Японы алдарт тамирчин Мацүмото мөхөөлдөсний дэлгүүр нээхээр болжээ

Aдмин / Гадаад мэдээ


Олимпийн хоёр удаагийн медальт Каори Мацүмото жүдог орхиж буйгаа мэдэгдлээ. Тэрээр шинэ карьеараа мөхөөлдөсний дэлгүүрээр эхлүүлнэ гэв.

Гурав дахь олимпийн наадамдаа хүссэн үр дүндээ хүрч чадаагүйгээс жүдог орхихоор шийдсэн тэрээр Токиогийн коллежийн дүүрэгт мөхөөлдөсний дэлгүүрээ нээх гэнэ.

“Мөхөөлдөс хийх нь миний амьдралын номын нэг том бүлэг болно. Би дэлгүүр нээх бэлтгэлээ бүрэн хангасан учир хүн бүр ирж манайхаар үйлчлүүлээсэй гэж хүсэж байна.” хэмээн жүдогийн спортоо орхихоо зарласан хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.

Мацүмото 2012 оны Лондонгийн олимпоос алтан медаль хүртсэний дараа гоё амттай мөхөөлдөс идмээр санагдаж байснаа дурсаж “Би нэг өдөрт дөрвөн мөхөөлдөс идсэн. Дараа нь бие өвдсөн. Тэр үед би эрүүл мэндэд сайн, жингээ барьж буй тамирчид ч өдөр бүр амтархан хүртэж болох мөхөөлдөс хийхийг мөрөөдөж эхэлсэн.” гэжээ.

Мөн “Жүдогийн спортоор дамжуулж би хүмүүст инээмсэглэл бэлэглэж байсан бол одоо амтат мөхөөлдсөөр дамжуулан баяр баясал түгээнэ” гэжээ.

2017 онд үрийн зулай үнэрлэсэн тэрээр спортын ертөнцөө орхиж сайн ээж болж, мөхөөлдөсний дэлгүүрээ ажиллуулан энгийн тайван амьдрах замыг сонгосон нь шүтэн бишрэгчдийг нь гайхашруулсан аж.

Эх сурвалж: japantimes.co.jp


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.14] 2019-09-12 02:19:27

Монголд тамирчин нэртэй нам дагасан луйварчид дээрээсээ доош хүртэл төрийн албыг эзэлжээ. Харин японд өөр юмаа.

Зочин [202.126.89.226] 2019-09-02 11:14:13

Mongold amidralaa avaad yavahiin tuld tord shurgalj hulgai hiih zorilgotoi. gadaadad boil business hiij ariun tsagaan hodolmorooroo amidralaa avaad yavah. TENGER GAZAR shig yalgaa

Зочин [202.126.88.182] 2019-09-02 09:14:15

Azgui hun be mongold torohgui . Adag gartaa gishuun bhgui yu

Зочин [202.126.88.199] 2019-09-02 05:17:44

harin thh

гийчин [202.21.117.10] 2019-09-02 03:18:25

японд харьсан тамичин мөхөөлдөсний дэлгүүр нээж байхад Монголд харьсан бөх, дуучид, таргалсан мисс УИХ-д тухалж сайдын сэнтийд заларч, түрүүлсэн бөхийг хурандаа цолоор шагнах юм даа

зочин [64.119.22.198] 2019-09-02 04:18:29

Харин тиймээ. Тэнд шударгаар амьдардаг, манайд хулгайгаар амьдардаг. Ийм л ялгаа байна даа.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.