АНУ, БНХАУ харилцан нэмэлт татвар ногдуулжээ

Д.Тулга / Гадаад мэдээ

АНУ өнгөрсөн ням гарагт БНХАУ-ын гутал, ухаалаг цаг, телевиз зэрэг нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд 15 хувийн нэмэлт татвар ногдуулж, үүний хариуд БНХАУ нефть тэргүүтэй АНУ-ын бараа бүтээгдэхүүнд нэмэлт татвар ногдуулснаар хоёр талын худалдааны маргаан улам даамжирсан байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын сэтгүүлчдэд мэдээлснээр, хоёр талын төлөөлөгчид энэ сарын сүүлээр уулзах ажээ. Мөн тэрбээр твиттер хуудсандаа жиргэхдээ, би улсынхаа Хятадаас хамааралтай байдлыг багасгахыг зорьсон хэмээгээд, Хятадаас өөр нийлүүлэгч олохыг Америкийн компаниудад дахин уриалжээ.

Нэмэлт татварын шинэ үе шат орон нутгийн цагаар ням гарагийн 12 цагт хэрэгжиж эхэлсэн бөгөөд дэлхийн хамгийн нөлөө бүхий эдийн засагтай хоёр орны худалдааны дайн жил гаруйн өмнөөс эхэлснээс хойш нефтийн бүтээгдэхүүнд анх удаа татвар ногдуулсан нь энэ юм. Тодруулбал, БНХАУ Америкаас гаралтай 5078 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээс 1717-д нь 5 болон 10 хувийн нэмэлт татвар ногдуулжээ.

Д.Трампын засаг захиргаа цаашид Хятадын импортын 125 тэрбум гаруй ам.долларын бараа бүтээгдэхүүнд 15 хувийн нэмэлт татвар ногдуулахаар төлөвлөж байна хэмээн мэдэгдсэний дунд ухаалаг өсгөгч, “Bluetooth” чихэвч, хувцас зэрэг багтаж байгаа ажээ. БНХАУ үүний хариуд АНУ-ын 75 тэрбум ам.долларын өртөг бүхий бараа бүтээгдэхүүнд нэмэлт татвар ногдуулах үйл явцыг эхлүүлсэн байна.

Эх сурвалж: Монцамэ


Сэтгэгдэл

Зочин [202.9.42.217] 2019-09-02 14:07:43

Өмхий Хятадууд АНУ-ын оюуны өмчийн булаан авсан хулгайч нар шүү дээ. Хятадуудад эрдэс баялгаа дээрэмдүүлж гакар нутгаа алдаж байгаагаа мэдэхгүй хятадуудыг өмөөрөх юм даа. Чааваас

Зочин [64.119.22.80] 2019-09-02 13:40:31

Ану ын төрийн үнэт цаасны90 хувийг хужаа нар худалдаад авчихсан хэрвээ хужаа нар уурлаад зарчихвал трампыг америкчууд зодож ална

Зочин [223.11.146.5] 2019-09-02 07:46:40

103.10.22.49 zochinii bichsentei sanal neg bnaa

Зочин [202.9.42.217] 2019-09-02 05:45:55

Хятадын эсрэг эдийн засгийн хориг тавьж юанийн ханшийг унагах хэрэгтэй.

Зочин [103.10.22.49] 2019-09-02 07:18:41

Hyatad ulstai delhin alich uls hudalda edin zasgin dain hiiged nemergui. Yavanda ANU baitugai buh uls oron Hyatadas edin zasgin harat bno. 1.5 shaham huntei huni uurin niilsen asar tom nutagtai Hyatad uls diildhese negent ungursun.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.