бөгөөд ирэх онд тус улс АСЕАН-ыг даргалах тул АСЕАН-ы Бүсийн чуулга уулзалт зэрэг хамтын ажиллагааны механизмын хүрээнд нягт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа Шадар сайд Фам Бин Минь илэрхийлэв.


Сэтгэгдэл

Руугаа [66.181.190.247] 2019-09-01 11:53:17

Иргэдийн визний асуудлаар санал тавьчих ухаан хүрсэнгүй юү

Зочин [61.148.90.118] 2019-09-01 11:07:12

ded said, ene usan teneg mal shig yum mergeshsen diplomatuudiin umnu yu helj zogsdog boloo, nudnii bulai


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.