Москва-Дэлхийн аюулгүй хотын тоонд орлоо

Aдмин / Боловсрол

Economist сэтгүүлээс гаргадаг дэлхийн аюулгүй хотуудын "Safe Cities Index" жагсаалтад ОХУ-ын нийслэл Москва хот 37 дугаарт бичигдсэн байна. Жагсаалтад нийтдээ 60 хотыг эрэмбэлжээ.

Safe Cities Index-ийг гаргахдаа дөрвөн ангиллаар нийтдээ 57 үзүүлэлтийг харгалзан үздэг аж. Хувь хүний аюулгүй байдал, эрүүл мэндийн аюулгүй байдал, дата аюулгүй байдал, дэд бүтцийн аюулгүй байдал гэсэн дөрвөн ангиллаар шалгаруулдаг.

Дөрвөн ангиллаас Москва хот дата аюулгүй байдал ангилалд хамгийн муу оноог авсан байна. Харин эрүүл мэндийн аюулгүй байдал ангилалд хамгийн өндөр оноог авчээ.

Аюулгүй хотын жагсаалтын эхний 10-т Токио, Сингапур, Осака, Амстердам, Сидней, Торонто, Вашингтон, Копенгаген, Сеул, Мельбурн багтсан байна.

Харин Мьянмарын Рангун, Венесуэлийн Каракас, Нигерийн Лагос жагсаалтын сүүлийг мушгижээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ


Сэтгэгдэл

Зочин [203.217.138.1] 2019-09-02 05:17:43

Монгол хүнд маш аюултай хот болсон бнлээ. Арьсны үзэлтэнгүүдэд алуулах магадлал машн өндөр

Зочин [49.0.171.43] 2019-09-02 05:15:53

hudal sudalgaa baina shunu oroi azi hun yavaltgui amid ergej ireh magadlal uneheer baga.

Зочин [64.119.16.144] 2019-09-03 01:16:56

аль хот нь вэ

Зочин [172.58.139.214] 2019-09-02 03:28:10

Moscow ayultai hotiin jagsaaltiig terguulene

Зочин [182.160.1.185] 2019-09-02 02:50:38

Гадаадын хүн москвад чөлөөтэй явах боломжгүй,дээрэмдүүлж,неонацистуудад зодуулж нүдүүлэх эрсдэлтэй.

Зочин [202.9.42.92] 2019-09-02 02:41:09

Дээрэмчидын хот блят нахуй

Зочин [202.9.42.217] 2019-09-02 01:15:53

Оросын мафи гээд дээрэм хийдэг бүлэглэл байдаг гэж бодож байна. ОХУ аюулгүй оронд орно гэдэгт итгэхгүй байна


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.